fbpx

Хубилай хаан: Хүмүүний найрсаг харилцаа үгүй бол орон гэрийн зарчим алдагдах бусуу

2020-03-26 531

1266 оны 8 дугаар сард Хубилай хаанаас Японы хаанд(шогүн) илгээсэн захидал монголчууд дипломат харилцааг дээд зэргээр хөгжүүлж, баримталдаг байсныг илтгэх аж. Энхүү захидлыг эх хэл дээр сийрүүлж үзвэл уг ойлголт нотлогдоно.

“Тэнгэрээс Их монгол улсад эрхийг олгов. Эзэн хаан энэхүү захидлыг Японы хаанд хүргүүлж байна. Эрт цагаас жижиг улсын эзэн би хөрш орнуудтай холбоо тогтоон итгэлцэл, харилцан ойлголцол бий болгохыг хичээж ирлээ. Мөн тэнгэрээс миний өвөг дээдэст эрхийг олгосоноор, бид олон жилийн тэртээгээс Хятадын нутгийг эзэмшихийн сацуу хол газар, харь орнуудын үй олон хүн, буянтануудыг бишрэн хүндэтгэж байна.

Би хаан ширээнд суугаад (1260) Гуулин улсын сэлэмний ир, сумны зэв нь аль эрт мохсон гэм зэмгүй ноёдод тэмцэлээ үтэр түргэн зогсоож, эзэмшил нутаг, хань ижилдээ харьж оч гэж тушаасан билээ.
Гуулин улсын эзэн ноёд тойрон хүрээлэгчдийн хамт талархал, хүндэтгэл үзүүлэхээр миний ордонд хүрлцэн ирсэн юм.

Хэдийгээр бидний харилцаа Эзэн, Албатных боловч Эцэг, Хүүгийн хоорондын мэт баяр баясаглангаар дүүрэн байдаг.
Эрхэмсэг таны язгууртан албатууд мэднэм.

Гуулин улс бол Их монгол улсын зүүн талд оршдог дагуул улс. Япон Гуулин улсаас холгүй байдаг бөгөөд нээлттэй болсон цагаас эхлэн Хятадтай байнгын харилцаатай байсаар ирсэн билээ.
Намайг Хаан ширээнд сууж ирсэнээс хойш энхийг эрхэмлэн найрсаг харилцааг цаашид үргэлжлүүлэх зорилгоор надлуу нэг ч элч илгээгүй байна.

Японы хаан миний санаа бодлын талаар хангалттай сайн мэддэггүй юм болвуу хэмээн санаж байна.

Тийм учраас би энэ захидлыг элч төлөөлөгчөөр танд илгээхдээ өөрийн хүсэл зорилгийг илэрхийлэхийн зэрэгцээ өнөөдөрөөс эхлэн харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг үүрд тогтоосугай хэмээн найдаж байна.
Гэгээнтэн дөрвөн тэнгис далайг өөрийн гэр орон гэж үздэг.

Хүмүүний найрсаг харилцаа үгүй бол орон гэрийн зарчим алдагдах бусуу? Зэр зэвсэг хэрэглэхдээ тулбал, тэр нь хэнд ашигтай байх билээ? Цэцэн ухаантай Хаан үүнийг болгоосугай”.

ИХ МОНГОЛЫН ХААН ХУБИЛАЙ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Mаскийг юугаар ч орлуулж болдгыг харуулсан хөгжилтэй зургууд

Дэлхийн иргэдийн дунд одоогийн байдлаар маск, бээлий, гар ариутгагч зэрэг хамгаалалтын өдөр тутмын б

2020-04-08

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

Амьдралын туршид үргэлжилдэг нэгэн шалгуур байдаг нь өөрийн насны ханийг олж, түүнтэйгээ хэзээ ч нур

2020-04-06

Олон улсын “The Voice” шоуны шилдэгт Т.Бат-Од, А.Чинсанаа нарын тоглолт оржээ

Дэлхийн алдарт “The Voice” шоу өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь удаагийн "Battle" шатны тоглол

2020-04-06