fbpx

ОХУ: Дөрөвдүгээр сарын 5 хүртэл амралтын өдөр болгов

2020-03-26 209

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан ирэх долоо хоногийг улс даяар ажлын бус өдрөөр зарлалаа.

Энэ өдрүүдэд цалин болон бусад хангамжийг хэвээр хадгалж зөвхөн эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, банк, нийтийн тээвэр, төрийн алба ажиллах юм.

Ирэх зургаан сарын хугацаанд иргэдийн зээл төлөлтөд уян хатан хандана. Ялангуяа орон сууцны зээлтэй ч хямралын хугацаанд орлого тасалдаж хүнд байдал орсноо бичгээр нотолсон тохиолдолд зээлийг түр царцаах аж. Ажилгүйдлийн тэтгэмж одоогоор тус улсад 8000 рубль байгааг 12 мянга болгон нэмэгдүүлж байна.

Хүүхэдтэй гэр бүлийг дэмжих зорилгоор дараагийн гурван сард, жирэмсний дөрвөн сартайгаас эхлэн гурван нас хүртэлх хүүхэдтэй өрхөд хүүхдийн тоогоор сар бүр 5000 рублийн тэтгэмж олгоно. Харин гурваас долоо хүртэлх насны хүүхэдтэй өрхөд олгох тэтгэмжийг долоодугаар сараас олгохоор зохицуулжээ. Ялалтын 75 жилийн ойн хүрээнд ахмад дайчид болон тэдний гэр бүлд тавдугаар сараас өмнө 50-75 мянган рубль олгох болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

АНУ-д хоногт 33 мянган шинэ халдвар, 1970 нас баралт бүртгэгдлээ

“Covid-19” өвчний халдварын тохиолдлын тоо өнөөдөр (2020.04.08)-ийн байдлаар дэлхий даяар 1,4 сая да

2020-04-08

Япон улсад коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор онц байдал зарлалаа

Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр тус улсын хүн ам төвлөрсөн бүс нутгуудад онц байдал зарлал

2020-04-08

Японд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ

Японы Токио хот болон 16 мужид даваа гарагт коронавирусний халдварын 143 шинэ тохиолдол бүртгэгдсэнэ

2020-04-07