Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэл 60 төгөргөөр буурчээ

2020-04-01 Бизнес

Монголбанк санаачлан Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20-100 хувь бууруулахаар болжээ.

Тус арга хэмжээг Ариг банк, Богд банк, Голомт банк, Капитрон банк, Кредит банк, Төрийн банк, Тээвэр хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банк тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын хоорондын бага дүнтэй гүйлгээний хураамж бэлнээр тушааж шилжүүлэхээр бол 2000, бэлэн бусаар бол 300 төгрөгийн шимтгэлтэй байна. Бага дүн гэх ойлголтод гурван сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээг хамааруулж ойлгодог.

Уг арга хэмжээ нь банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэхээс татгалзан, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банкны үйлчилгээ ашиглахад иргэдийг чиглүүлэх зорилготой аж.

Ингээд харвал банкуудын хооронд хийгддэг бага дүнтэй бэлэн бус гүйлгээний дундаж шимтгэл болох 300 төгрөгийг 20-100 хувь бууруулах тухай асуудал энд сөхөгдөж байна. Харин банкууд 20 хувь буюу 60 төгрөгөөр шимтгэлээ бууруулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.0

2020-05-06

Англи хэлийг тоглоом тоглонгоо сурч болох уу?

Тиймээ, ялангуяа хүүхдүүд өрсөлдөн тоглох үедээ тархи нь илүү ажиллаж байдаг бөгөөд энэ үед цээжлэх

2020-04-27

Засгийн газрын “100 мянга”-ын хүлээлт өсөхийн хэрээр зах зээлд ноолуурын ханш унасаар байна

Манай улсын МАА-д сүргийн бүтэц алдагдаж, ямаан сүргийн тоо толгой хэт өссөн судалгаа гардаг. Үүний

2020-04-13