fbpx

Хакүхо 44 дэх түрүүгээ авлаа

2020-03-23 367

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өчигдөр өндөрлөж, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 44 дэх түрүүгээ авсан байна. Осака хотноо болсон хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал их аварга Какүрюү М.Анандыг давж 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлжээ.

Их аварга Какүрюү М.Ананд 12 давж, гурван унаатайгаар энэ удаагийн башёг өндөрлүүлсэн.

Тэмцээн Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 75 жилийн хугацаанд анх удаа коронавирусын улмаас үзэгчгүй явагдсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

АНУ-д хоногт 33 мянган шинэ халдвар, 1970 нас баралт бүртгэгдлээ

“Covid-19” өвчний халдварын тохиолдлын тоо өнөөдөр (2020.04.08)-ийн байдлаар дэлхий даяар 1,4 сая да

2020-04-08

Япон улсад коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор онц байдал зарлалаа

Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр тус улсын хүн ам төвлөрсөн бүс нутгуудад онц байдал зарлал

2020-04-08

Японд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ

Японы Токио хот болон 16 мужид даваа гарагт коронавирусний халдварын 143 шинэ тохиолдол бүртгэгдсэнэ

2020-04-07