fbpx

Бразил үндэстэн дамнасан авлигын хэргээр тэргүүлжээ

2020-03-25 275

Үндэстэн дамнасан хахууль авлигын тоон үзүүлэлтээрээ Бразил улс тэргүүлсэн байна. Олон улсад авлигын эсрэг мөрдлөгө, мөрдөн байцаалтын чиг хандлагыг судлах “ТРАСЕ” байгууллагын 10 дахь удаагийн хууль сахиулах ажиллагааны жилийн тайланд дурдсанаар хил дамнасан авлигын тархалт өндөртэй улсуудыг нэрлэжээ.

Үүнд Бразил, Энэтхэг, Ирак, Нигери, Хятад улс багтжээ. 2019 онд үндэстэн дамнасан хээл хахуулийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хувьд харьцангуй удаашралтай жил байсан бөгөөд мөн АНУ болон дэлхий дахинд гадаадын албан хаагчдын хээл хахуультай холбоотой хэргийн тоо буурсан байна. Санхүүгийн үйлчилгээний салбарынхан АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагын гол анхаарлын төвд байдаг боловч 2019 онд олборлох үйлдвэрлэлийн салбартай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа илүү их байлаа. Мөн түүнчлэн тус улсын сансар судлал, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарынхныг үндэстэн дамнасан хээл хахуулийн хэрэгтэй холбогдуулан шалгах мөрдлөгийн тоо нэмэгдсэн байна.

2019 оны эцсийн байдлаар Бразил улсын үндэстэн дамнасан хээл хахуулийн хэрэгт шалгагдсан дотоодын албан тушаалтнуудын тоо хамгийн их байсан ба үүний дараа Энэтхэг, Хятад улс эрэмбэлэгдлээ гэж тус тайланд дурджээ.

1977 оноос хойш БНХАУ үндэстэн дамнасан авлигын хэрэгт авч хэрэгжүүлж буй 110 гаруй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан үзүүлэлтээрээ тархалт өндөртэй орны тоонд багтжээ.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

АНУ-д хоногт 33 мянган шинэ халдвар, 1970 нас баралт бүртгэгдлээ

“Covid-19” өвчний халдварын тохиолдлын тоо өнөөдөр (2020.04.08)-ийн байдлаар дэлхий даяар 1,4 сая да

2020-04-08

Япон улсад коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор онц байдал зарлалаа

Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр тус улсын хүн ам төвлөрсөн бүс нутгуудад онц байдал зарлал

2020-04-08

Японд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ

Японы Токио хот болон 16 мужид даваа гарагт коронавирусний халдварын 143 шинэ тохиолдол бүртгэгдсэнэ

2020-04-07