Замын-Үүдэд сэжигтэй нэг тохиолдол илэрч, тусгаарлагджээ

2020-04-09 Нийгэм

ЭМЯ коронавирусийн халдвар,тархалттай холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

-Дэлхийн 212 орон улс, бүс нутагт уг халдварын өвчлөл бүртгэгдэж, 1.5 сая хүн өвчилж, 1.1 сая хүн эмчилгээ хийлгэж байна. АНУ, Герман, Итали улсад өвчлөл эрчтэй тархсан хэвээр байна. БНХАУ-д 61 тохиолдол зөөвөрлөгдөж орж ирсэн. Монгол Улсад нийт 16 хүн халдвараар өвчилснөөс дөрөв нь эдгэж, 12 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Одоогоор нийт 1572 хүн ажиглалтад байгаа бөгөөд 194 хүн өчигдөр /2020.4.9/ ажиглалтаас гарлаа. Ажиглалтад байгаа иргэдэд 310 эмч, эмнэлгийн мэргэжилтэн үйлчилгээ үзүүлж байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 257 хүн ирснийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалт сувилал зэрэг газарт тусгаарлалаа.

ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурал болсон. Дэлхий дахин covid-19-тэй тэмцээд 100 дахь хоног дээрээ ирээд байна. Шинэ вирус тул урьдчилан таамаглахад хэцүү байна. Тиймээс дэлхийн улс орнууд эв нэгдэлтэй байх хэрэгтэй, тухайн бүс нутаг, улс орны иргэд өөр хоорондоо эв нэгдэлтэй байхыг уриалсан.

Гараа сайтар савандаж угааж, маскаа тогтмол зүүж, шаардлагагүй үед гадуур явахгүй байхыг анхааруулъя.

ХОНГКОНГТ ДӨРВӨӨС ОЛОН ХҮН ЦУГЛАХЫГ ХОРИГЛОСОН

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

-Их Британид сүүлийн 24 цагт нас баралт 978 бүртгэгдэж, нийт 7000 гаруй хүн уг халдварын улмаас нас барлаа. Туркт 4117 тохиолдол бүртгэгдэж, 87 нас баралт бүртгэгдсэнээр нийт 818 хүн уг халдвараар нас барсан. Хүн олноор цугладаг газарт очихгүй байх, агаарын солилцоо бага газар байхгүй байх, хүнтэй ойроос харьцахгүй байх зэрэг зөвлөгөөг өгч байна. Хонконгт дөрвөөс олон хүн цуглахыг хориглох шийдвэр гарсан байна.

ХӨСҮТ-Д 205 ХҮН АЖИГЛАЛТАД БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Дорноговь аймгийн Замын-Үүдэд өчигдөр /2020.4.8/нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдсан. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэдийн 83-г нь ХӨСҮТ-д тусгаарласан. Сэлэнгэд батлагдсан нэг тохиолдлыг ХӨСҮТ-д авчран тусгаарласан. Ойрын хавьтлын 15 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Өчигдөр нийт 38 шинжилгээ хийлээ. Одоогоор ХӨСҮТ-д 205 хүн ажиглалтад байна. Шадар сайд өчигдөр ХӨСҮТ-ийн ажилтай танилцсан. Ингээд бидэнд баяр хүргэж, урам өгсөн. Мөн Онцгой байдлын газарт цугласан хандивын мөнгөнөөс халдварын бүсэд ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн 200 ажилтанд 500 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал олгосон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭЕШ-ын шалгалтын журамд орсон өөрчлөлтүүд

Энэ жилийн хувьд ЕБС төгсөж, их, дээд сургуульд дэвшин суралцах хүсэлтэй 30,900 хүүхэд элсэлтийн ерө

2020-05-27

Ерөнхий сайд Чингис хаан музейн барилгын ажлын явцтай танилцлаа

Ерөнхий сайд Чингис хаан музейн барилгын ажлын явцтай танилцлаа. https://www.facebook.com/w

2020-05-27

Тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн орчинд тамхи татахыг хатуу хориглоно!

Иргэн танд Баянзүрх дүүргийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл болон дү

2020-05-27