fbpx

Ч.Өнөрбаяр: Засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болох аюул байна

2020-03-26 248

МУИС-ийн дэд профессор, хуульч, доктор Ч.Өнөрбаяр өнөөдөр /2020.03.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай хууль тавдугаар сарын 25-наас эхлэн мөрдөгдөнө. Энэ нэмэлт өөрчлөлтөөр олон заалт хэрэгжиж эхэлсэн. Үүний нэг нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай юм. Ерөнхий сайд Засгийн газрын кабинетийн гишүүдээ УИХ-д танилцуулж, тангараг өргөнө. Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг тавдугаар сарын 25-наас өмнө УИХ-д оруулах ёстой.

Одоогийн Засгийн газрын гишүүд одоо 100 хувь давхар дээлтэй байгаа. Тавдугаар сарын 25-наас Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн л давхар дээлтэй байж болно. Тэгэхээр хэнийгээ давхар дээлтэй үлдээх вэ гэдгээ шийдэх нь МАН-ын дотоод асуудал. Үндсэн хуулийн зарчим хэрэгжих ёстой. Хэрэв зөрчвөл Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Үндсэн хуулийн бус болж, хууль зөрчинө. Үндсэн хуульд нийцүүлэхээс өөр арга байхгүй. Хуулийг дээдлэх нь төр засгийн үүрэг. Үндсэн хуулийнхаа дээгүүр давж гардаг ямар ч том албан тушаалтан байх ёсгүй. Бэлтгэл хангасан уу гэдэг эргэлзээтэй байгаа. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиа ярихгүй байна” гэлээ.

Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүтцээ өргөн барих ёстой https://news.mn/r/2278953/

Posted by News.mn on Wednesday, March 25, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг”

Монголын хүнд рокийг дэлхийд таниулж буй “The HU" хамтлагийнхан цар тахлаас улбаалан аялан тоглолтоо

2020-04-07

Д.Анхбаяр: Улсын бүртгэлийг будилуулж, “явдаг царцаа” бий болгох замаар 2016 оны сонгуулийн дүнд нөлөөлсөн

“Шударга сонгуулийн төлөө иргэдийн нэгдэл” Д.Анхбаяртай ярилцлаа. -2020 оны УИХ-ын ээлжит сон

2020-04-07

Л.БЯМБАСҮРЭН: Нэг өрөөнд нэг хүн, нэг гэр бүлийг байлгах бодлого барьж ТУСГААРЛАЛТАНД авч эхэллээ

Эрүүл мэндийн Дэд сайд, Улсын онцгой комиссын Шуурхай штабын орлогч Л.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудл

2020-04-06