COVID19-Бизнест нөлөөлж буй байдлын нэгдсэн судалгаа гарчээ

2020-04-07 Бизнес

БНХАУ-д гарсан шинэ корона вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний бизнест үзүүлж байгаа үр нөлөө, бизнес эрхлэгчдэд шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг 2020 оны 3 сарын 3-4 өдрүүдэд 1100 аж ахуйн нэгжийг хамруулан явуулсан. Судалгаанд оролцогсдын 67% нь Улаанбаатар хот, 33% нь орон нутагт үйл ажиллагаа  явуулдаг ба үйл ажиллагааны авч үзвэл 25% нь худалдаа, 22% нь үйлчилгээ, 11% нь хүнсний үйлдвэрлэлийн салбар байна.

Нийт судалгаанд оролцсон ААН-үүдийн 89% нь жилийн 5 тэрбумаас жилийн орлоготой , 92% нь 199 хүртэлх ажиллагсадтай, 48% нь 10-аас дээш жил, 24% нь 5-10 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ 89.5% нь маш их ба дунд түвшинд нөлөөлсөн байгаа бол дөнгөж 2.2% нь нөлөөлөөгүй байна.

Бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодруулан асуухад 57.7% нь бараа үйлчилгээний эрэлт буурсан, 40.1% нь тээвэр ложистик доголдсоноос бараа үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон нь гэж хариулжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бизнест үүсээд буй хүндрэлийг нээлттэй асуулгаар асуухад зээлийн эргэн төлөлт, НДШ-ын төлбөр, түрээсийн төлбөр гэсэн асуудлуудыг хамгийн их хүндрэл учруулж байна гэж  нэрлэсэн байна.

Сэргийлэх арга хэмжээ нь 2020 оны эхний хагас жилийн тухайн компанийн орлогод хэрхэн нөлөөлөх талаар 67.4% нь орлого 10-аас дээш хувиар, 46.4% нь орлого 30 ба түүнээс дээш хэмжээгээр буурна гэж үзжээ. 2020 оны бизнесийн төлөвлөсөн зорилгодоо өөрчлөлт оруулах эсэхийг асуухад 32.9% нь одоогоор дүгнэхэд эрт байна гэж үзсэн бол 31.1% нь зорилгоо бага хэмжээгээр бууруулна гэж хариулжээ.

Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулан асуухад судалгаанд оролцогсдын 42.6% нь түрээсийн төлбөр бууруулах гэх мэт аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал бууруулахад чиглэсэн арга хэмжээ, 36.3% нь ААН-ын татвар, НДШ-ийг хойшлуулах, 20.3% нь хориг цуцлагдсаны дараа бизнесийг сэргээж үйл ажиллагааг хэвийн явуулахад төрөөс нэгдсэн зохицуулалтаар ханган төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай явуулах нь зүйтэй гэж үзжээ.

Мөн аж ахуйн нэгжийн зээлийг төрөөс бодлогоор зохицуулах, төрийн худалдан худалдан авалтад ЖДҮ-г дэмжих, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлэх иргэдийн хэрэглээ, худалдан авах чадварыг нэмэгдүүлэн эдийн засгийг идэвхжүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.

Судалгааны дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзнэ үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.0

2020-05-06

Англи хэлийг тоглоом тоглонгоо сурч болох уу?

Тиймээ, ялангуяа хүүхдүүд өрсөлдөн тоглох үедээ тархи нь илүү ажиллаж байдаг бөгөөд энэ үед цээжлэх

2020-04-27

Засгийн газрын “100 мянга”-ын хүлээлт өсөхийн хэрээр зах зээлд ноолуурын ханш унасаар байна

Манай улсын МАА-д сүргийн бүтэц алдагдаж, ямаан сүргийн тоо толгой хэт өссөн судалгаа гардаг. Үүний

2020-04-13