АНУ-д хоногт 33 мянган шинэ халдвар, 1970 нас баралт бүртгэгдлээ

2020-04-08 Дэлхийд

“Covid-19” өвчний халдварын тохиолдлын тоо өнөөдөр (2020.04.08)-ийн байдлаар дэлхий даяар 1,4 сая даваад байгаа ба үүний 400 мянга нь АНУ-д бүртгэгдээд байна. Тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 33 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 1970 хүн нэмж нас баржээ. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 12,841 болж байна. Харин эдгэрсэн хүний тоо тус улсад 21674 болжээ.

Тус улсын хувьд халдварын хамгийн том голомт болоод буй Нью-Йорк муж гэхэд халдварын тоогоор Итали улсыг гүйцэж түрүүлээд байна. Өчигдөр тус мужид нийтдээ 731 хүн халдварын улмаас нас барсан нь нэг өдөрт хамгийн олон эндэгдэл бүртгэгдсэн тохиолдол болсон юм.

АНУ-ын дотоодын нөхцөл байдал ийнхүү муудсаар байгаа учир тус улс ДЭМБ-д өгдөг санхүүжилтээ зогсоохоор ярилцаж эхэлсэн талаар Ерөнхийлөгч Дональд Трамп ам нээжээ.

Европ тивийн халдварын голомт болсон Итали, Испани улсуудад нас баралт буурч эхэлсэн бол Франц, Их Британи улсуудад нэмэгджээ. Их Британид нэг хоногт 786 хүн амиа алдсан бол илэрсэн нийт халдварын тоо 55940-д хүрсэн байна. Харин Франц улсад нас баралт 10000 давж, энэ үзүүлэлтээр дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна.

Коронавирусийн халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа 10 улсын мэдээлэл:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ

Хятадын уулчдын баг лхагва гаргийн өглөө дэлхийн дээвэр Эверестийн /Жомолунгма/ оргилд гарлаа гэж ту

2020-05-27

Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

The voice of Australia шоунд монгол залуу Бөхөөгийн Ганбүргэд оролцож шүүгчдийг уяраажээ. Тэр

2020-05-27

Бээжин хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ

БНХАУ-ын эрх баригчид Хонгконгийн газар нутгийн тухай аюулгүй байдлын хуулийн улмаас Бээжинд хориг н

2020-05-27