Л.Гантулга: Бид интернеттэй компьютертэй л бол тэрбум төгрөг босгох чадвартай

2017-02-21 Ярилцлага 0

Мэдээ мэдээлэлийн анхдагч сайтуудын нэг манай amjilt.com  сайтын редакцийн зүгээс сар бүр дотоодод үйл ажиллагаа эрхэлдэг нэг салбарыг онцолж, тэр дундаа бизнесийн онцлог, ажиллах орчноороо бусдаас ялгагдах байгууллагуудын үйл ажиллагааны талаар ярилцлага бэлтгэж байна. Тэгвэл энэ сарыг бид мэдээлэл, технологийн сар болгон зарлаж, буйтай холбогдуулан Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээ шинэчлэлийн асуудалд ихээхэн хувь нэмэр оруулсан БИ ТИ ЖИ ТИ компанийн захирал А.Гантулгатай ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа яриагаа компанийн үйл ажиллагааны талаар эхлэх үү?

-Манай компани анх 2007 онд байгуулагдсан бөгөөд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан. Бидний хувьд 2010 онд Монголд анх удаа GPS-н хяналтын системийг хийж худалдсан дотоодын компани юм. Анх манайд импортын хяналтын системүүд нилээд хэд байсан бөгөөд шууд борлуулалт хийдэг компаниуд ч байсан. Харин манайх энэ чиглэлээр дотооддоо хяналтын систем хөгжүүлээд 6 жил болж байна. Ерөнхийдөө манайх программ хангамж гэхээр программ дээр суурилсан бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг гэсэн үг. Жишээлбэл, GPS, гар утас, янз бүрийн төхөөрөмж дээр суурьлуулдаг программ гэсэн үг. Компьютер суулгадаг бүртгэлийн систем зэрэг программаас арай өөр л дөө.

-Хяналтын систем гэхээр

-Манай хяналтын систем ерөнхийдөө бол машин хаагуур юу хийж байгааг нэгбүрчлэн хянадаг, шатахууны зарцуулалт, ажлын цаг зэргийг нарийн тооцдог систем юм. Манай хяналтын системийг ихэвчлэн борлуулалтын компаниуд ашиглахад тохиромжтой ашигтай систем байгаа юм. Жишээлбэл, 30, 40 машин зэрэг гардаг борлуулалт хийдэг компаниудын шатахуун зарцуулалт маш их байдаг. Тиймээс үүнийг оновчтой зарцуулахын тулд хяналтын систем хэрэгтэй. За тэгээд хяналтын систем байвал орой бүр борлуулалтын тайлан тавих шаардлагагүй байх зэргийг тооцоолсон системийг нилээд хэдэн компанид хэрэгжүүлсэн. Үүний үр дүн ч маш их.

-Анх GPS хяналтын систем хийх санаа юунаас төрөв?

-Энэ санаа оюутан байхад гарсан санаа л даа. Анх оюутан байхдаа энэ системийг хийж байлаа. Гэвч тухайн үед өртөг өндөртэй байсан. Харин одоо бол төхөөрөмжний маань хийх зардал багассан  тул бид үүнийг ажил болгож хэд хэдэн компанид туршиж амжилттай хэрэгжиж байна. Тэр үед оюутан байхад нэг GPS бараг сая төгрөгөнд босдог байсан болохоор тухайн үед худалдаж авах компани ч байгаагүй.

-Монголд өөр хяналтын систем хийдэг компани байдаг уу?

-Байдаг л даа. IT zone гэх зэрэг компаниуд байдаг л даа. Гэхдээ манайх энэ зах зээл дээр анхдагч хяналтын систем зохион бүтээсэн компани гэж ойлгож болно.

-Хяналтын системийг бид дотооддоо хийснээр ямар ашигтай юм бэ?

