7 хоногийн зурхай: Охины ордын эмэгтэйчүүдэд хээнцэр байдал ноёлоно

2020-04-06 Зөвлөгөө

Хонь
Долоо хоногийн эхээр бичиг цаастай холбоотой бүхий л ажлууддаа болгоомжтой, анхааралтай хандаарай. Тэр тусмаа санхүүгийн баримт бичигтэй холбоотой ажилдаа алдаа гаргаж асуудалд орохоос сэргийл. Амьдарч байгаа болон ажиллаж байгаа орчноо өөрчлөхийг хүснэ. Зарим нэг нь тавилга эд хогшлоо зөөж тавих, өөр өнцөг өөр тийш харж суухыг хүсэх бол зарим нь бүр нүүлгэлт хийж шинэ орчин нөхцөлд очихыг эрмэлзэнэ. Долоо хоногийн дундуур ямар ч төрлийн мөнгөтэй холбоотой ажилд таатай биш. Та бодлогогүй алхам хийвэл санхүүгийн томоохон асуудалд орж магадгүй. Өөртөө итгэлтэй байж эргэн тойрны хүмүүстээ эелдэг зөөлөн хандаарай. Шинэ танил, сонирхолтой хүмүүс амьдралд тань орж ирнэ. Долоо хоногийн сүүлээр нам гүм орчинд тархиа амраах зорилгоор бясалгал хийх, юу ч бодохгүй тайван амрахыг хичээ. ялих ялихгүй зүйлд анхаарлаа хандуулах гэж хичээсний хэрэггүй. Таны амьдралын туршлага, хэн хүнээс илүү хэрсүү чанар тань бүхий л салбарт ямар ч асуудлыг шийдэхэд онцгой ач тустай байх болно.

Үхэр
Долоо хоногийн эхээр бүсгүйчүүдийн хувьд ихэмсэг байдлаа дарж байхгүй бол хэн нэгний олз болж хэл аманд өртөж магадгүй. Тэд үнэхээр гайхалтай харагдаж олон хүнийг алмайруулж чадна. Ихэнх хүмүүсийн хувьд мөнгө төгрөгийн хувьд үрэлгэн байдал болон зардал өсөх хандлагатай. Санхүүгийн хүндрэлтэй байдал нь ажил алба төдийгүй гэр бүлийн хувьд ч нөлөөлж магадгүй. Долоо хоногийн дундуур таны оролцоог шаардсан ямар нэгэн таатай бус зүйл тохиолдож болзошгүй. Гэвч та өөрт хэт их хамааралгүй зүйлтэй хутгалдахыг хүсэхгүй. Зарим нэг завгүй, цаг наргүй ажлын төлөө зүтгэдэг хүмүүсийн хувьд хувийн амьдрал нь онцгой утгатай болж ирнэ. Эрчүүд хийж бүтээж байгаа ажлаасаа маш их эрч хүчийг авч чадна. Тэдний бодож сэтгэх, шинийг эрэлхийлэх чадвар нь урд урьдынхаас илүү хүчтэй байна. Олон ажил дээр хамтрах санал хүлээж авна. Бүсгүйчүүд өөрийн хүч чармайлтаар бүгдийг хийх гэж хүснэ.

Хамтатгах
Долоо хоногийн эхээр бизнесийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, ойр дотнын хүмүүстэй харилцаагаа сайжруулахад таатай. Сэтгэл хөдлөлдөө хэт автах хэрэггүй. Шинэ уулзалт, хурал цуглаан болон зарим нэг таатай боломжуудаар дүүрэн байх болно. Уран бүтээл туурвидаг хувийн бизнестэй хүмүүсийн хувьд ямар ч ажил нь амжилттай бүтэх болно. Долоо хоногийн дундуур олон нийттэй харилцах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхэд ихэнх цагаа зарцуулна. Танд бүрэн итгэдэггүй зарим нэг хүмүүсийн хараа хяналтаас та зугтаж чадахгүй. Тэд таныг цаг ямагт нууц дурангаар ажиглана гэдгийг санаарай. Хайр дурлалын хувьд идэвхгүй, өрнөлгүй байна. Ганц бие хүмүүс бусдын хэл аманд өртөхөөс болгоомжил. Үйл хөдлөлөө хяна.

