fbpx

Р.Эмүжин: Итали гоймонгийн төлөө юү, үгүй дээ…

2020-03-23 399

Дэлхийн соёлын гайхамшигт өв, дуу хуур, хөл бөмбөгийн нутаг, гал тогооны ер бусын уламжлал, өвөрмөц сонин ёс заншлын өлгий, цэнхэр гаригийн бас нэгэн давтагдашгүй содон өнгө болсон Италийн Модена мужид анхны хүн эдгэлээ. Тэр бол 95 настай, амьдралд хайртай, жингэнэтэл инээдэг жижигхээн эмээ.

Хамгийн энгийнээр бодоход Италийн 95 жилийн түүхийг агуулсан өндөр настан. За тэгээд итали гоймон, итали соус, пицца…итали гутал, итали кофе, дарс, усан үзэм, оливийн тосны тариалан… итали гэрлэх ёслол, итали кино, халуун цочмог итали сэтгэл…ертөнцийн хөг аялгуу болсон итали дуурь…дэндүү хайран юм аа.

Энэ ард түмэн хоногт 600-700 хүнээ алдаж, цогцос ачсан армийн машинууд нь чандарлах газрын үүдэнд дугаарлаж, хүмүүс тусламж авч чадалгүй гудамжинд, гэртээ нас барцгааж байна. Эмч нарт амны хаалт ч хүрэлцэхгүй хэдий ч эдгэршгүй өвчний эсрэг зогсож байна. “Болж муу европчууд, ингэх гээд байсан юм” гэж бодож, бичиж байгаа хүмүүс өөрийнхөө хэн болж хувирсныг, цаашид хэн байхаа эргээд нэг эргэцүүлээд үзээрэй. Өтөлж өвдөхийн чинь цагт өргөж тэтгэхийн оронд “Хохь чинь” гэж хэлээд хаалга савах хүүхдүүдийг төлөвшүүлж буйгаа ойлгоорой. Хоёр хөрш маань Италид тусламжийн гараа сунгалаа. Итали гоймонгийн төлөө юу, үгүй дээ. Бид дэлхийгээс хаашаа ч нүүхгүй.

Хаа газрын хүний жаргал зовлон, хагацахдаа унагасан нулимс, хайрлахдаа хэлдэг үг, хатуужихдаа гаргадаг зан, уучлахдаа урсгадаг сэтгэл адилхан. Цэнхэр гаригийг минь өнгө өнгийн гайхамшиг, өөр өөр соёлтой нь хүний сайхан сэтгэл л аварч үлдэнэ! Хэрэв танд энэ сайхан сэтгэл байхгүй бол, та хүн төрөлхтний нэг эд эс гэдгээ ухаараагүй байна. Нүүдэлчин монголчууд өөрсдийгөө хамгаалах чинь нүдэн цэнхэр гаригаа хайрлаж буй нэг хэлбэр. Хайрлаад, хамгаалаад байгаарай, хамтдаа шүү…хамтдаа л ялж гарна. Өөрсдийгөө хичээж, өрөөлийг энэрч энэ цаг үеийг туулъя. Ганцаараа хэчнээн гайхамшигтай байгаад ч хаа хүрэх юм? Гайхамшигтай байна гэж чамайг хэн үнэлж, хэн олж харж, харьцуулах юм? Англичуудаас өөр учраас италичууд гайхалтай, италичуудаас өөр учраас монголчууд давтагдашгүй, монголчуудаас өөр учраас францчууд содон…тийм биш гэж үү?

Р.Эмүжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Олимп хойшилсон шийдвэрийн тусгал

Хүн төрөлхтөн тэр чигээрээ тэсч ядан хүлээдэг зуны олимпийн наадам болохоосоо 122 хоногийн өмнө бүтэ

2020-04-07

Толгойгоо гашилгаад ч шаардлага хангаагүй мөрийн хөтөлбөрүүдийг таван өдөрт сайжруулна гэдэг үлгэр

Үндэсний аудитын газраас мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуульд оролцох гэж байгаа нам, эвслийн мөрийн

2020-04-06

Хулан цахилсан нутагт нэг өдөр, нэг шөнө

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөц гэж шоволзсон гозгор бор залуу Г.Пүрэвцогттой бид бараг л 4

2020-04-06