-Бид өөрсдөө ийм систем хийвэл ТЭЗҮ-н хувьд бага л даа. Хамгийн гол нь ач холбогдол нь өндөр. Жишээлбэл, Монголд хүнийг хянах, ажлыг хянах зэрэг асуудал хөгжиж байгаа юм. Учир нь магадгүй АНУ зэрэг хүний ухамсар нь дээд зэрэг хөгжсөн газар хүнийг хянах тал дээр анхааралаа хандуулдаггүй үр дүн тайлангийн асуудалд санаа тавьдаг бол манайд энэ асуудал эсрэгээрээ. Манайд бол зүгээр сууж байгаад цалин авах гэсэн  хандлага давамгай учир хяналтын систем шаардлагатай байгаа юм. Одоо жишээлбэл, манайд хэрэглэж буй түлшний хяналтын системийг АНУ-д огт ашигладаггүй. Яагаад гэвэл тэнд, түлшээ дундаас нь хулгайлж зарна гэдэг асуудал байдаггүй, шударга зарцуулалттай байдаг учир тэндэхийн компаниуд үүнийг нээх ашигладаггүй байх жишээний. Харин зөвхөн машин хаана явж байна, замдаа саадгүй хүрч байгаа эсэхийг тэнд хталтай. яндаг. Харин манайд түлшээ яг зөв зарцуулж байна уу, хаагуур юу хийж явааг нэг бүрчлэн хянах нарийн зохицуулалт, олон функцтэй болгож өгснөөрөө манай улсын онцлогт таарсан систем болсон нь давуу талтай. Жишээлбэл, 100 мянган төгрөгний түлшээ тоо ёсоор нь авсан уу, ашигт цагтаа зарцуулж чадаж байна уу зэргийг хянана. Мөн том оврын машин цагийг нормыг гараар ажлын цаг бүртгэж, цаг идэж, ажлаа явуулдаг байсныг хяналтын систем суулгаснаар нарийн машин цагийг яс гаргаж, бүтээмжтэй болгодог гэх зэрэг онцлогтой.

-Анх монголчууд өөрсдөө хяналтын систем хийсэн гэхээр хэр хүлээж авч байв?

-Анх MCS компанийн тээврийн нэгэн компани байсан. Тухайн үед олон импортын хяналтын систем байсан ч бид хүмүүст  танилцуулахад харьцангуй шинэ ойлголт, шинэ боломж байсан болохоор таатай хүлээж авч байсан. Харин тухайн үед ОХУ-н нэг систем байсан нэг машинд  сая төгрөгөөр суулгадаг байсан харин манайх харьцангуй хямд байсан болохоор хүмүүс яагаад ийм хямд байв гээд хандлага нь сэжиглэх байдлаар хандаж байсан. Би бол бүх зардлаа тооцоол бага зэрэг ашиг тооцоол 380 мянган төгрөгөөр системээ нийлүүлж байсан учраас хүмүүст их таалагдсан бөгөөд тухайн үед ижил төрлийн бизнес эрхлэгчид бүгд үнээ буулгаж байсан. Тэгээд бид дараа нь машиныг хянадаг ашигт чанарыг нь нэмчихлээ, одоо тэгвэл машингүй хүнийг яаж хэрхэн хянах тал дээр анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ хүрээнд хүн бүр ухаалаг утастай болсон учир утсан  дээр нь  программ суулгаад ажлын цагаа хэрхэн үр өгөөжтэй өнгөрүүлж байна, гадуур ажилтай гээд хаана явж байгаа зэрэг цайны цагаа  хэтрүүлж хувийн ажлаа амжуулж байгаа эсэхийг хянах асуудлыг 100 хувь шийдсэн.

-Хүн хянах систем гараад гарангуут байгууллагууд хэр хандаж байна вэ?

