У.Эрдэнэбямба: IT бол санаагаа бизнес болгоод “Boom” хийхэд хязгаарүй орчин

2017-02-21 Ярилцлага 0

Мэдээ мэдээлэлийн анхдагч сайтуудын нэг манай amjilt.com  сайтын редакцийн зүгээс сар бүр дотоодод үйл ажиллагаа эрхэлдэг нэг салбарыг онцолж, тэр дундаа бизнесийн онцлог, ажиллах орчноороо бусдаас ялгагдах байгууллагуудын үйл ажиллагааны талаар ярилцлага бэлтгэж байна. Тэгвэл энэ удаад мэдээлэл, технологийн салбарт арвин туршлагатай 19 жи лийн турш үүйл ажиллагаа эрхэлж буй тэргүүлэгч компани болох IT Zone компанийн борлуулалтын хэлтсийн дарга У. Эрдэнэбямбатай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хоёулаа яриагаa компанийхаа үйл ажиллагааг танилцуулахаас эхлэх үү? 

-Манай IT Zone компани нь 1997 оноос хойш мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө 19 дэхь жилдээ мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа улсын ууган болоод тэргүүлэгч компани юм. IT Zone компани нь бизнесийн үндсэн 4 чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд програм хангамж хөгжүүлэлт, систем интеграц автоматжуулалтын бизнес, компьютер бизнес тоног төхөөрөмж оффиссийн буюу байгууллагын хэрэгцээний hardware худалдан борлуулах үйлчилгээ, тэр дундаа манай компанийн сүүлийн үед эрчимтэй хөгжүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ бол мэдээллийн технолгийн үйлчилгээ буюу IT сервис гэсэн тулгуур баганатай үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 1997 онд үүсгэн байгуулагдахдаа гараагаа тоног төхөөрөмжийн худалдаа гаднаас импорт хийж ажиллаж байлаа. Манайх тэр үед MCS  группын охин компани болох MCS electronix нэртэйгээр анх байгуулагдаж, Hp брендийн компьютер тоног төхөөрөмжийн худалдаагаар ажлаа эхэлж байлаа. Удалгүй 1999 оноос систем интеграц автоматжуулалтын чиглэлээр ажиллаж эхэлсэн. Дараа нь 2000 он гараад бид программ хангамжийн ажил руу орж, 2010 оноос хойш ERP системийг нэвтрүүлж, 6 дахь жилдээ амжилттай хөгжүүлж байна.

-ERP систем гэдгээ тодруулбал?

-Энэ систем нь байгууллага бүрт тулгардаг хүний нөөцийн ажлын олон бичиг цаасны ажлыг хөнгөвчилсөн, үйлдвэрлэлийн явцын хүний нөөцийн систем, санхүүгийн систем, харилцагчдад үйлчлэх систем, худалдан авалтын системийг нэгтгэсэн  шийдэл юм. Тухайлбал, байгууллага бүрийн хүний нөөц ажилтан ажилд авахдаа анкет бөглүүлнэ, гэрээ хийнэ,гэрээгээ сунгана, цагийн менежмент, цалин тооцоо тохирно гэх зэрэг маш олон бичиг цаасны ажил хүний нөөцийн 2 3 ажилтанд ноогддог. Тэгвэл, манай энэ систем энэ бүгдийг цогцоор нь шийдэж, программчилж өгсөн. Ингэснээрээ байгууллагууд бичиг цаастай зууралдахгүй харин ажилтнаа илүү хөгжүүлж, чадваржуулах тал дээр анхаарах боломжийг олгодог. Санхүүгийн программ ч мөн адил. Манай энэ системийг өдгөө томоохон хэд хэдэн компаниуд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Бидний хийсэн энэ системм зах зээлд хэдийнэ танигдсан, бренд болж чадсан. Гэхдээ хэрэглэгч энэ системийг багцаар нь авах шаардлагагүй бөгөөд өөрийн дутагдаж байгаа системээ ч дангаар нь ашиглах боломжтой.

-Танай компанийн IT сервисийн үйлчилгээ нь бусад ижил төрлийн бизнес эрхлэгчдээс юугаараа онцлог вэ?

