fbpx

Зуузуугийн найзууд ном онлайн борлуулалтаараа тэргүүлж байна

2020-03-26 534

Худалдаанд гараад удаагүй байгаа хэрнээ онлайн борлуулалтаараа бусад номыг ардаа орхиж чадсан Зуузуугийн найзууд ном нь олон эцэг эхчүүдээс онц үнэлгээг аваад байна. Энэхүү ном нь багцаараа илүү хямд буюу 50,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан та хүссэн газартаа номоо хүргүүлэн авах боломжтой аж.

Өдөр бүр уншаад, ойлгосноо дүрслэн зурах 365 үлгэрийн ном, шилдэг 500 өгүүлбэртэй бодлого, 7 хоног бүр бичих зохион бичлэгийн дэвтрээс бүрдсэн Зуузуугийн найзууд ном нь хүүхдийн сэтгэн бодох, зохион найруулах, төсөөлөн зурах чадварыг хөгжүүлж, тэдэнд өдөр бүр, тогтмол арга барилаар суралцах боломжийг олгож байна.

Интернэт хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр дэлхий даяар хүмүүс амьд харилцаанаас хөндийрч байгаа нь ирээдүйн хүүхэд залуусын амьдралын хэв маяг, хандлага, харилцаанд сөргөөр нөлөөлсөөр байна. Тиймдээ ч сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдэдээ цаг их зарцуулж, тэдний хүсэл мөрөөдлийг сонсож, суурь хүмүүжилд нь ихээхэн анхаарах болжээ.

Зуузуугийн найзууд номыг сонгосноор таны хүүхэд дуртай үлгэрүүдээ бүтэн жилийн турш өдөр бүр уншиж чадна

Таны хүүхэд арай нэг л үлгэрээ давтаж уншаад байгаа юм биш биз. Тийм бол Зуузуугийн найзууд номыг сонгохыг танд зөвлөж байна. Ингэснээр жилийн 365 хоног таны хүүхэд санаа зовох зүйлгүйгээр хүссэн үлгэрээ уншиж, ойлгосноо дүрслэн буулгах болно.

Үүнээс гадна “Амжилт кибер” сургуулийн олон жил багшилсан дадлага, туршлагатай багш нар хамтарч бага ангийн сурагчдад зориулан заавал бодох өгүүлбэртэй бодлогыг анги тус бүрээр нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан гаргажээ. Хүүхэд өгүүлбэртэй бодлого бодсоноор унших, уншсанаа ойлгох, алдаагүй зөв унших, бичих, уншсан өгүүлбэртэй бодлогоо бодох мөн өгөгдлүүдийг олох ойлгох, арифметик үйлдэл хийж сурах зэрэг чадваруудыг эзэмшдэг.

Харин тусгайлан бэлдсэн зурагт талбар дээр өгөгдсөн сэдвийн хүрээнд зохион бичлэг бичих нь хүүхдийн зөв бичих, найруулах бичих, өөрийнхөө бодлыг зөв илэрхийлж сурах, бусадтай бичгээр зөв харилцах, үг өгүүлбэрийн байрлал, үг сонголтыг алдаагүй зөв хийхэд туслах юм. Мөн энэ нь сэтгэх, дүрслэн бодох, эргэцүүлэх, харьцуулах, дүгнэх зэрэг олон чадварыг хөгжүүлдэг.

Зуузуугийн найзууд ном нь багцаараа илүү хямд буюу 50,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан та хүссэн газартаа номоо хүргүүлэн авах боломжтой. Цөөхөн үлдсэн тул эцэг эхчүүд минь яараарай. Холбогдох утас: 8073-6060

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.08/ ээлжит мэдээлэл хийлээ.

2020-04-08

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байна

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхитай байх тул болзошгү

2020-04-08

Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийн хөл хориог 9 сарын 1-н хүртэл сунгах санал гаргажээ

Улсын Онцгой комисс (УОК)-ын шуурхай штаб яг одоо хуралдаж байна. Тус хуралдаанаар гадаадад буй хүнд

2020-04-08