Н.Алтанхуяг: С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул бие даан нэр дэвшинэ

2020-04-24 Улс төр

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2020 оны парламентын сонгуульд бие даан нэр дэвших болсноо мэдэгдлээ. Энэ сарын 17-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ардчилсан Намын дарга С.Эрдэнэд хандан шаардах бичгийг хүргүүлсэн. Уг бичигт 2019 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийг нь намаас хассан тухай мэдээлэл өгсөн боловч жилийн хугацаанд намаас хассан мэдэгдэл ирээгүй тул дөрөвдүгээр сарын 21-ний дотор намаас хассанаа нотлох баримтаа ирүүлэхийг шаарджээ.

Гэвч шаардлагын хугацаанд намаас хассан талаар хариу ирүүлээгүй байна. Тиймээс өчигдөр өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн юм.
Тэрбээр “Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй.

Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө дахин нотоллоо. С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо.

Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч Та нартайгаа хамтдаа зүтгэнэ ээ” хэмээн мэдэгджээ.

Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө дахин нотоллоо. С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч Та нартайгаа хамтдаа зүтгэнэ ээ.

Posted by Норовын Алтанхуяг on Wednesday, April 22, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Нэр дэвших болзлоо хангалаа

СЕХ-оос ХУД-т бие даан нэр дэвшиж байгаа Н.Номтойабряын материалыг буцаагаад байсан. Тэгвэл дөнгөж с

2020-05-26

Тод өнгийн оймсноос тэнгэрийн үнэтэй дугуй руу гуллсан Г.Амартүвшингийн Пи Ар

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Хөгжлийн банкны захирал асан Г.Амар

2020-05-26

Н.Номтойбаяр сонгуулийн материалыг нь татсан асуудалд тайлбар хийв

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж буй 95 хүний материалыг Сонгуулийн Ерөнхий хороо энэ с

2020-05-25