Dochkana: Тогтохгүй байгаа хүүхдийг хенна зурж аргадаж домнодог

access_time 2017-02-21
remove_red_eye 660

Сүүлийн үед body art-н төрлийн урсгал хүчээ авч байна. Тэр дундаа хүний биед хоргүй, түр хугацааны шивээс гэх мөнхүү эмчилгээний хүчин чадалтай хенна хэмээх ургамлын шивээсний талаар Хенна артист Dochkana-тай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа яриагаа хенна гэж яг юу болох талаар эхлэх үү. Уран зургийн урлаг юмуу. Шивээс юм уу?

-Хенна гэдэг маань өөрөө ургамал юм. Ерөнхийдөө ургамалынхаа нэрээр нэрлэгдээд өдгөө урлаг болтлоо хөгжсөн бөгөөд одоо цагт бол урлаг гэж нэрлэд байгаа юм. Мэдээж шууд нунтаг хэлбэрээр бий болчихоогүй Энэтхэг, Иран, Пакистан гэх мэт халуун орны Хенна гэх олон наст бутархаг ургамлаас гаралтай юм. Анх бол энэ ургамлыг нээгээд эмчилгээнд ашигладаг байсан.  Раджастан, Пенджаб болон Гуджарат хавийн цөлийн иргэд анх хеннаг сэрүүцүүлэх үйлчилгээтэйг олж мэджээ. Хеннаг нунтаглан түүгээр хийсэн зуурмагт гар, хөлөө дүрж сэрүүцэн, аагим халууныг тэсвэрлэн гардаг байсан байгаа юм. Халуун оронд халууны өвчин ихтэй учраас халдваргүйжүүлэх зорилгоор энэ ургамлыг хэрэглэдэг байсан бөгөөд энэ ургамал нь хүний биед өнгөө шингээдэг чадвартайг нь олж мэдээд ихэс дээдсүүд хээ угалзаар гоёдог байсан гэдэг. Ийн явсаар Египтээс Энэтхэг руу орж ирсэн байгаа юм. Тэгээд Энэтхэгт хеннагаар анх хээ угалз бие дээрээ зурсан хүн нь Шах-Джахана удирдагчийн эхнэр Мумтаз-Махал (дурсгалд нь зориулан Таж Махалыг барьсан) байсан гэж үздэг.

Үүгээр ч зогсохгүй биед наалдсан зуурмаг нь нарны түлэгдэлтээс хамгаалдаг болохыг мэдэж эмэгтэйчүүд алганыхаа голд том дугуй зурж, тойруулан цэгээр гоёдог байжээ. Үүнээс улбаалан нарийхан мөнгөн, ясан, модон савхаар бие дээрээ хээ угалз мөн нүдээ тойруулж контур зурдаг байсан бол одоо ч алслагдмал суурин газрууд энэ заншилаа хадгалсаар ирсэн гэнэ л ээ. Яваандаа энэ ургамалын  ургалт элбэг учраас ихэс дээдэс гэлтгүй ард ч хэрэглэх боломжтой болж, эртний омгууд өөрсдийн онцлогоос шалтгаалж нүүр биеэ будаж байсан дүр зургийг кинон дээрээс та бүхэн харж байсан биз ээ. Тэр будсан эрээн мяраан будаг чинь хенна шүү дээ. Нарнаас хамгаалж халуун өвчнөөс сэрэмжилдэг байсан гэдэг. Манайхаар бол таван салаа шиг ашигт ургамал гэсэн үг.

-Хенна ургамал эмнэлзүйн талаас их шидтэй бололтой?

-Хенна нь байгалаас бидэнд зориулсан бэлэг бөгөөд олон талын ач тустай юм. Мэхэнди, хенна- бие дээр хээ угалз зурдаг гоёл,  үсний будаг орчин үеийн эм тариа үс болон хуйхны бүтцийг бат бөх болгох,  эмчилэх,  шүд, арьсны эмчилгээ зэрэгт хэрэглэгддэг шидтэй юм байна.

Хенна-гаар эмчлэх нь арабын орнуудаар түгээмэл хэрэглэгддэг ба ариутгалын чанартай учираас шарх, оёдол, ясны өвчин зэрэгт өргөн хэрэглэгддэг юм билээ. Ер нь бол их ашигтай ургамал.

Энэтхэг, Африкт арьсны өвчин анагааж, ил шархан дээр шууд түрхэж, харшил мөн түлэгдэлтийн өвчин намдаах, судас шөрмөсний суналт, өвчинг анагаахад ашигладаг. Хүний алган дээр маш олон мэдрэлийн цэгүүд байдаг болохоор халуун буулгах, цочрол намдаах зорилгоор хеннагаар хийсэн шарик барьдаг шүү дээ.

