М.Билгүүнтөгс: Зарим тохиолдолд хэрэглэгчийн хүслээс давсан зүйлийг хийдэг

2017-02-21 Ярилцлага 0

Технологийн салбарын хөгжилд хувь нэмэрээ оруулах үүднээс “Том-Амжилт” ХХК нь Amjilt.com сайтаараа дамжуулан энэхүү салбарт өөрийн гэсэн орон зайг эзэлж яваа компаниудаас үйл ажиллагааных нь талаар ярилцлага авч буй юм. Энэ удаад технологийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэж яваа Агар солюшн компанийн ерөнхий менежер М.Билгүүнтөгстэй ярилцлаа.

– Агар солюшн компани хэдэн онд байгуулагдсан бэ? Технологийн салбарт ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

– Манай компани 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэсэн.Энэ салбарт технологийн цогц шийдэл, тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүн, нууцлал аюулгүй байдал, архивлалтын шийдэл, видео хурал, Пос машин болон түүний программ хангамж, сүлжээний шийдэл тоног төхөөрөмжүүдийг Монголын зах зээлд нийлүүлж байна.

– Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хичнээн газруудтай хамтарч ажиллаж байна вэ?

– Бид олон улсын шилдэг байгууллага хамт олонтой албан ёсоор түншлэн ажиллаж байгаа бөгөөд, Голомт банк, Хаан банк, Мэдээлэл холбоо сүлжээ, Монголын цахилгаан холбоо зэрэг томоохон компаниуд болон төрийн байгууллагуудад тоног төхөөрөмж, сервис үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөн ажиллаж байна.

– Танай байгууллагын давуу тал юу вэ?

– Манай давуу тал бол харилцагчид үзүүлэх үйлчилгээ. Харилцагчийн үйл ажиллагаанд бүрэн нийцсэн шинэлэг давуу талт шийдлийг хамтран ярилцаж мэргэжлийн баг санал болгосны дагуу төхөөрөмжийн суурилуулалт бүрэн тохиргоог хийн хүлээлгэж өгөх ба цаашид тус компанид төхөөрөмжийн талаарх мэдээлэл мэдлэг өгөх сургалт зохион байгуулах мөн сервис үйлчилгээг бүрэн хариуцаж явдаг юм.

– Зах зээлд байр сууриа эзэлсэн танай компанийн цаашдын зорилго юу вэ?

– Бид мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байна. Тиймээс Агар солюшн компани зөвхөн гаднаас бүтээгдэхүүн оруулж ирж зарахаас гадна “Дэлхийн хөгжлийг Монголд” гэсэн уриан дор ажиллаж байна. Бид зах зээл дээр байнгын судалгаа явуулж байдаг. Монгол улсын хөгжлийн түвшин болоод дэлхийн технологийн түвшнийг судалж байж хэрэглэгч юу хүсэж байна. Түүнд нь таарсан үйлчилгээг үзүүлж байдаг. Магадгүй зарим тохиолдолд хэрэглэгчийн хүслээс давсан зүйлийг хийдэг. Манай улс дижитал орон зайнаас гараад вертиул буюу хийсвэр сэтгэлгээний хөгжил рүү орж байна. Тиймээс технологийн салбарт нэн шаардлагатай байгаа маркетинг, борлуулалтын бодлогыг улам хөгжүүлэхийн тулд өөрийн гэсэн үйлчилгээний төв центртэй болохын төлөө ажиллаж байна.

– Та Монгол дахь технологийн салбарын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

– Салбарын хүрээнд авч үзвэл энэ бол маш том ойлголт. Монголд тун удахгүй хүний хийж чадахгүй зүйлсийг машинууд хийж эхлэх болно. Харин тэр үед манай улсад түүнийг ажиллуулах боловсон хүчин, тухайн машины техник хэрэгслийг ханган нийлүүлэх компаниуд бэлэн байх ёстой. Тиймээс технологийн салбар эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед мэргэжилтнүүдээ бэлдэх нь чухал асуудал болоод байна.

Холбоотой мэдээ

“Байгаль эх гэх ариун нандин шүтээн, өвөг дээдсийн агуу соёл түүх бид бүгдийн өлмий дор бус магнай дээр байх ёстой”

Өвөг дээдсээсээ шүтэж дээдлэн, хүндэлж ирсэн энэ сайхан уул усны хишиг буяныг эдлээд оюунаа тэтгэн х

2022-01-21

“Ирж буй бар жил залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, ахмадуудад машид ширүүн болой”

XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн өнгө зурхайд хэрхэн зурагдсан талаар Монголын бурхан

2022-01-21

Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй

Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайтай ярилцлаа. - Чингэлтэй дүүргийн анхан шатны

2021-12-22

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...