-Байгууллага, удирдлагуудын хувьд манай хүн хянах систем их таалагддаг. Бид 2012 оноос хойш энэ системийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл, Монгол шуудан компани энэ үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд захиа зөөгч, сонин хүргэгч нарт GPS суулгаснаар тэдний  ажил 5 дахин хурдан болсон гэж бидэнд хэлсэн. Шуудангийн ажилчид 10 захиа авч гараад эргээд л 10 захиатайгаа ороод ирдэг байсан бол хяналтын систем ажиллаж байгаа шүү гээд сануулахаар захиа зөөгч үнэхээр захиа очих газарт очсон эсэх нь мэдэгддэг болонгуут худлаа ярих боломжгүй болж ажлаа сайн хийдэг болсон байгаа юм. Энэ системийг эмнэлэг, борлуулалтын компанийнхан ихэнх нь хэрэгжүүлж байгаа.

-Одоо машин хянадаг байснаа хүн хянадаг  боллоо. Энэ нь эрхзүйн талаасаа хүний эрхийг зөрчих үйлдэл биш үү?

-Мэдээж энийг тооцож үзсэн л дээ. Тиймээс энэ программ маань ажил эхлэхэд буюу өглөө 9 цагт асаал орой ажил тарах 18 цагт нь унтардаг тул бусад цагийг бүртгэх шаардлагагүй учир эрх зөрчих асуудал үүсэхгүй гэж тооцсон. Мөн таныг хянаж байгаа гэдгийг энэ программ цаг үргэлж сануулж, мессеж өгч байх юм.

-Тэгвэл цэнэг нь дуусчихвал яах вэ?

-Бид энийг ч тооцож үзсэн. Хүмүүс утсан дээр нь программ суулгангуут унтраачихдаг л даа. Тэгэнгүүт бид нар утас нь хэдэн хувьтай байж байгаад унтарсан, мөн цэнэг нь 10 хувиас доош болвол операторт нь мэдээлэл явуулдаг. Мөн гар утасныхаа location функцыг унтраавал программ ажиллахаа больчихдог л доо. Үүнийг хэдэн цагт хаана, ямар байрлалд унтарсан, үнэн унтарсан уу үгүй юу гэдгийг тооцоолно. Энэмэтчилэн хүмүүсийн эрх чөлөөтэй байх хүсэл биднийг хөгжүүлж байдаг гэсэн үг. Мөн манай улсын эдийн засгийн хямрал гэгдээд байгаа нь хяналтгүй үйл ажиллагаанаас болсон юм. Хяналттай л болчихвол энэ бүгд аандаа арилна.  Ер нь энэ систем гадуур ажилтай ажилчдыг заавал хотын нөгөө булангаас гэртээ ирж хуруу дарах шаардлагагүйгээр тооцож ажлыг нь хянах боломжийг олгож байгаа юм.

-Автобусны хяналтын системийн хувьд шинэ технологи гаргасан байсан.  Энэ ажил юу болсон бэ?