Бас болоогүй. Дорно дахинд ус будах, хуурайшсан уг арчлах, үсний ургалт хурдасгах зэргээр ашиглах нь уламжлал болсоор иржээ. Хенна нь зуун зуун жилийн туршид батлагдсан байгалийн, химийн бодисгүй учир хуйх, үсэнд гайхалтай тустай.Өнөө цагт олон эмч нар ариутгалын шинж чанараар нь Хенна-г мөөгөнцөрийн гаралтай гар, хөлийн эмчилгээнд ашигладаг гэхчилэн маш олон давуу талтай ургамал даа.

-Тэгвэл Мэхэнди гэдэг нь  юу юм бэ?

-Хенна, Мэхэнди 2 тусдаа ойлголт л доо. Энэтхэгт жишээлбэл хенна гэхээр хэрэглэдэг ургамлын гаралтай будгаа хэлээд байгаа юм. Харин зурсан зургаа менди гээд байгаа юм. Харин олон улсад хенна,хенна дизайн гэж нэрлээд байгаа. Энэтхэгтээ бол хоёр нэршилтэй. Бусад оронд хенна л гэдэг.

-Өнөөдрийн байдлаар хенна хэчнээн оронд хөгжиж байна вэ?

-Ерөнхийдөө халуун орнуудад хөгжиж байгаа. Хенна маань өөрөө өвөлдөө +14 градусаас дээш уур амьсгалтай оронд ургадаг. Тэгэхээр Непал, Энэтхэг, стан-ын улсуудад бүгдэд нь хэрэглэдэг. Улс орон бүрт дан ганц хурма гэлтгүй найр ёслолоор байнга зурдаг.

-Манайхан шивээсэнд их дурлах болжээ. Магадгүй энэ асуулдыг хенна шийдсэн юм болов уу?

-Сүүлийн үед манайхан бас дэлхий нийт охид залуучууд нэг хэсэг шивээсэнд их донтсон. Харин одоо энэ сонирхлоо орхиж түр зуурын шивээсийг илүүд үзэх болсон. Үүнийг хенна түр зуурын шивээс гэдэг утгаар хэрэглэж болж байгаа юм л даа.

-Анх Монголд хеннаг яагаад оруулж ирэх болов?

-Монголд зураад 3 жил болж байна. Анх гэнэт би ер нь хенна зурдаг болоё гэж бодоогүй л дээ. Би оюутан байхдаа Энэтхэгт сурдаг байсан. Тухайн үедээ би хеннад өөрөө аягүй их дурлаад, сонирхоод зуруулаад сүүлдээ өөрөө зурж сурч байсан. За тэгээд эх орондоо ирээд эхний ээлжинд найз нөхөд, гэр бүл ойр дотныхондоо зурдаг байлаа. Тэгээд тэд нарын найзууд асуун, найзуудых нь найзууд гэхчилэн дамжсаар байнгын үйлчлүүлэгчтэй болчихсон байсан. Тэгээд ер нь энэ чинь манай охидуудад хэрэгтэй юм байна. Шивээс хийлгэхийн өмнө хүмүүс туршиж үздэг юм байна гээд тогтмол зурахаар шийдсэн.

-Зорилго нь шивээс хийлгэхээр төлөвлөж буй залуусд тус болох гэж ойлгож болох уу?

-Яахав янз бүр л дээ. Би бол анх гарын гоёл  болгж хэрэглэдэг байсан. Яваандаа 2, 3 жил зураад эхлэхээр манайхны хандлага мэдэгдээд ирдэг. Тэгээд өө сэв сорви даруулах. Эсвэл энэ шивээс надад тохирох болов уу яах бол гэж туршиж үздэг бол зарим хэсэг нь мода дагаж их зуруулдаг. Хоёр жилийн өмнөөс еврөпт ч хүчээ авлаа. Бүх л одууд хеннагаар гоёж, давалгаалуулж чадсан.

-Манайхны хеннад дурлаж буй залуусын насны тухайд?

-18-25 насныхан их зуруулдаг шүү.

-Хеннад үнэнчээр дурласан байнгын үйлчлүүлэгч байна биз?

-Байгаа шүү. Анх зурж эхэлснээс хойш тогтмол зуруулж буй 8-10 үйлчлүүлэгч байдаг. Тэд маань хенна зүүснээр бугуйвч зүүх шаардлагагүй гэж үздэг болохоор их амар гэлцдэг.

