fbpx

Дэлхийн банк манай улсад 2.2 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо

2020-03-25 252

COVID-19 цар тахал газар авч буй энэ үед Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд туслах зорилгоор Дэлхийн Банкнаас 2.2 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор болжээ.

Тус санхүүжилтийг улсын хэмжээнд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн оношилгооны тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах аж. Нэн даруй олгох энэхүү санхүүжилтийг одоо хэрэгжиж буй цахим эрүүл мэнд төслийн хүрээнд олгож буй. Цахим эрүүл мэнд төсөл нь сонгосон туршилтын байршлуудад цахим эрүүл мэндийн шийдэл, эрүүл мэндийн мэдээллийн нэгдмэл байдал, хэрэглээг нэмэгдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой байна.

Санхүүжилтын хүрээнд 15 суурин ба 12 зөөврийн дижитал рентген аппарат, 41 хэт авианы оношилгооны аппарат зэрэг тоног төхөөрөмж худалдан авах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

АНУ-д хоногт 33 мянган шинэ халдвар, 1970 нас баралт бүртгэгдлээ

“Covid-19” өвчний халдварын тохиолдлын тоо өнөөдөр (2020.04.08)-ийн байдлаар дэлхий даяар 1,4 сая да

2020-04-08

Япон улсад коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор онц байдал зарлалаа

Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр тус улсын хүн ам төвлөрсөн бүс нутгуудад онц байдал зарлал

2020-04-08

Японд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ

Японы Токио хот болон 16 мужид даваа гарагт коронавирусний халдварын 143 шинэ тохиолдол бүртгэгдсэнэ

2020-04-07