fbpx

Электрон тамхинаас болж залуус амьдралаа сүйтгэж байна

2020-03-20 91

Электрон тамхи болон “vape” нь энгийн тамхитай харьцуулахад хүний биед хоргүй хэмээн сурталчилж хүмүүст итгүүлсэн байдаг. Энэ түүхийг сонсох хүртлээ үнэхээр тийм л гэж бодож байлаа. Гэвч Америкийн өсвөр насны залууст тохиолдсон явдал энэхүү ойлголтыг бүр мөсөн няцаасан юм.

Америкийн Пенсильвани мужийн Эри хотын оршин суугч, арван есөн настай Энтони Майо гэх залуу 2 долоо хоногийн өмнөөс гэнэт бие нь муудаж эхэлжээ. Тэрээр гэнэт хүчтэй ханиалгаж эхэлсэн бөгөөд ойролцоох эмнэлэгт хүргэгджээ. Эхний оношоор бронхит өвчтэй хэмээн үзэж антибиотик эмчилгээ хийсэн боловч биеийн байдал нь улам дордсон байна.

Ингээд цээжний рентген зураг авсны дараа эмч нар “60 гарсан архаг тамхичны уушги шиг болсон” залуу хүүгийн уушгийг хараад ихэд балмагджээ. Мөн түүний бие дэх хүчилтөрөгчийн хэмжээ 36 хувьдхүртлээ буурсан байж. Үүнийг шалтгааныг эмч нар электрон тамхи татсанаас болсон гэж үзэж байгаа аж. Учир нь электрон тамхи татах үед түүнээс бодисыг хатууруулах үйлчилгээтэй тос ялгарч уушгинд хүрдэг аж.

Эцэг эхийнх нь хэлснээр Энтони сүүлийн 2 жилийн турш маш хурц, анхилуун үнэртэй электрон тамхи татаж байгаа гэсэн бөгөөд энэ өвчний шалтгаан болжээ.

Түүнчлэн Иллиной мужийн Адам Хардингер гэх 20 настай залууд Энтонигийн түүх давтагдсан байна.

Тэрээр ангийнхантайгаа нийлж электрон тамхи анх татаж эхэлжээ. Адам нэг удаа “би татмааргүй байсан ч ангийн бүх залуус татаж байхад би яаж ганцаараа хэрэглэхгүй үлдхэв дээ. Тэгээд ч никотингүй учраас хүний биед ямар ч хоргүй” гэж ярьсан байна. Харин жил хагасын дараагаар өвчний эхний шинж тэмдгүүд илэрч бэлтгэлийн үеэр амьсгал нь давчдаж эхэлсэн хэмээн ойр дотных нь хүмүүс ярьжээ.

Эцэст нь Адам маш хүчтэй халуурч, дотор нь муухайрч, цээж нь бачимдаж эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар яаралтай үзлэг хийсний дараа “залуу хүүгийн уушги 70 настай хөгшин хүнийх шиг болсон бөгөөд жоохон л хугацаа алдсан бол амиа алдах” байж хэмээн мэдээлжээ.

Курс эмчилгээ хийлгэсний эцэст Адам эмнэлгээс гарсан ч нэлээд урт хугацаанд ердийн амьдралдаа орох боломжгүй гэнэ. Учир нь амьсгалын хомсдлоос үүдэн шатаар гархад хүртэл хүндрэлтэй болох аж. Тэрээр “электрон тамхийг хүний биед ийм хор уршигтайг нь мэдсэн бол би хэзээ ч хэрэглэхгүй байсан юм” хэмээн харуусан ярьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Mаскийг юугаар ч орлуулж болдгыг харуулсан хөгжилтэй зургууд

Дэлхийн иргэдийн дунд одоогийн байдлаар маск, бээлий, гар ариутгагч зэрэг хамгаалалтын өдөр тутмын б

2020-04-08

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

Амьдралын туршид үргэлжилдэг нэгэн шалгуур байдаг нь өөрийн насны ханийг олж, түүнтэйгээ хэзээ ч нур

2020-04-06

Олон улсын “The Voice” шоуны шилдэгт Т.Бат-Од, А.Чинсанаа нарын тоглолт оржээ

Дэлхийн алдарт “The Voice” шоу өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь удаагийн "Battle" шатны тоглол

2020-04-06