fbpx

Австрали дахь 140 долларын үнэтэй гэр буудал

2020-03-26 1139

Австрали улсад байх нэг хоногийн 140 долларын үнэтэй гэр буудлын талаар олон нийтийн сүлжээнд шуугиж байна.

Энэхүү буудлыг ажиллуулах болсон Ким, Скот нарын гэр бүл 2017 онд АНУ-ын Лос Агжелесаас Австрали руу нүүжээ. Австралид очоод эхлүүлсэн тэдний бизнес бол монгол болон казахын уламжлалт хийцийн гэр буудал юм.

Уг гэрийг хоёр хүн байхаар бодолцож тохижуулсан бөгөөд угаалгын өрөө, гал тогооны хэсэгтэй, гадаа мах шарах боломжтой гэнэ.

Скот Монголд нэг ч ирж байгаагүй боловч монгол гэр урладаг. Гэрийн хийц, арга технлогийг интернэтээс харж хийж сурчээ. Унь, тооно, баганыг уламжлалт улбар шар бус тод, өвөрмөц өнгөөр будаж, хээ угалзыг яг монгол маягаар нь зурдаг. Гэрийн бүслүүрийг заавал хийдэг журмаар нь хийнэ гээд дээс томож сурсан тухай ч мэдээлэл бий.

Байгалийн сайханд байгуулсан энэхүү гэр буудлын талаар тэд бичихдээ, “Орчин үеийн тансаг зэрэглэлийн байдлаар бид гэрийг  тохижуулсан бөгөөд энэхүү буудалд буухдаа тооноороо оддыг ширтэж, нам гүмд уусан шингэж, нарны илчинд биеэ ээх боломжтой” гэжээ.

Тус гэр буудлаар үйлчлүүлэгчид хосуудын жинхэнэ диваажин байна хэмээн олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ үлдээж байгаа бөгөөд ахин дахин үйлчлүүлэх болно хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Mаскийг юугаар ч орлуулж болдгыг харуулсан хөгжилтэй зургууд

Дэлхийн иргэдийн дунд одоогийн байдлаар маск, бээлий, гар ариутгагч зэрэг хамгаалалтын өдөр тутмын б

2020-04-08

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

Амьдралын туршид үргэлжилдэг нэгэн шалгуур байдаг нь өөрийн насны ханийг олж, түүнтэйгээ хэзээ ч нур

2020-04-06

Олон улсын “The Voice” шоуны шилдэгт Т.Бат-Од, А.Чинсанаа нарын тоглолт оржээ

Дэлхийн алдарт “The Voice” шоу өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь удаагийн "Battle" шатны тоглол

2020-04-06