Хууль бусаар мод бэлтгэж, гал тавьбал гурав дахин өндөр төлбөр ногдуулна

2020-04-09 Нийгэм

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 1 шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, 1 га ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмлээ. Шинэчилэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалт баялгийн үнэлгээнээс гадна, ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрс хүчлийн хийг шингээх, нийгэм, амралт зугаалгын ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ.

Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчилснээр ойн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жилд дунджаар ордог байсан 3 тэрбумтөгрөг хамгийн багадаа 3 дахин нэмэгдэж, ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн ойд хууль бус үйл ажиллагаа явуулсан нөхцөлд Байгаль хамгаалах тухай хуульд заасны дагуу ойн экологи-эдийн засгийн нийт үнэлгээг 3 дахин нугалсантай тэнцүү хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулах тул хууль бус мод бэлтгэл, уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй ойд хохирол учруулах, түймэр тавих зэрэг ойн баялгийн эсрэг үйл ажиллагаанд тооцох хариуцлагыг өндөрсөж, тэдгээрийг таслан зогсооход томоохон алхам болно гэж үзэж байна.

Харин мод бэлтгэхэд мөрдөж байгаа хөнгөлөлтүүд хэвээр байхын зэрэгцээ импортын мод, модон материалыг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн тул дотоодын зах зээлд үнийн хөөргөдөл бий болохгүй юм.

Шинэчлэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээг ЭНЭ линкээр үзэх боломжтой.

Эх сурвалж: БОАЖЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭЕШ-ын шалгалтын журамд орсон өөрчлөлтүүд

Энэ жилийн хувьд ЕБС төгсөж, их, дээд сургуульд дэвшин суралцах хүсэлтэй 30,900 хүүхэд элсэлтийн ерө

2020-05-27

Ерөнхий сайд Чингис хаан музейн барилгын ажлын явцтай танилцлаа

Ерөнхий сайд Чингис хаан музейн барилгын ажлын явцтай танилцлаа. https://www.facebook.com/w

2020-05-27

Тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн орчинд тамхи татахыг хатуу хориглоно!

Иргэн танд Баянзүрх дүүргийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл болон дү

2020-05-27