-Хенна артистаар шавь бэлдэж амжсан уу?

-Одоогоор өөрийгөө голоод байгаа шүү дээ багшлана гэхээр. Гэхдээ зунаас 2, 3 хүнд сургалт зохион байгуулна гэж бодож байгаа. Гэвч зурж, сурч болдог чөлөөт урлаг шүү дээ.

енна дүрснүүдийн утга бэлгэдлийн тухайд?

-Дээр хэлсэнчлэн хенна өөрөө эмчилгээний ургамал бөгөөд Энэтхэгчүүд муу сүнсийг зайлуулдаг гэж бэлгэддэг. Учир нь хенна өөрөө хурц сэнгэнэсэн үнэртэй учраас ммуу бүхнийг хөөн зайлуулдаг гэж үздэг байсан. Тийм ч учраас тэд бэлгэдлээ их бодно. Хоёрдугаарт хосууд хурим хийхдээ өмнөх өдөр нь сүйт бүсгүй дээ аз жаргалыг бэлгэдэж хенна зурдаг. Харин тэр зурсан хенна хэр гүн тод орсон байна төди чинээ хосуудын хайр бат бөх гүн байна гэж бэлгэддэг байх жишээний. Тэгээд яваа яваандаа муу зүйл зайлуулна, эмчилгээнд ашиглана гэх зэргээр хөгжиж байгаад улс орон болгоны онцлогос шалтгаалж, цэцэг гэхэд хэдэн навчтай байхаас эхлэн өөр өөр бэлгэдэлтэй болсон.Одоо энэтхэгт гэхэд тэгш бэлгэдлийг бодож 6 тоонд дуртай бол манайх таван хошуу мал таван сайхан идээ гэхчилэн таван дэлбээтэй цэцэг зурдаг. Арабууд бол 4, 7 тоог бэлгэддэг. Мөн энэтхэгчүүд анагаах ухааны талаас тонустай, тогтохгүй байгаа хүүхдийг хенна зурж аргадаж домнодог. Төрсний дараах гардаг эрдлийг зайлуулж домнодог.

Хорус – н нүд Эртний Египетийн шүтээн шонхор толгойтой эрэгтэй хүнийг Хорус гэдэг. Хорусын нүдийг бие дээрээ шивүүлснээр аз,од, баян чинээлэг байдлыг дуудаж муу ёр, өвчин зовлонгоос хамгаалдаг гэж үздэг.

Кельт хэлний дүрс тэмдгүүд -Төмөр зэвсгийн үед дундад европт суурьшин амьдардаг байсан Кельт хэлээр ярьдаг хүмүүсийг Кельтүүд хэмээн нэрлэдэг байж. Тэд үгсийг ханзтай ижил дүрс үсгээр тэмдэглэдэг байсан ба энэ хэлний шивээст ихэнхдээ “үүрд”, “хүч чадал”, “тэнцвэрт байдал” болон “арга билиг” зэргийг тусгасан тэмдэгтүүдийг ихээр хэрэглэдэг.

 Маори шивээс- Майк Тайсоны нүүрэн дээрх шивээсийг санаж байна уу? Тэр бол Маори шивээсний нэг төрөл юм.

Цэцгүүд- Ямар цэцэг гэдгээс шалтгаалан тэдгээрийн утга учир нь ялгаатай байдаг. Ялалт, гэрлэлт, үхэл, залуу нас, гоо сайхан, эмэгтэйлэг байдал, хайр…Улаан сарны – үнэнч хайрЯгаан сарнай – элгэсэг, ялдам, эмэгтэйлэг байдалХар сарнай – Үхэл, харанхуйЦэнхэр сарнай – гоо үзэсгэлэн, сэтгэл татах увидасСараана – гэрлэлт, үерхэлХонин нүдэн – залуу нас

Од-Тэнгэрийн одод хүрэх буюу хүсэл мөрөөдөлдөө хүрч буйг илэрхийлдэг гэж хэмээн одон шивээсийг тайлбарладаг юм. Нөгөө талаас мөн эзнийхээ амьдралыг гэрэлтүүлэн гийгүүлэх гэсэн санааг ч агуулдаг.

Шувуу- Нисч байгаа шувууны дүрс бол эрх чөлөө болон, дүрэм эвдэгч гэсэн утгатай байдаг. Харин мөчир дээр сууж байгаа эсвэл ямар нэг хөдөлгөөнгүй байгааг илэрхийлсэн шувуу нь амар амгаланг илтгэдэг.

