Б.Амар:Бидний амлаж буй хамгийн гол зүйл нь аюулгүй байдал

2017-02-21 Ярилцлага 0

Мэдээлэл, технологийн салбар асар хурдацтай хөгжиж буй үед, хөгжлийн түүчээнд start up буюу гарааны бизнес эрхлэгчдийн оролцоо их нөлөөлж буй. Тэгвэл, манай улсын мэдээлэл технологийн салбарт өөрсдийн шинэ санааг хэрэгжүүлж, амжилттай ажиллаж буй залуусын нэг төлөөлөл “Asia Mobile Technology LLC” компанийн ерөнхий менежер Б.Амартай ярилцлаа.

-Яриагаа компанийнхаа үйл ажиллагааг танилцуулахаас эхлэе? 

-Манай компани 2015 онд байгуулагдсан Easyride гэдэг аппликейшн зохион бүтээж хөгжүүлдэг компани юм. Энэ программ ньмонголын анхны  ride sharing апплекшин байгаа юм. Ride sharing гэхээр манайханд хараахан бууж өгөөгүй байгаа байх л даа. Гэхдээ олон улсад  UBER  компанийн энэ чиглэлийн үйл ажиллага сүүлийн 5 жилд идэвхитэй хөгжиж, дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Цахиурын хөндийгөөс гаралтай компани байдаг. Тэгэхээр үүнтэй адил санаагаар монголд  хэрэгжүүлж буй easyrideаппликейшныг  2015 оны аравнэгдүгээр  сараас хойш хагас жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж  буй харьцангуй шинэ технологийн компани байгаа юм.

-Яагаад ride sharing чиглэлийн үйл ажиллагааг дэмжсэн санаа гаргах болов?

Бидний хувьд залуус болохоор технологиор дамжуулж, асуудлаа шийдэх чин хүсэл эрмэлзлэлтэй байдаг.Тэрний нэг нь Улаанбаатар хотын маань иргэд унаа тэрэгэнд суухдаа ч юм уу, хол газар зорчихдоо  ихэвчлэн гудамжнаас гараа өргөн таксинд суудаг. Харин энэ нь нөгөө талаас хүн тээвэрлэж байгаа халтуур хийдэг гэх жолооч нарт зорчигчоо хайгаад явах хугацааны шатахуун цаг зав, эдийн засгийн хохирлыг бууруулах бүрэн боломжийг нэгдүгээрт олгож  байгаа. Хоёрдугаарт, нөгөө талаасаа хотын замын хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлж, түгжрэлийг тодорхой хэмжээнд буруулж байгаа юм. Харин бидний амлаж буй хамгийн гол зүйл нь аюулгүй байдал. Өмнө нь иргэд сайн мэдэхгүй хүний машинд суугаад янз бүрийн хэрэг төвөг гарах айдастай байдаг байсан бол аппликейшнсуулгаснаар  үйлчилгээнд явж буй машины бүрэн мэдээлэл байх тул аюулгүй зорчих юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, үйлчилгээнд явж буй жолооч аппликейшнруу жолоочийн горимоор нэвтрэх ёстой бөгөөд ингэснээрээ жолоочийг болон таны аюулгүй байдлыг хянах горим идэвхжих юм.

-Easyride аппликейшн бүртгүүлэхэд жолоочоос ямар нэг хураамж шаардах уу?

-Ямар ч төлбөр хураамж байхгүй. Бид одоогоор туршилтаар энэ ажлыг хэрэгжүүлээд хагас жилийн нүүр үзэж байна.

-Одоогийн байдлаар танай аппликейшн бүртгэлтэй хичнээн жолооч байгаа вэ?

-Жолоочийн талаар нарийн тоо гаргаж байгаагүй юм байна. Бид аппликейшнаа  олон нийтэд гаргаснаас хойш 35 мянган хүн гар утсан дээрээ суулгасан байна.

Аппликейшны бүтцийн тухайд?

