О.Магнай хандив цуглуулж, сонгуулийн хууль ЗӨРЧИВ

2020-04-24 Улс төр

2016-2020 онд улс төрийн рингэнд цөм цохиулсан. Сэхээнээс өндийхгүй байсаар дараагийн сонгуульд тун тамиргүй оролцох нь. Тодруулбал, тамир нь тартагтаа тулсан АН-д залуус нь ирэх сонгуульд хүч сэлбэнэ гэж тооцоолсон уу, ахмадууд нь сонголт өөр тийш эргэхийг гадарласан уу гэлтэй үйл явц өрнөж байна. Гэвч АН-ын мөнгөтэй залуус намаа золигт гаргачих шиг боллоо. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Улаан бал” нэвтрүүлэгт оролцсон.

Тэрбээр 20 наснаасаа хувьсгал хийхийг мөрөөдсөн ч эрх мэдэл нь хүрэхгүй болохоор УИХ-ын сонгуульд 100 сая төгрөг тушаагаад оролцох гэж буйгаа мэдэгдсэн. Хамгийн харамсалтай нь тэрбээр сэтгүүлчийн “100 сая төгрөгөө яаж олсон бэ?” гэсэн асуултад “Найз нараасаа хандив цуглуулсан” гэлээ.

Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам эвсэл дөрөвдүгээр сарын 29-өөс, нэр дэвшигч тавдугаар сарын 26-аас хойш хандив авах эрх нь нээгдэнэ. АН-ын шинэхэн горилогчид найз нартайгаа хоол идэж суугаад л 100 сая төгрөгөө цуглуулчихсан гэж ярьж суух. Нарийн бичгийн дарга нь бүр “20-30 найзтайгаа уулзахад л цуглах мөнгө” гэж хэлсэн шүү. Тэд Сонгуулийн хуулиа зөрчиж хандив цуглуулаад зогсохгүй, тэр мөнгөөрөө аль хэдийнэ сурталчилгааны ажлаа эхлүүлчихсэн байна.

Сонин, телевизийн төлбөртэй нэвтрүүлэг, нийтлэлийн буланд оролцож од болоод байгаа шүү дээ. Реформ, эдийн засаг, олон улсын технологи яриад сүрхий байна. Мөнгө хүүлэгч гэх Д.Сүндийгээс эхлээд хөгжил гэхээсээ хоёр эхнэртэй хууль санаачлах бодол бүхий сүйд хийж мэдэх залуус АН-д их байна. Ямар сайндаа л нарийн бичгийн дарга нь эрх мэдэлтэй болж реформ хийнэ гэж байхав дээ. Бидний хар өдөр гэж нэрлэдэг долдугаар сарын 1-нд энэ хүн олон нийтийг бусармаг үйлдэлд турхирч, овоог нь босгосон. Түүний босгосон овоон дээр шаазгай болж шагширсан олон ч айлын хүүхдийг “аав”-ын хаалга татуулсан нэгэн. Ер нь АН-ын шинэхэн горилогч дотор хөгжлийн бодлого, хууль ярих хүн харагдахгүй байгаа. Болж бүтэхгүй нь жин дарах үйлдэлтэй, хар данстай залуус АН-аас нэр дэвших нь намдаа тамир сэлбэх нь юу л бол.

Дээрээс нь намын дарга нь “галзуурсан, гаж донтой” гэж оношлоод Шар хадны эмнэлэгт хэвтэхийг зөвлөж байсан О.Баасанхүүд намын батлах гардуулсан нь ёстой галзуу үйлдэл байлаа. Бодвол хүч нэмэх бас нэгэн залуу нь болов уу. АН-ын өвчин илаарших бус улам бүр сэдэрч байх шиг ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Нэр дэвших болзлоо хангалаа

СЕХ-оос ХУД-т бие даан нэр дэвшиж байгаа Н.Номтойабряын материалыг буцаагаад байсан. Тэгвэл дөнгөж с

2020-05-26

Тод өнгийн оймсноос тэнгэрийн үнэтэй дугуй руу гуллсан Г.Амартүвшингийн Пи Ар

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Хөгжлийн банкны захирал асан Г.Амар

2020-05-26

Н.Номтойбаяр сонгуулийн материалыг нь татсан асуудалд тайлбар хийв

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж буй 95 хүний материалыг Сонгуулийн Ерөнхий хороо энэ с

2020-05-25