fbpx

Ч.Цэлмүүн: Миний монгол мөрөөдөл

2020-03-26 401

МИНИЙ МОНГОЛ МӨРӨӨДӨЛ

Би нээх олон юм ярьмааргүй байна өө. Улс үндэстний хамгийн гол суурь бол гэр бүл. Тиймээс гэр бүлийн боловсрол, төлөвлөлт, улсаас дэмжих бодлого цогц Монголыг л мөрөөддөг. Үүнд жендэрт тулгуурласан, нийгэм эдийн засгийн тэгш бус байдлыг анхаарсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гэх мэт маш олон хэрэгжүүлэлт багтана.

Үнэндээ Монгол мөрөөдөл гэвэл их юм байна… Эхний удаад гэр бүл гэдэг нэгжид л анхаараасай. Монгол улсын гэр бүл болгон аюулгүй орчинд, амьдарч ажиллаж, эрүүл хүнс ба зан үйлд суралцан, гэр бүлийн орлого боловсролыг сайжруулахад учир байна. Гэр бүлүүд л аз жаргалтай байвал нийгэм өөрөө сайжрахад итгэж байна.

Монгол гэр бүл гэртээ угаартаж эсвэл ус тогны асуудлаас болж амь насаа алддаг эсвэл үрс нь ээж аавынхаа завгүй ажиллах хойгуур золгүйгээр амиа алдмааргүй байна. Монголын үрс аавдаа эсвэл өвөөдөө хүчиндүүлмээргүй байна.

Монголын үрс олон байг гээд ээж нарт алдарт эхийн одон гардуулснаас гэр бүлийн тогтвортой байдалд анхаарсан бодлого баймаар байна.

Жишээ нь Докторын судалгааны явцад Японы жишээ дээрээс харахад эхнэр хүн “гэрийн эзэгтэй” гэх ажил эрхлэлтийн ангилалд ордог бөгөөд энэ нь өөрөө гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих бодлогод чухал ач холбогдолтой байгааг сайн харж болно. Миний хувьд гэр бүлд анхаарсан Монгол улсыг мөрөөдөж байна. Мэдээж бас бус юм хүсэлгүй яахав гэхдээ нийгмийн нэн чухал нь гэр бүл.

Улс нь иргэд, гэр бүлүүд рүү чиглэн ажиллаж, иргэд улсдаа хяналт тавьж чаддаг бодит оролцоо нөлөөтэй байгаасай!

За ингээд миний ойлгосноор сонгууль гээд залуусын оролцоог нэмэгдүүлэх үүднээс уг сошиал аян эхэлсэн байх.

Хүндэтгэсэн: Цэлмүүн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.08/ ээлжит мэдээлэл хийлээ.

2020-04-08

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байна

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхитай байх тул болзошгү

2020-04-08

Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийн хөл хориог 9 сарын 1-н хүртэл сунгах санал гаргажээ

Улсын Онцгой комисс (УОК)-ын шуурхай штаб яг одоо хуралдаж байна. Тус хуралдаанаар гадаадад буй хүнд

2020-04-08