“Амжилт 2.0” систем: Тохирсон хувилбараа сонгоод хүссэн хугацаагаараа суралц

2020-03-26 Амжилт

Технологийн дэвшилд тулгуурласан зайны сургалтын төгс систем “Амжилт 2.0”-ыг танилцуулж байна.

Дэлхий дахиныг хамарсан коронавирусын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх дөрөвдүгээр сарын 30 хүртэл зогсоосон. Цаашид цар тахлын тархалт буурахгүй бол энэ хугацааг сунгах магадлал өндөр юм.

Тиймээс сурагчдад зайны сургалтын оновчтой хувилбарыг боловсруулж, хичээл сургалтыг үр дүнтэй өгөх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

БСШУЯ-наас ЕБС-ийн сургалтыг теле байдлаар зааж байна. Гэвч теле хичээлийг дахин үзэх боломж хязгаарлагдмал, олон хувилбараар ойлгож хүлээж авахад хүндрэлтэй байгаа юм.

Зарим хувийн сургуулиуд олон нийтийн сүлжээг ашиглаж сургалтын үйл ажиллагааг хүргэхээр ажиллаж байгаа ч хүүхдийн анхаарал өөр мэдээлэлд сатаарах, бусадтай чатлах зэргээр үр дүнгүй болох нь харагдаж байна.

Тэгвэл Монголдоо анхдагч “Амжилт” киберь сургууль хол хорионы хугацаанд 1-12-р ангийн бүх сурагчдынхаа хичээлийг 2.0 системээр дамжуулан онлайнаар зааж байна.

Сурагч өөрийн бүртгэлээр нэвтэрч тухайн хичээлийг хүссэн үедээ, хүссэн давтамжаар судлах боломжтой 2.0 систем зайны сургалтад том дэвшил авчирсан гэхэд болно. Тухайн суралцагчид 2.0 системд аккаунт үүсгэх бөгөөд эцэг эхчүүд давхар нэвтрэх боломжтой тул ажилдаа явсан ч хүүхдийнхээ хичээл хийх явц, гүйцэтгэлийг хянаж болдог.

Сургалтын хөтөлбөрийн хувьд сургуулийн багш нар видео хичээлийг өгөхөөс гадна, тухайн суралцагчийн сурах арил барилд тохируулан унших, сонсох хэлбэрээр давхар өгдгөөрөө давуу талтай.

Сурагчдад гэрийн даалгаврыг өдөр бүр тогтсон цагт өгдөг. Өгсөн даалгаврын гүйцэтгэлийг “Амжилт” киберь сургуулийн багш нар цаг тухайд цахимаар шалгаж сурагчид тусгайлсан зөвлөгөө, зааврыг өгдөг нь эргэх холбоог үүсгэсэн тун оновчтой шийдэл юм.

2.0 системд тухайн сурагч үзэж буй бүлэг хичээлээ бүрэн ойлгож, шаардлагатай мэдлэгийг гүйцэд авч сорилыг давж байж дараагийн бүлэг хичээл нээгддэг учраас үр дүнд суурилсан цогц систем гэж хэлж болно.

Гагцхүү одоо та энэхүү платформ дээрх “Амжилт” киберь сургуулийн хамт олны боловсруулсан хичээл, контентыг үзэж суралцах л үлдэж байна.

Холбоотой мэдээ

Б.Доржпагмын үзүүлбэр Дэлхийн шилдэг үзүүлбэрт багтжээ

"VOICE mongolia" нэвтрүүлгийн С.Ононбат шүүгч, дасгалжуулагчийн багийн уянгалаг хоолойтой, үзэсгэлэн

2020-06-12

Монголчууд азийн АНХНЫ ВИРТУАЛ модель АМАРА-г бүтээжээ

“Комедиан Б.Идэр-Од найз бүсгүйтэй болжээ” хэмээн ойрын хэд хоногт цахим орчинд ихээхэн шуугиж зарим

2020-05-19

Гэрэл зургийн үнэгүй сургалтыг сонирхоорой

Nikon  компани 250 ам.доллараар үнэлэгдэх сургалтаа үнэгүй болголоо. Ихэнх цагаа гэртээ өнгөр

2020-04-03