ор, хар хеннаны ялгаа нь юу юм бэ?

Хенна хар бор гэсэн хоёр л өнгөтэй. Харин гадуур зарж байгаа улаан ногоон хөх цагаан хеннанууд хуурамч шүү гэж захимаар байна.Хар хенна: Гоёлын зориулалттай учираас маш хурдан өнгөө өгч, тод байдаг ч натурал хеннаг бодвол арай хурдан арилдаг. Биеийн аль ч хэсэгт зурж болдог. Зурсны дараа арьсны онцлогоос хамаарч 20-40 мин дотор хатаж хар хенна бэлэн болно. Ямар ч хенна-д ус аль болох бага хүргэх хэрэгтэй бөгөөд савандаж угааж болохгүй. Хүн бүрийн арьс өөр онцлогтой учираас хэт мэдрэг, харшламтгай хүмүүс зуруулахаасаа өмнө тестлэж үзэж болно.

Бүх насныханд хэрэглэж болно. Баяр ёслол, ямар нэгэн арга хэмжээнд бусдаас онцгойрч, содон, гоёмсог харагдахыг хүсвэл 30хан минутын дотор л гангарчихна. Мөн шивээс хийлгэх гээд ямар харагдахыг нь урьдчилаад мэдэхийг хүсвэл хеннаг сонгоорой.

Бор хенна: 100% натурал. Ямар нэгэн хоргүй. Хар хеннаг бодвол арьсан дээр уддаг, усанд тэсвэртэй. Зурсны дараа 24 цагийн дараа өнгөө өгдөг болохоор зуруулсан өдрөө тэр хэсэгтээ ус хүргэхгүй байх хэрэгтэй.

Жирэмсэн, хэт мэдрэг, эмзэг арьстай хүнд илүү тохиромжтой. Усанд их ордог, устай их харьцдаг, бассейн, жим-д явдаг хүмүүст. Хенна аз жаргал авчирч, аз дууддаг болохоор өдөр тутамын гоёл болгон зурдаг. Натурал хеннагаар Тэмдэглэлт өдрөөрөө гангарахыг хүсвэл өмнө өдөр нь зуруулахаа мартаваа.

-Хенна будагны онцлог юу вэ. Арьс голох уу?

1.Хенна нь ургамлаас гаргаж авсан будгаар бие дээр зурдаг урлаг юм.

2. Хувь хүний арьсны онцлог, биеийн аль хэсэгт зурсанаас хамаараад 7-14 хоног бие дээр тогтдог. Эхний 7 хоногт тод өнгөөрөө байгаад арьсны гуужилт, үрэлт, усанд дэвтээх зэргээс шалтгаалж бүдгэрч яваандаа ямарч ор мөргүй арилна.

3. Хенна нь боди артын төрөл бөгөөд ямар нэгэн утга агуулдаггүй ба бусад боди артын будгуудыг бодвол ямар нэгэн хор уршиггүйгээрээ ялгаатай.

4. Хенна нь шивээснээс өөр болохоор уусгалттай, нарийн зураг зурах боломжгүй байдаг. Ихэнхдээ хээ угалз, цэцэг голчилдог.

5. Шингэн будгаар зурдаг учираас ямарч өвдөлт байхгүй.

6. Хенна зурахад хэмжээ, хээнээсээ хамаараад 5-30 мин болдог.

7. Эрэгтэй хүн зуруулж болдог гэхчилэн онцлог ихтэй.

-Хеннаг зуруулахдаа юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ?

Зуруулахын өмнө гараа сайн угаах хэрэгтэй.Скрабдаж угаавал удаан тогтоход нөлөөлдөг.Зуруулчихаад товгор хеннагаа 30-д минут юманд нялчихгүй, болгоомжтой хатаана.Товгор хеннагаа 2-4 цаг хуулахгүй байлгана. Удаан байх тусмаа гүн өнгө үлдээдэг.Товгор хеннагаа арилгахдаа усаар угааж огт болохгүй. Мөлгөр зүйлээр хуссан ч болно. Арилгасны дараа дараа өглөө болтол ус, саван хүргэхгүй байвал илүү гүн өнгө өгдөг.Шинэ зуруулсан хенна 24-48 цагын дараа гүн өнгө ордог болохоор тод гарсангүй гэж бодолгүй тэвчээртэй хүлээгээрэй. Бор хенна хүний арьсны нимгэн зузаан, биеийн дулаанаас хамаарч үл ялиг бүдэг тод ялгардаг байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд бас маш их баярлалаа. Amjilt.com-н залуусдаа ажлын амжилт хүсье.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: