fbpx

Ж.Батзандан: 30 тэрбум ам.долларын өрийг 30 гэр бүлээр төлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

2020-03-23 343

Улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн иргэд “ШИНЭ ЭВСЭЛ” байгуулж мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт хүргүүллээ.

Энэ талаар Шинэ намын дарга Ж.Батзандан “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам болон бусад дэмжигч намуудаас бүрдэж буй “ШИНЭ ЭВСЭЛ”-ийг төлөөлөн нэгдсэн зөвлөлийн анхдугаар хурлаас намайг “ШИНЭ ЭВСЭЛ”-ийн даргаар сонгосон.

Эх оронч үзэл, шударга ёс, үндэсний үнэт зүйлийг “туг”-аа болгосон “ШИНЭ ЭВСЭЛ” нь Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлэх “ШИНЭ ЭРГЭЛТ”-ийн 21 бодлого боловсруулж, олон нийт болон эрдэмтэн, судлаачид, эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан.

Энэхүү мөрийн хөтөлбөрийн онцлог нь авлигад идэгдсэн, нөлөөнд автсан хууль хяналтын салбарт их цэвэрлэгээ хийх юм. Авлига, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгож, түүний хамаарал бүхий этгээдүүдийг төрд ажиллахыг хориглоход чиглэгдсэн. Мөн банк, санхүүгийн монополь тогтолцоог задалж, ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн боолчлолоос чөлөөлөх, өнгөрсөн 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг 3 сая ард түмнээр бус 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх “Өргүй Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан” гэлээ.

Түүнчлэн “Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийж, улс төрийн намыг хатуу гишүүнчлэлгүй болгож намчирхал талцлыг зогсооно. Стратегийн орд газруудыг иргэддээ өмчлүүлж, баялгийн хувьсгал хийнэ, экспортыг дэмжсэн “Хөгжлийн хүрд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбаруудыг хөгжүүлэн 200 мянган ажлын байр бий болгоно гэх зэрэг маш тодорхой зорилуутыг мөрийн хөтөлбөртөө тусгасан.

1990 онд Монгол Улс нийгмийн тогтолцоогоо өөрчилсөн хэдий ч МАНАН дэглэмийн тогтоосон татвар, санхүүгийн “боолчлол”-д нэрвэгдэн, шударга бусын хонгилоор шударга иргэдээ хэлмэгдүүлсэн 30 жил байлаа. Энэ завхралд цэг тавьж ирэх 30 жилийг шударга ёс тогтсон, иргэддээ санхүү, эдийн засгийн тэгш боломж олгосон, үндэсний эрх ашгаа дээдэлсэн шинэ Монголыг бүтээхээр “ШИНЭ ЭВСЭЛ” 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СЕХ ирэх долоо хоногт УИХ-д санал хүргүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны дарга, гишүүдийг хүлээ

2020-04-09

Засгийн газар эдийн засаг, эрүүл мэндийг давхар бодсон шийдвэр гаргаасай…

Хүн бүр өөр өөрсдийн өнцгөөр харж байгаа байх... Covid-19 гэж дэлхий нийтийг сандаргаад байгаа энэ а

2020-04-09

Ерөнхийлөгчийн үнэн аль нь вэ?

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН давамгайлсан УИХ-ыг тарахыг албан ёсоор хоёр ч удаа санал болгосон. Эхний

2020-04-09