Мэлхий
Долоо хоногийн эхээр шинээр төлөвлөх, шинэ ажилд орох, санхүүгийн эх үүсвэртэй болох зэрэгт тохиромжтой. Таны тухай таагүй зүйлүүд яригдаж, жив жув хийнэ. Үүнээс болж ажил дээрх нэр хүнд чинь сэвтэж, байр суурь тань ганхаж магадгүй. Санхүүгийн хувьд бага зэргийн алдагдал хүлээж магадгүй. Хөндлөнгийн хүмүүсийн маргаан, үл ойлголцлыг тоох хэрэггүй. Хэрэв нөхцөл байдал танд ашигтайгаар эргэхээр бол та завшааныг алдаж болохгүй. Ямар нэгэн тэмцээн уралдаанд орж байгаа бол өөрийн итгэлээ бүү алд. Долоо хоногийн дундуур толгой тархиа цэнэглэж өөрийгөө хөгжүүлэхийг илүүд үзнэ. Сайхан сэтгэл, өрөвч зан тань танд олон хүнд буян үйлдэхэд хүргэнэ. Гэр бүл дотроо үүссэн сөргөлдөөнийг хурцатгах хэрэггүй. Бүсгүйчүүд зөн совиндоо итгэхийг хүснэ.

Арслан
Долоо хоногийн эхээр танилцаад удаагүй хүнийхээ дотоод мөн чанар, хэр зэрэг хүн бэ гэдгийг мэдэх болно. Ер нь бүхий л харилцаандаа болгоомжлолыг эрхэмлэ. Шинэ ажлын төлөвлөгөө тань танд боломжийг нээж өгнө. Хамтрагч нартайгаа эе эвийг эрхэмлэ. Таны хувийн амьдрал өөрчлөгдөж болохуйц ашигтай, хэрэгтэй санал хүлээж авна. Уран бүтээлчдийн хувьд ажлын өрнөл, ажлын амжилт арвинтай байх бөгөөд ашигтай захиалга ч хүлээж авч болзошгүй. Таагүй нөхцөл байдлыг өөрийн тэвчээртэй байдал биеэ авч явах байдлаараа амархан даван гарч чадна. Долоо хоногийн дундуур өөрт байгаа бүхий л авьяас билэг, ур чадвар, мэдлэг оюунаа хөгжүүлэхийг туйлаас хүснэ. Ойр дотныхоо хүмүүсийн урмыг хугалахаар зүйл хийхгүй байхыг зөвлөж байна. Та буруу тооцоолсноос болж ямар нэгэн алдаа гаргаж болзошгүй. Хайр дурлалын хувьд залуу хосууд улам илүү дотно харилцааг үүсгэнэ.

Охин
Долоо хоногийн эхэн таны хувьд тун таатай өдрүүд байна. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд гадаад байдал, эмэгтэйлэг чанар нь улам дээшилж, дэгжин хээнцэр байдал ноёрхоно. Олон хүмүүс таны авьяасыг өөртөө ашигтайгаар ашиглахыг хичээх болно. Та эргэн тойронд болж буй өөрчлөлтүүдэд маш их анхаарал хандуулахыг зөвлөж байна. Уран бүтээх онгод эрмэлзэл, уламжлалт бус аргаар асуудалд хандах хандлага, зөн билэгтээ найдан ажил хэргээ урагшлуулах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур өөрт зориулагдсан албаны ажлаас илүүтэй ар гэр, үр хүүхдэдээ бүхий л анхаарал халамжаа зориул. Таныг чиглэн ирэх аливаа сорилт, даваануудаас эмээх хэрэггүй. Нарны гэрэл таатай ээсэн, эрч хүч бэлэглэсэн өдрүүд байна. Таны бодож боловсруулсан шинэ санааг дэмжих, боломж олгох сэтгэл сайтай нэгэнтэй учрах болно. Долоо хоногийн сүүлээр мөнгө санхүүгийн болон бизнесийн ажил амжилттай бүтнэ. Та хэн нэгний төлөө өөртөө ахадсан их ачаа үүрэх гэсний хэрэггүй. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад ачааллаа тэнцүү хувааж авах нь шийдвэрлэхэд ч хөнгөн байх болно.

