Баянхошуунд эзэнгүй хаягдсан жорлон, угаадасны нүхнүүдийг яах вэ?

2020-04-08 Нийгэм

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн билээ.

Энэ ажлын хүрээнд СХД-ийн 9 дүгээр хороонд 310 гаруй иргэд нэгдэн газраа орон сууцаар солиж шинэ байрандаа орсон. “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас ч мөн үнэлгээний дагуу 85 өрх айлд нийтдээ 105 байр олгогдохоор болсон, зах зээлийн үнээс 2 дахин илүү үнээр газрыг нь авч байгаа гэдгээ зарлаж сүр дуулиантайгаар түлхүүр гардуулан өгсөн.

Гэтэл одоо тус талбарт нурсан байшингийн балгас, ил задгай цахилгааны шийднүүд, модон жорлон, угаадасны нүхнүүд л үлджээ. Газраа байраар сольсон иргэд газар дээрээ байгаа зүйлсээсээ авч хэрэглэх, зарах боломжтой зүйлсээ аваад үлдсэнийг нь тэр чигт нь орхисон байна.

Харин уг хөтөлбөрт хамрагдаагүй үлдсэн айл өрхүүдийн хувьд амьдрах нөхцөл тун хүнд байна гэдгээ хэлж байлаа. Учир нь нураасан байшингийн балгаснууд дунд архичин, гудамжны гэх тодотголтой хүмүүсийн орогнох газар болоод зогсохгүй гэмт хэргийн гаралт ч мөн нэмэгдсэн байна. Үүнээс гадна шөнө орой муу ус, жорлонгийн нүхэнд унах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Мөн хаврын урь орж дулаан цаг ирж буйтай холбогдуулан бактер үржих, халдварт өвчин тархах эрсдэл гарахыг ч үгүйсгэх аргагүй юм.

ЭЗЭНГҮЙ ХАЯГДСАН жорлон, угаадасны нүхнүүдийг яах вэ? Төрийн байгууллагын уялдаа холбоо муу, хариуцсан ажлаа хийдэггүй, зохион байгуулалтгүй байдагийн тод жишээ эндээс харагдаж байна. НОСК газрыг орон сууцаар солих ажлыг санаачлан эхлүүлсэн. Хэдийгээр 310 гаруй иргэд орон сууцанд хамрагдаж тэр хэмжээний янданг буулгаж байгаа хэдий ч хөтөлбөрт хамрагдаагүй үлдсэн иргэдийн амьдрах нөхцөл маш хүнд байна. БАЛГАС БОЛСОН ЭНЭ ГАЗРЫГ ОДОО ЯАХ ВЭ? ЭЗЭНГҮЙ ХАЯГДСАН жорлон, угаадасны нүхнүүдийг яах вэ?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭЕШ-ын шалгалтын журамд орсон өөрчлөлтүүд

Энэ жилийн хувьд ЕБС төгсөж, их, дээд сургуульд дэвшин суралцах хүсэлтэй 30,900 хүүхэд элсэлтийн ерө

2020-05-27

Ерөнхий сайд Чингис хаан музейн барилгын ажлын явцтай танилцлаа

Ерөнхий сайд Чингис хаан музейн барилгын ажлын явцтай танилцлаа. https://www.facebook.com/w

2020-05-27

Тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн орчинд тамхи татахыг хатуу хориглоно!

Иргэн танд Баянзүрх дүүргийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл болон дү

2020-05-27