Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байна

2020-04-08 Нийгэм

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхитай байх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2020 оны дөрөвдүгээр сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 12-нд Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 13-нд Хэнтийн уулсаар хур тунадас орно.

Салхи 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭЕШ-ын шалгалтын журамд орсон өөрчлөлтүүд

Энэ жилийн хувьд ЕБС төгсөж, их, дээд сургуульд дэвшин суралцах хүсэлтэй 30,900 хүүхэд элсэлтийн ерө

2020-05-27

Ерөнхий сайд Чингис хаан музейн барилгын ажлын явцтай танилцлаа

Ерөнхий сайд Чингис хаан музейн барилгын ажлын явцтай танилцлаа. https://www.facebook.com/w

2020-05-27

Тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн орчинд тамхи татахыг хатуу хориглоно!

Иргэн танд Баянзүрх дүүргийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл болон дү

2020-05-27