Жинлүүр
Долоо хоногийн эхэнд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий, эрч хүчтэй байдлаа илүү ихээр зориулж, сул дорой чадваргүй байдал бүү гаргаарай. Өөрт байгаа бүхий л боломж бололцоогоо алдаж болохгүй. Бодож боловсруулсан зорилгодоо хүрэхэд хүртэл мухардалд хүрч болзошгүй тул аливаа эрсдэл, тулгарч болох бүхий л зүйлд бэлтгэлтэй, тооцоотой байхыг анхааруулж байна. Ажил хэрэгтээ хөнгөн хуумгай хандалгүй, эрүүл саруул ухаанаар, олон жилийн дадлага туршлага дээрээ үндэслээрэй. Долоо хоногийн дундуур гэнэтийн шалгалтанд өртвөл сандралгүй тайвнаар, яаралгүй сайн бодож хийвэл амжилт таны талд байх болно. Та байр сууриа ч бататгаж чадна. Хэн нэгэнд эргэлзсэн, тээнэгэлзсэн хариулт өгөхгүй байхыг зөвлөж байна. Гэр бүл бүхлээрээ нэгдмэл байж чадвал сонголт оновчтой мэргэн байх болно. Таны болгоомжгүй хэлсэн үг тань хэн нэгнийг гомдоож, өөрийн тань эсрэг эргэж магадгүй. Долоо хоногийн сүүлээр та бүхий л харилцаандаа маш анхаарал болгоомжтой бай.

Хилэнц
Долоо хоногийн эхээр хамтрагч нартайгаа ямар нэг баяр тэмдэглэх, үдэшлэг зохиох зэрэг нь эртнээс төлөвлөж байсан зүйл тул та бэлтгэлтэй байсан нь дээр. Амьдралын идэвх муутай мөнгө төгрөг, санхүүгээ дээшлүүлнэ гэж яриад ч хэрэггүй. Таны гол дутагдал тань түргэн ааш, уур бухимдал болоод байна. Хувийн амьдралын аар саар асуудал таны толгойноос мартагдсан гэлтэй хөнгөн байна. Шинэ ашигтай ажлын саналыг өөртөө ашигтайгаар хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Өөрийн итгэл найдвар, урам зоригоо бүрэн олж авч байж цаашдын ажлаа зөв зүйтэй төлөвлөж чадна. Долоо хоногийн дундуур ажил хэрэгч бүсгүйчүүдийн хувьд бүхий л харилцааны туршид үнэнч туслагч байж чадах зүйл бол таны хүчирхэг, тууштай зан юм. Таны үнэнч, өгөөмөр, шударга зан тань таныг гэрэлтүүлэх болно. Энэ нь эрчүүдэд илүү хамаатай байна. Өөрт ирсэн бүхий л боломж бололцоог зөвөөр, ухаалгаар үнэлж чадах юм бол танд амжилт ирнэ. Хайр дурлалын хувьд өрнөл ихтэй, ахиц ихтэй сайхан харилцаа үргэлжилнэ.

Нум
Гадны халдлаганд өртөхөөс болгоомжил. Эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Элдэв адал явдал хайж биеэ гаргуунд гаргах хэрэггүй. Ойр дотныхоо хүмүүстэй үл ойлголцох байдал гарна. Хэтэрхий шулуун шударга зангаас болж ажил хэрэгт саад учирч магадгүй. Худалдаа наймаа хийхдээ анхааралтай, хянуур байхыг од эрхэс зөвлөж байна. Хайрын учрал зуурдынх байх магадлал өндөр. Шинэ танилтай болох магадлал их. Амралтаараа аялал зугаалгаар явах бол бэлтгэлтэй байгаарай. Эрсдэлтэй алхам хийх хэрэггүй.