-Бид энэ салбарт 20 орчим жил хүчин зүтгэж байгаагийн хувьд бусад бизнес эхлэгчдээс ялгарах онцлог нь мэргэжлийн үйлчилгээ, но-у хо-у, гэх зэрэг туршлага байна. Тиймдээ ч бид мэргэжлийн түвшинд аль болох ялгарах бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ мэдээлэл технологийн салбарт ажиллахыг зорьдог.

-Программ хангамжийн чиглэлээр олон ажил хийдэг юм байна. Одоогийн голлож ажиллаж байгаа төсөл, үйлчилгээ бүтээгдэхүүн юу байна вэ?

-Эдгээр өдрүүдэд ICT 2016 үзэсгэлэн хязгааргүй боломж уриан доор явагдаж байна. Энэхүү үзэсгэлэнд манай IT Zone компани 3 төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Тухайлбал, IT Zone компани инженерүүдийнхээ бүтээсэн Mogul Box – Монголын хамгийн анхны Private Cloud үйлчилгээ, IoT (Юмсын Интернет) технологид суурилсан NetEMS – Орчны хяналтын систем зэрэг шинэ шийдлүүдээ хэрэглэгчдэдээ анх удаа танилцуулж байна. Ерөнхийдөө бол жижиг, дунд бизнесийн байгууллагын мэдээллийн технологийн олон талт хэрэгцээг хангахад зориулагдсан Mogul Box нь санхүү, хүний нөөц, худалдан авалт зэрэг ERP систем болон Бизнес хэрэглээний програм хамгамжуудыг Server, Storage, Switch, Router зэрэг техник хангамжийн дэд бүтэцтэй нь хамтад нь нэг дороос авах боломжийг хэрэглэгчдэд санал болгож байгаа юм. Энэ бол бизнес эрхлэгчдэдээ мэдээллийн технологийн нарийн төвөгтэй асуудлаа хялбар аргаар шийдэж үндсэн бизнестээ үнэтэй цагаа бүрэн зарцуулахад манай Cloud болон уламжлалт технологийг хослуулсан үйлчилгээ туслах юм.  Мөн бүрэн тоноглогдсон NetEMS – Орчны хяналтын системийг танилцуулж байгаа юм. Энэ нь дата төв, серверийн өрөө, агуулах зоорь, архивын газар зэрэг зориулагдсан стандарт үзүүлэлт гэж байдаг. Тэгвэл манай NetEMS – Орчны хяналтын систем нь энэ бүх асуудлыг стандартын дагуу хянах процессыг хөнгөвчилсөн шийдэл юм. Тус системийг ашиглан тухайн орчны агааржуулалт, чийгшил, температур зэрэг хүссэн параметр үзүүлэлтүүдийг мэдрэгч модуляр төхөөрөмж ашиглан алсаас хянаж, холбогдох өгөгдлийг интернетээр дамжуулан хэрэглэгчийн имэйл, гар утас зэрэг дурын төхөөрөмж рүү дамжуулах боломжтой болох юм. Энэхүү системийг Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд хөгжүүлэн гаргаж, олон улсын түвшинд өрсөлдөх алсын зорилготойгоор IT Zone болон Хайрхан Семикодакторс компаниудын инженерүүд хамтран бүтээгээд байна. Манай энэ систем нь ерөнхийдөө интернеттэй холбогдсон л бол тухайн байгууллагын IT, мэдээлэл технологийн асуудлыг бүрэн шийдэж өгч байгаа гэсэн үг. Жишээлбэл, жижиг нэг байгууллага байлаа гэж бодоход IT-н ажилтан ажилд авч цалинжуулдаг. Тэгээд нөгөө ажилтан нь шинэ байгууллагынхаа ажлыг хүлээж авахдаа хаанаас интернетээ авдаг, хаана сервэрээ хадгалдаг, өдөр тутмын цахим хаягаа гадны систем дээр байршуулах уу, аль эсвэл дотроо байршуулах уу, clоud дээр байршуулах уу зэрэг асуудал үүснэ. Мөн засвар үйлчилгээ, менежментийн асуудал зэрэг маш олон асуудал дагалдаж үүсч байгааг манайх шийдэж байгаа юм.

