УИХ-ын 2020 оны сонгуульд 15 нам, 4 эвсэл оролцохоор хүсэлтээ өгчээ

2020-04-27 Улс төр

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ хуульд заасан хугацаанд буюу 4 дүгээр сарын 24-ний өдөрт багтаан Сонгуулийн ерөнхий хороонд ирүүллээ.
Нийт 15 нам, 4 эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг хүлээлгэн өглөө.

1.Эх Орончдын Нэгдсэн нам 2020.04.22 10:00

2. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам 2020.04.22 12:00

3. Их Эв нам 2020.04.22 14:00

4. Зон Олны нам 2020.04.22 15:00

5. Дэлхийн Монголчууд нам 2020.04.22 16:00

6. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл /Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө нам/ 2020.04.23 12:00

7. Ардчилсан нам 2020.04.23 12:00

8. Ард Түмнээ Хайрлая нам 2020.04.23 14:00

9. Ард Түмний нам 2020.04.23 16:00

10. Хөгжлийн Хөтөлбөр нам 2020.04.23 16:00

11. Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/ 2020.04.24 10:00

12. Монголын Ногоон нам 2020.04.24 10:00

13. Монгол Ардын нам 2020.04.24 12:00

14. Шинэ эвсэл /Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам/ 2020.04.24 12:00

15. Эх орон нам 2020.04.24 14:00

16. Ардчилал шинэчлэлт нам 2020.04.24 14:00

17. Зөв хүн электорат /Хөдөлмөрийн Үндэсний нам Монголын Социал Демократ нам Зүй ёс нам/ 2020.04.24 16:00

18. Ард Түмний Олонхийн Засаглал нам 2020.04.24 16:00

19. Гэр хороолол хөгжлийн нам 2020.04.24 18:00

Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 4 дүгээр сарын 29-ний дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Нэр дэвших болзлоо хангалаа

СЕХ-оос ХУД-т бие даан нэр дэвшиж байгаа Н.Номтойабряын материалыг буцаагаад байсан. Тэгвэл дөнгөж с

2020-05-26

Тод өнгийн оймсноос тэнгэрийн үнэтэй дугуй руу гуллсан Г.Амартүвшингийн Пи Ар

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Хөгжлийн банкны захирал асан Г.Амар

2020-05-26

Н.Номтойбаяр сонгуулийн материалыг нь татсан асуудалд тайлбар хийв

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж буй 95 хүний материалыг Сонгуулийн Ерөнхий хороо энэ с

2020-05-25