У.Хүрэлсүх: Цугласан хандивын хэмжээнд тохируулан сонгууль явуулах бололцоо улс төрийн намуудад бий

2020-04-27 Улс төр

Монгол Ардын Нам өнөөдөр УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлж Сонгуулийн Ерөнхий Хороонд холбогдох бичиг баримтыг хүргүүллээ. Энэ үеэр Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

Монгол Ардын Нам Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-нд сонгуульд оролцох хүсэлтээ өгчихлөө. СЕХ-ноос буцаагдсан мөрийн хөтөлбөрт ямар засвар өөрчлөлт хийсэн бэ?

Энэ удаагийн УИХ-ын сонгууль цаг хугацаандаа явагдах ёстой. Хэдий хүнд нөхцөл байдалд явагдах гэж байгаа ч гэсэн Монгол Улс харьцангуй тайван, байдлыг хяналтдаа авсан учраас иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Хөл хорио тогтоосон хүнд нөхцөл байдал үүсэн ч бусад улс орнууд сонгуулиа цаг тухайд нь амжилттай зохион байгуулж байна. БНСУ л гэхэд хамгийн өндөр ирцтэйгээр сонгууль амжилттай зохион байгуулсан. Тиймээс өөрсдийгөө төлөөлөх төрийн эрх барих дээд байгууллага парламентыг сонгох чухал хариуцлагатай үйл ажиллагаанд иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй.

Сонгуульд оролцож байгаа бусад нам, эвслүүддээ амжилт хүсье. Хамгийн гол нь сонгууль шударга явагдах ёстой. Ардын нам бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн зүйл нэг ч байхгүй.

Танай намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй тань хэр нийцэж байгаа вэ?

Монгол Ардын Нам социал демократ үзэл баримтлалтай. Нийгмийн чиг баримжаатай зах зээлийг хөгжүүлэх зорилттой улс төрийн хүчин. Тиймээс Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр социал демократ үзэлд суурилсан нийгмийн баримжаатай зах зээлийг хөгжүүлэх үзэл баримтлалыг тусгасан.

Зарим улс төрийн хүчнүүд иргэдэд үнэгүй байр өгнө гэж амлаад байгаа. Үүний талаар?

Үнэгүй байр өгнө гэдэг байж болохгүй, хэзээ ч биелэгдэхгүй зүйл шүү дээ. Үүнийг би энэ улс орон, эдийн засгийг удирдаж байгаа Ерөнхий сайдын хувьд сайн мэднэ. Иргэд ийм зүйлд итгэж төөрөгдөж болохгүй, намуудын мөрийн хөтөлбөрийг маш сайн уншиж судлах хэрэгтэй.

Намын санхүүжилттэй холбоотой асуудлууд нэлээд хөндөгдөж эхэллээ. МАН сонгуулийн санхүүжилтээ яаж зохицуулах вэ?

Албан ёсны хариултыг дахиад өгье. Монгол Ардын Нам дэнчин болгож аль нэг нэр дэвшигчээс мөнгө авахгүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Нөгөө талаар мөнгөтэй хүн УИХ-д нэр дэвшинэ, мөнгөгүй хүн дэвшиж болохгүй л гэх санаа. Энэ нь шударга ёсны зарчим, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид ч нийцэхгүй.

Тиймээс Монгол Ардын нам нэр дэвшигчдээс дэнчин болгож мөнгө авахгүй. Мэдээж сонгуульд тодорхой хэмжээний мөнгө шаардлагатай. Үүнийг Монгол Ардын Нам хуулийн дагуу нэр дэвшигчид тодорсны дараа хандив цуглуулах хуулийн хугацаанд ард иргэд, намын гишүүдээс хандивын дансанд цугласан мөнгөөр сонгуулиа зохион байгуулна.

Цугласан хандивын хэмжээнд тохируулан сонгуулийн кампанит ажлыг явуулах бололцоо улс төрийн намуудад бий. Мөнгөний сонгуулийг зогсооё. Цэвэр шударга сонгууль явуулъя. Сонгуулийн хуульд заасан хуулийн хүрээнд хандиваа авч эргээд тайлангаа тавина. Сонгуулийн мөнгө хуулийн хүрээнд цугларч, хуулийн хүрээнд зарцуулагдах ёстой. Эргээд ард түмэн, сонгогчид, СЕХ-нд албан ёсоор тайлагнах ёстой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Нэр дэвших болзлоо хангалаа

СЕХ-оос ХУД-т бие даан нэр дэвшиж байгаа Н.Номтойабряын материалыг буцаагаад байсан. Тэгвэл дөнгөж с

2020-05-26

Тод өнгийн оймсноос тэнгэрийн үнэтэй дугуй руу гуллсан Г.Амартүвшингийн Пи Ар

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Хөгжлийн банкны захирал асан Г.Амар

2020-05-26

Н.Номтойбаяр сонгуулийн материалыг нь татсан асуудалд тайлбар хийв

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж буй 95 хүний материалыг Сонгуулийн Ерөнхий хороо энэ с

2020-05-25