-Манай аппликейшн нь ухаалаг утастай хүн бүхэнд зориулагдсан бөгөөд хэрэглэгчдэд харагдахдаа android хувилбар дээр зорчигчийн горим, жолоочийн горим гэж ялгаж  өгнө. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч өөрөө горимоо сонгох юм. Хэрэглэгч унаагаа дуудаад хоорондоо тохиролцоод хүссэн газартаа хүргүүлж болох юм. Аппликейшныг хэрэглэхэд маш хялбар бөгөөд та GPS ашиглан өөрт ойр байгаа жолоочоо ирэх цаг хугацаа, ашиглаж буй машин, марк, төрлөөс сонгож дуудах боломжтой. Тэр ч бүү хэл, та сонгосон жолоочтойгоо шууд дуудлага хийж, мессеж бичиж, ирж буй байрлалыг ажиглаж, минут тоолуулж хүртэл сонголтоо хийж харилцан тохиролцон үйлчлүүлэх боломжтой юм.

-Санамсаргүй тохиолдлоор хоёр үйлчлүүлэгч нэг жолоочид хүсэлт явуулсан бол яах вэ?

-Бид үүнийг тооцоолохдоо, хэрвээ 2 үйлчлүүлэгч энэ мэт зэрэг хүсэлт явуулбал энэ тохиолдолд жолооч эхлээд захиалгынхаа мэдээлэлийг судалж, захиалгаа авах боломжтой хүсэлт дээрээ OK дарна. Мөн аппликейшнд тухайн жолоочийн машины улсын бүртгэлийн дугаар өнгө, жолоочийн мэдээлэл, хэрэглэгчдийн сэтгэгдэл ил харагдаж байдаг учраас эцсийн сонголтыг хэрэглэгч хийдэг. Өөрөөр хэлбэл, хоёр талаас зорчигч жолооч 2 хэлэлцээр хийж байна гэсэн үг. Жишээлбэл, бидний ашиглаж байгаа газрын зураг гэхэд www.minu.mnгэдэг монголчуудын өөрсдийн хийсэн map байгаа юм. Учир нь  googlemap зэрэг олон улсын газрын байрлал тогтоогчид нь нарийн харуулдаггүй сул талтай байдаг. Харин манайхны өөрсдийн хөгжүүлж буй map дээр бүх байрлал заах тул аппликейшн илүү нарийн түргэн хугацаанд таны болон жолоочийн байршлыг заадаг юм.

-Өөрт ойр унаагаа дуудахын тулд энэ аппликейшн зорчигчоос юу шаардах вэ. Хүссэн үедээ нэвтэрч болох уу?

-Зoрчигч мөн адил бүртгэлтэй байх ёстой бөгөөд та өөрт хамгийн хялбараар Facebook хаягаар нэвтрэн үйлчлүүлэх боломжтой.

-Энэ аппликейшнд бүртгүүлсэн жолооч нар ижил тарифаар үйлчлэх үү?

-Тийм, жолооч нарын км-ын тариф ижил байхаар зохицуулсан. Өмнө нь бид жолооч нарт үнээ хэлэх боломж олгож байсан боловч хэрэглэгчид хохирох тал харагдсан. Иймээс жолооч, хэрэглэгч нарт зориулсан зохицуулалт хийсэн. Энэ нь аль алиндаа ашигтайгаар нэг тариф тогтоосон. Жолооч нарын хувьд км замыг 800 төгрөгөөр тооцож явах бол хэрэглэгч нарын хувьд жолооч таныг хүссэн газарт тань ирж авч буй учир жолоочоо урамшуулах 1000 төгрөгийг үндсэн тарифын дүн дээр нэмж төлөх ёстой байхаар үнийн дүнг шийдсэн. Харин энэ үнийг зорчигч болон жолооч аль аль нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нэвтэрч хэрэглэх болохоор хүндрэл бага болсон.

-Аюулгүй байдлыг хангасан үйлчилгээ гэсэн. Тодруулбал?

-Аюулгүй байдлыг хангах үүднээс жолооч хаана явж буй заалт гарахаас гадна таны дуудлагыг хүлээж авснаас  хойш хэдэн минутад очих хугацаа тоологддог бөгөөд мөн танд унаа ирлээ гэсэн мессеж очдог болохоор гадаа удаан хүлээх шаардлагагүй. Аюулгүй орчинд хүлээж байгаад унаагаа ирэнгүүт гараад ирсэн ч болох юм. Мөн жолооч таныг очиж авсан эсэх болон таныг аюулгүй зорчиж буй эсэх талаарх мэдээлэл мэдэгдлээр очдог учир аюулгүй байдал хангагдах юм.

-Манай улсын мэдээлэл технологийн салбарт гарааны бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал юу байна вэ?

Тулгамдаж буй асуудал гэхээсээ илүүтэй энэ салбарт гарааны бизнес эрхлэгчид энэ салбарт ажиллахдаа зориг гаргаж, өөрсдөө эрсдлээ дааж, шинийг сэдэж, шинэ санаагаар оролддог болсон байна. Start up гэдэг чинь сонирхолтой юм байна, зөвөөр сэтгэж чадвал амжилт олж, бизнес болдог юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа учраас залуус хэрэгжүүлж байгаа гэж бодож байна. Нөгөө талаар ШУП,  Start up Mongolia зэрэг гарааны бизнесыг дэмждэг, хөгжүүлдэг, босгож чаддаг, инкубатор болж өгдөг байгууллагууд эхнээсээ бий болж эхэлж байна. Хамгийн сүүлийн жишээ бол бага зардлаар гарааны бизнес эрхлэгчдэд оффис түрээслэж үйл ажиллагааг нь дэмжих шинэ санаанууд манайд хэрэгжиж байна. Энэ мэтчилэн харахад манай IT салбар зөв чиглэлрүү явж байна гэж харж байгаа. Гэвч ямарваа бизнесийг хийхэд хөрөнгө оруулалт чухал хэрэгтэй байдаг. Харин манайд тэр хөрөнгө оруулалтыг татах механизм одоогоор алга байх шиг. Гэхдээ цаашдаа хууль эрх зүйн орчин нь илүү сайжрах байх гэж бодож байна.

-Мэргэжлийн хүний  нүдээр харахад манай улсын мэдээлэл технологийн салбар хэр хурдацтай хөгжиж байна вэ?

-Монголчуудын нэг онцлог нь шинэ технологийг хэрэгжүүлж эхлэхээр хүлээн авч тархах хурд нь их байдаг шиг санагддаг. Жишээ нь, 4G LTE-г манай улс дэлхийтэй хөл нийлүүлэн нээж чадаж байгаа нь IT сервис, ухаалаг утсан дээр суурилсан компаниудад эерэг нөлөөлөл авчирч байгаа нь манай салбарыг хөгжлийг харуулж байгаа юм. Иргэдийн хувьд ухаалаг утасны хэрэглээг дэлхийн нээлттэй зэрэгцэн ашиглаж байна.

-Салбарынхаа хөгжлийг цаашид хэрхэн харж байна вэ?

-Миний хувьд янз бүрийн санаа их байдаг, Гэхдээ эхний эхэлсэн ажлаа маш сайн гүйцэтгэлтэй үргэлжлүүлээд дараагийн ажилдаа орно. Гэхдээ IT секторт амжилт олохоор санаа бол хурдан хугацаанд амжилтад хүрдэг, амжилт олохооргүй санаа бол миний гаргасан санаа амжилт олохгүй юм байна гэдэг нь бас амархан мэдэгддэг онцлогтой салбар. Тэгэхээр гоё санаа гэж боддог байсан ч хэрэглэгч дээр буухгүй санаа бол хэрэглэгчиддээ зориулж өөрчлөх хэрэгтэй. Мөн манай улсад барууны орнууд шиг start up компаниудад хөрөнгө оруулалт хийдэг сан, компаниудыг системчилсэн болгож, мөн патент хадгалах тал дээр хялбараар шийдэж өгвөл илүү хурдацтай хөгжих боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Б.Бямбадорж: Улаанбаатараас эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын

2021-03-02

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...