Матар
Ажил хэргийн маргаан байдлыг хүндрүүлж болзошгүй. Дарамттай байгаа хүмүүсийн эрүүл мэндэд бага зэргийн асуудал үүсэх бололтой. Од эрхсийн байрлал таны эрүүл мэндэд тийм ч таатай бус байх төлөвтэй. Бэртэл гэмтэл авах буюу архаг өвчин хүндрэх магадлалтай. Тусламж эрсэн хэн нэгэнд гараа сунга. Өөрийн тусыг хэт дөвийлгөхөөс зайлсхий. Ялихгүй нэгэн алдаа дутагдал л таны нөр их хөдөлмөр, төлөвлөгөөг чинь нурааж болохоор нөхцөл байдал үүсэхийг од эрхэс сануулж байна. Зарим хүмүүс ажлын орчин эсвэл чиглэлээ солих болно. Таны мэдрэмж хэт нэмэгдсэнээс болоод гэр бүл болон ойр дотнынхондоо сөргөөр нөлөөлж магадгүй. Эрсдэлтэй зүйл хийх эсвэл үнэтэй зүйлс худалдан авахаас татгалз.

Хумх
Энэ долоо хоногт муу зүйлс тохиолдож мэдэх тул бүх талаар бэлтгэлтэй байгаарай. Шинээр ажил хэргийг эхлүүлбэл үр дүн сайнгүй байх тул түр хойшлуулсан нь дээр. Тайван байдлаар өөрийн дотоод бодол санаа, хийх үйлдлээ удирд. Танд атаархаж явдаг зарим хүмүүсийн муу явуулгад өртөх магадлалтай байна. Таны зан ааш тогтворгүй байх бололтой. Үүнийг даван гарахын тулд дуртай хөгжимөө сонсож, хуучны сайхан үеэ дурсаарай. Шийдэхэд хэцүү асуудлуудад хэт их оролцохоос татгалз. Мөн хэт захирангуй аашлах нь таны үнэлэмжийг бууруулна гэдгийг од эрхэс сануулж байна. Хатуу ёс дэглэмд баригдах, хуурмаг сүсэг бишрэлд автах магадлалтай. Хүйтэн хөндий харьцаа, хаагдмал байх нь хувийн амьдралд таагүй зүйлс авчирна.

Загас
Долоо хоногийн эхээр бичиг цаас, албан ажил, төрийн болон хувийн байгууллагаар явж амжуулах гадуур хөөцөлдөх ажилд амжилттай байх болно. Эд хөрөнгөтэй холбоотой асуудалд ямар нэгэн үл ойлголцол, таагүй зүйл тохиолдож болзошгүй. Танд хэн нэгний тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Аз туршсан зүйл, аливаа эрсдэлтэй туршилт хийхээс зайлсхий. Ухаан санаагаа цэгцэлж, сэтгэл хөөрлөө хязгаарлаж, бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Долоо хоногийн дундуур уран бүтээлчдийн хувьд таатай, хүлээн авалт, тоглолт зохион байгуулах, үзэсгэлэн яармагт оролцоход тун таатай байна. Харин долоо хоногийн сүүлээр гэнэтийн осол бэртэлд өртөж болзошгүй тул хянуур, болгоомжтой байгаарай. Өөртөө хэт их ачаалал өгч, бүхий л болж бүтэхгүй асуудлыг үүрэх хэрэггүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Оройн 6 цагаас хойш идэж болох 12 ХҮНС

Олон хүмүүс гоё сайхан бие галбиртай болж, турах нь хэцүү гэж боддог. Үнэндээ биед ашиг тустай болон

2020-05-27

Коронавируст халдварын үед эцэг, эх, асран хамгаалагчдад өгөх ЗӨВЛӨГӨӨ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед эцэг, эх, асран хамгаалагчид өгөх зөвлөгөөг боловсруулсныг хүрг

2020-05-26

Дархлаагаа дэмжих, даарч хөрөхгүй байхыг зөвлөж байна

Таны эрүүл мэнд-Таны гарт: Дархлаагаа дэмжих, даарч хөрөхгүй байхыг зөвлөж байна https://www.

2020-05-26