-Энэ орчны систем бүх л шатны байгууллагуудад хэрэгтэй программ гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө бол тийм. Жижиг ногооны зоорь байсан ч үүнийг хэрэглэж болно. Энэ систем нь бүх төрлийн хөдөлгөөн мэдэрнэ. Хаалга цонх онгойх, галын утаа мэдрэгч маш сайн мэдэрч ажиллаж, таны гар утас болон IT ажилтанд имэйлээр түргэн шуурхай мэдээллэх болно.

-Шинээр танилцуулж буй бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэзээнээс нийтэд борлуулагдах вэ?

-Бид өнөөдөр бол бүтээгдэхүүнийхээ зөвхөн эхний танилцуулгыг хийлээ. Ирэх долдугаар сараас худалдаанд гаргахаар ажиллаж байна.

-Таны бодлоор манай улсын IT, мэдээлэл технологийн салбар хэр хөгжиж байгаа вэ?

-Ер нь мэдээлэлийн технологи гэдэг маань өөрөө бидний амьдралыг асар хурдацтай хөгжиж, өөрчилж байгаа салбар боллоо. Харьцангуй сүүлд хөгжиж буй салбар боловч маш хурдацтайгаар хөгжиж байдаг онцлогтой салбар. Дэлхийн жишээ гэхэд л Iphone 6 утсыг авах гэтэл төд удалгүй дараагийн загвар болох 7 нь худалдаанд гарахаар хүлээж байх жишээний. Өөрөө энэ салбар хөгжилрүү маш хурдтай явдаг онцлогийг Монгол Улс мөн адил дэлхий нийтийн жишигт хүрч хөгжиж зэрэг алхаж байгаа гэж харж байна. Үүнд, манай компанийнхан болоод манай салбарынхан ч санал нэг байдаг. Сүүлийн үеийн туршилтын  шинэ тоног төхөөрөмж, программ бүгд л мэдээлэл технологийн салбарт гарч байх жишээний. Ойрын жишээ гэхэд л оюутан залуугийн бүтээсэн Facebook байна. Мөн банкууд салбаргүй болж байна. Харин мэдээлэл технологид суурилан интернетээр, утсаараа л гүйлгээ тооцоогоо хийдэг болж байна. Энэ маань мэдээлэлийн технологийн бидни амьдралд яаж хөгжиж байгааг үнэлүүлэх биз.

-Цаашид хэрхэх бол?

-Мэдээж салбарынхаа ирээдүйг өнгөлөгөөр хардаг. Бид дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна. IT маань өөрөө даяаршлагдаж байгаа учраас хаана ч хөгжих боломж байдаг. Учир нь манайд хэрэглэж байга Ip АНУ-д хэрэглэгдэж байгаа шүү дээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дэлхий IT  хаашаа хөгжинэ Монгол Улс тийшээ л хөгжих болно.

-Манай улсын IT салбарт бизнес эрхлэхэд тулгамддаг асуудал байдаг уу. Эрхзүйн талаас?

-Хууль, эрхзүйн талаас нээх их хааж боосон асуудал байдаггүй гэж хардаг. Учир нь мэдээлэл технологийн салбар өөрөө хэн сэтгэж, шинэ санаа гаргаж байна, тэр хүн хождог салбар. Тэр санаагаа бизнес  болгоод Boom хийхэд хязгаарүй орчин. Жишээлбэл, уул уурхайн салбар төрөөс байнга дэмжлэг  тусламж хэрэгтэй, янз бүрийн эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэдэг. Харин IT дээр тийм зүйл байхгүй. Магадгүй, мэдээлэл технологийн салбарт гарч ирж буй start up гэдэг гарааны бизнес хийж байгаа залуусаа дэмжих бодлого байх ёстой юм болов уу. Яагаад гэвэл, тэд илүү шинэлэг санааг гаргаж ирдэг болохоор орчныг нь бүрдүүлэх тал дээр илүү анхаарч дэмжвэл манай улсын IT илүү хурдацтайгаар хөгжих нөөц бидэнд байдаг.

-IT Zone компанийн хувьд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаасаа дурдаач?

-Цаашид IT салбар хил хязгааргүй учир бид дотоодын зах зээлээс дэлхийн IT салбарт хүч үзэж Монгол брендийг сурталчилж өрсөлдөхийг зорьж байна. Ялангуяа ERP, Mogul Box бүтээгдэхүүнээ яг дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, Азийн хэрэглэгчдэд таниулах зэрэг ажлыг хийнэ.

Холбоотой мэдээ

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль