Н.Чинзориг:Хулгайгаар цаг сунгахыг шийдэх Монгол программ

2017-02-21 Ярилцлага 0

Минут секунд бүрээр хөгжиж буй мэдээлэл технологийн салбар манай улсад ч асар хурдацтай хөгжиж буйг уншигч авхай та бидний цуврал ярилцлагаас анзаарч буй биз. Бид өөрсдөө ч ямар их зүйл бүтээж буйг залуус харуулж байна. Тэгвэл энэ удаад Huree media  компанийг онцолж, тус компанийн менежер  Н.Чинзоригтой ярилцлаа. 

-Сайн байна уу. Компанийнхаа үйл ажиллагааг танилцуулахгүй юу?

-Манай Huree media компани 2010 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Манайх мэдээлэл технологийн салбарт вэб хөгжүүлэлт, гар утасны апп хөгжүүлэлт, 3D animation simulaition, VR&AR программ хөгжүүлэлт, дрон, 360 пото зураг болон видео хийх чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг компани юм. Бид анх Tse.mn сүлжээ рестораны вэбийг хийж байсан. Энэ чиглэлээр хийсэн олонд үнэлэгдэж танигдсан бүтээлүүд ч бий. Тэр дундаа манай компанийн гол бүтээгдэхүүн бол VR төрлийн “Муур аврах” тоглоом байгаа юм.

-Энэ тоглоом нь анх удаа манайд хийгдсэн тоглоом юм уу?

-Муур аврах энэ тоглоомыг VR head set.ээр тэргүүлэгч HTC компанийн бүтээл юм. Харин бид тэдний хийж буй тоглоомыг монголчууд бас хийж чаддаг юм шүү гэдгийг харуулахаар энэ тоглоомыг монгол орчинд буйгаар хийсэн. Тухайлбал, тоглогч гол зорилго болох муураа аврахын тулд Blue sky tower, central tower зэрэг байрлал, орчноос сонгон тоглоно.

-Энэ тоглоомны онцлог нь юу юм бэ?

-VR  төрлийн тоглоомнууд бол хүнд бодит мэдрэмж өгөх зорилготой бөгөөд хүний сэтгэлзүй, харааны гажиг зэргээр өндрийг мэдрүүлэх зэрэг онцлогтой. Мөн манайх бусад компаниудыг бодвол бүх зүйлсээ тухайлбал байрлал, моделиүд, апплекэйшн зэргээ өөрсдөө нэг бүрчлэн зураад хийсэн төдийгүй мөн Улаанбаатар хотод байгаа гэдгээрээ  онцлогтой.

-Тоглоом нь хэдэн үетэй вэ. Үе нь дуусах уу?

-Тоглоом одоогоор үегүй байгаа, гэхдээ цаашид хөгжүүлэх боломжтой.  Гэхдээ үүнийг хөгжүүлсний гол зорилго нь бусад орнуудын залуусын хийж буй зүйлийг бид ч бас  хийж чаддаг шүү гэдгийг л харуулж байгаа. Мөн бид тоглоомоо ашгийн төлөө хийгээгүй.

-Тоглоомноос гадна онцлох бүтээгдэхүүн үйлчилгээний тухайд? 

-Бид тоглоомноос гадна сүүлийн үед мобайл апплекеишн хөгжүүлж байна. Мөн монгол ахуй зан заншлыг харуулсан анхны 3D шатрыг гар утсанд зориулан хийсэн.

-Хичнээн апплекеишн хийсэн байгаа  вэ?

-Одоогоор яг албан ёсоор playstore, appstore дээр тавигдсан 4 апплекеишн байна. Бид цаашид илүү олон апплекеишн хийхээр ар араас нь хөгжүүлээд ажиллаж байна. Мөн VR болон 360 камерны үйлчилгээгээ голчлон хөгжүүлж байна. Жишээлбэл, бид 360  зургкаталоги үзэж, өрөөгөөр явах ийнхаа танилцуулгыг Blue sky зочид буудлын өрөөнүүдэд хийсэн бөгөөд ингэснээр тус буудалд буух зочид заавал цаасан шаардлагагүй. Энэ дээр бүх өрөөний танилцуулга гарч ирэх болохоор өөрийнхөө орохыг хүссэн өрөөг хүссэнээрээ эргүүлж тойруулж татаж харах боломжтой төдийгүй өрөөгөөр аялана гэсэн үг.

-Одоо хөгжүүлж буй программаасаа танилцуулаач?

-Master café гээд 2011 оноос хойш хөгжүүлж буй бидний зохиосон программ байна. Энэ нь интернет кафе болон PC тогглоомын төвүүдэд хэрэгтэй программ бөгөөд монгол хэл дээр хийгдсэн гэдгээрээ мөн онцлогтой.   Онцлог нь гэвэл манайд ашиглаж буй candy cafe гэдэг программ маш их  алдаа дутагдалтай байдаг.  Энэ маань candy café программаас  ялгагдах онцлог нь маш нарийн тооцоотой, кассын болон үйлчлүүлэгчийн                              программтай.  Мөн олон PC тэй газрууд хулгайгаар цагаа тааруулж сервер дээр үнэгүй суудаг зэрэг алдааа дутагдлыг шийдсэн монгол программ байгаа юм. Мөн олон компьютертэй газрууд кассын ажилд суусан хүн нь мөнгө идэх тохиолдолыг таслах боломжтой нарийн хяналттай үнэгүй  программ юм. Одоогоор манай энэ 180 орчим компьютертэй Town гэдэг интернет тоглоомын төв туршиж байна. Энэ  бол манайд улсад өөрсдөө хийж заавал ашиглах ёстой программ л даа. топрограмм бөгөөд монгол хэл дээр хийгдсэн гэдгээрээ мөн онцлогтой.

-Ер нь мэдээлэл технологийн салбарт ажиллахад тулгамддаг асуудал байдаг уу?

-Манай улсад мэдээлэл технологийн салбарт  тулгамдаж буй асуудал харьцангуй гайгүй байдаг. Хэн сэтгэж, шинийг сэдэж байна тэр хөгжиж хөлөө олдог салбар. Харин магадгүй эхлэлийн гэж хэлж болох компаниудаа дэмжиж хөл дээрээ зогстол дэмжих хэрэгтэй гэж боддог.

-Салбарынхаа хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс энд тэндэхийн олон улсын үзэсгэлэн энэ тэрд тавигдсан бүтээл санаа, төслүүдтэй ойролцоо түвшинд явж харагддаг. Цаашидаа ч улам их бүтээлч сэтгэлгээгээр хөгжих байх гэж боддог. Энэ хөгжилд манай компанийн ч оруулах хувь нэмэр өндөр байх болно гэж бодож явдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршсоор байгаа

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн бол

2021-09-19

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

"Johnson Window Films", "Nextfil", "3M" зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийн хальсыг Монголдоо нэв

2021-09-16

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Анагаагч Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцл

2021-09-15

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...