fbpx

Хүсэл биелүүлэгч “Аяга арц” устахад хүрчээ

2020-03-25 1279

Өмнөговь аймгийн Говь Гурван сайхан уулын Зүүн сайханы зүүн үзүүрт хөндийн голд ганц ногоон хад байх ба  “АЯГА АРЦ” гэнэ. Энэ нь арцны хожуул он цагийн уртад чулуужиж, ингэхдээ ѳвѳрмѳц зангилаа бүхий байгалийн үзэсгэлэнт ургамлын тогтоц бий болгожээ.

Домог сөхвөл Зүүн сайхны дээд энгэрт нь нэг их баян айл байжээ. Тэднийх нэг зарцтай зарц нь өглөө эртлэн адуундаа мордож үүр цүүрээр адууг нь уячихдаг байж.

Баян ноён бодож: Энэ муу золиг хэдэн адууг минь усгүй уячихаад байгаам биш байгаа ойр усгүй дээ гэж бодоод нэг өдөр сэм дагажээ. Гэтэл нөгөө залуу зарц нь адуугаа хурааж хөндийд бөөгнүүлээд нөгөө ногоон хадыг ногтоороо оосорлон татаж дороос нь ус гарган адууг нь услаад:

-Чамайг чүнчигноров гэж хүмүүс мэдэхгүй, намайг Заяын гэгээн гэж хүмүүс мэдэхгүй гээд тэр ногоон хадыг буцаан тавьж байхыг үзээд ноён хар хурдаар харьж:

-За хө баларсан юм, бид чинь эрдэм номтой Зая гэгээнийг зарц болгон байлгаж байжээ, одоо явуулалгүй болохгүй гээд, нөгөө зарцаа адуугаа хурааж унагаа уяад орж ирхэд нь ихэд дайлж идээ будаа сөгнөн, алт мөнгөн ембүү барин ингэж хэлжээ.

-За гэгээнтэн минь биднийгээ өршөө юу дуртайгаа аваад ,хүссэн газраа яв да гэжээ. Ингээд тэр зарц нь явахдаа буянаа хайрласан нутагтаа тэргүүнээ үлдээе гэж малгайгаа орхисон нь малгай хад (одоо малгай хад гэж нэртэй юүдэн малгай хэлбэрийн хад байх) болж ,олон хүнд буян бологээ гэж аягаа үлдээсэн нь аяга арц болжээ.

Одоо хүмүүс тэр аяга арцанд их мөргөж сүсэглэдэг хүүхэд хүсвэл хүүхэдтэй болж ,эд хөрөнгө, аз жаргал гээд бүгд биелдэг гэлцэнэ.

Өөрийн өвөрмөц тогтоц, олон түмний хүсэл биелүүлдэг гэх энэхүү итгэл үнэмшлээс болж энэхүү байгалийн гайхамшигт тогтоц устахад хүрээд байгаа аж. Очсон хүн болгон л хүслээ даатгаж сүү цагаа, эд зүйл, шар тос, амархан илжирч муудах шингэн зүйл ѳргѳснѳѳс болж арцны хожуул үхжиж, ѳнгѳ гундан, байгалийн ѳвѳрмѳц тогтцоо аль хэдийн алджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Mаскийг юугаар ч орлуулж болдгыг харуулсан хөгжилтэй зургууд

Дэлхийн иргэдийн дунд одоогийн байдлаар маск, бээлий, гар ариутгагч зэрэг хамгаалалтын өдөр тутмын б

2020-04-08

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

Амьдралын туршид үргэлжилдэг нэгэн шалгуур байдаг нь өөрийн насны ханийг олж, түүнтэйгээ хэзээ ч нур

2020-04-06

Олон улсын “The Voice” шоуны шилдэгт Т.Бат-Од, А.Чинсанаа нарын тоглолт оржээ

Дэлхийн алдарт “The Voice” шоу өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь удаагийн "Battle" шатны тоглол

2020-04-06