-Энэ ажлыг манайх 2011 онд улсын хамгийн том Автобус-1 баазыг GPS  хяналтын системд шилжүүлж, амжилттай болж, үлгэр дурайл болоод бусад баазууд ч манайхаар хяналтын систем хийлгэхээр холбогдож ажил амжилттай байсан л даа. Гэтэл төрийнхөн гэх эрхмүүд гараад ирчихсэн бид улсаас үнэгүй тавьж өгнө та нар наадахаа мөнгө төлж авах шаардлагагүй гээд чиглэл өгснөөр бидний ажлыг үндсэндээ зогсоочихсон. Уг нь бид 200 орчим автобусанд GPS  тавиад үүндээ суурьлаад автобус хаана яваад илтгэдэг апплекишн хүртэл хийгээд вэб сайт гаргаад, буудлууд дээр нийтийн тээврүүд хаана явж байгааг харуулдаг онооны самбар шиг зүйл бүтээгээд өргөн барьсан. Энэ бүгдэд бид өөрсдөө зардал гаргаж байсан бөгөөд төрөөс нэг ч төгрөг аваагүй зүгээр л бид ийм юм хийж чадна гээд л бүх л дарга нарт танилцуулсан ч “өө их гоё юм байна аа, гэхдээ ах нь солонгосчуудаар хийлгэнэ” гээд л ам таглаж байсан даа. Тэгээд л Солонгосчууд гэнэт гараад ирсэн бас болоогүй нэг автобусанд 9 сая орчим ттоноглох байсан өгрөгөөр систем суулгасан бол манай тооцоогоор нэг автобусыг 1.5 сая төгрөгөөр л бүрэн тоноглох байсан. Гэхдээ энэ ажилд гадныхны шахсан нь манай томчуудын их мөнгөний сонирхол байсан юм шиг байгаа юм. Ингээд ярьвал нийтийн тээвээр автобусны ажилд их олон асуудал бий. Тухайлбал, бид энэ ажлын тендэрт 2011 онд автобусны мөнгө 400 төгрөг байхад оролцоод нэг хүнээс 10 төгрөг авахаар тооцож тендэрт орсон ч манайханд энэ шаардлага чинь үнэтэй байна. Солонгосын төсөл 2 төгрөг байна гээд биднийг буцаасан. Гэвч одоо нэг иргэн бүрийн 50 төгрөг солонгос улс руу явж байж магадгүй юм.

-Солонгосчуудын тавьж өгсөн систем танай зохион бүтээсэн системээс хэр онцлог вэ?

-Яахав, манай компанийн хийх байсан төхөөрөмжийг бодвол их л том юм билээ. Миний тооцоолсноор том том төхөөөрөмжтэй биш, жижигхэн энгийн ачаалал  болохгүйгээр шийдсэн байсан. Мөн одоо иргэд картаа дэлгүүрт цэнэглээд л автобусанд орж ирэх гэх мэт ганц системд хэтэрхий олон хүн оролцоод байгаа юм. Харин манай системд жолооч карт ч цэнэглэнэ  мөнгөө ч татах боломжтой маш хялбар шийдсэн байдлаар төслөө танилцуулж байсан. Мөн ухаалаг системд шилжихэд кондукторын ажлыг 2 жил хадгалах ёстой гэх заалт байсан ч одоо шалгарсан солонгосын төслийг хар л даа, кондукторыг жил ч бололгүй шууд алга болгочиж байгаа нь цаанаа өөр зорилготой бас анх гарсан төслөөс хэт илүү боломжуудыг солонгосчуудад олгосон юм билээ. Бас бид нар нийтийн тээврийн шинэчлэлд олон асуудал шийдсэн зүйлс санаачилсан ч биднийг дэмжээгүй нь цагаа үрсэн хэрэг болсон л доо. Тэгсэн мөртлөө одоо байгаа систем нь маш болхи бөгөөд жишээлбэл, автобус грашинд байхад карт уншуулахад мөнгө нь хасагдаж байгаа нь ажлаагүй автобусыг ажилласан болгож харагдуулдаг муу талтай.

-Хот хоорондын тээвэрт  GPS тавих ажил нь юу болов?

-Энэ ажилд зориулсан GPS-г  Эрдэм трансын 10 гаруй автобусанд тавиад тус компанийнхан автотээврийн газарт үзүүлж эхлээд боломжийн юм байна бусад тээвэртээ тавья гэтэл Автозамын газраас та нарт төрөөс үнэгүй GPS  суулгаад өгнө үүнийг суулгах шаардлагагүй гэсний улмаас манай ажил бас зогссон. Гэхдээ төрөөс үнэгүй GPS суулгах ажил нь 8 тэрбүм төгрөг болсон бол манай тооцоогоор бүх автобусыг тоноглоход нэг тэрбүм төгрөг л шаардлагатай байсан. Манай тоцоогоор нэг автобусанд 300 мянган төгрөгөөр GPS хяналтын систем тавих байсан.

-Таны бодлоор IT салбарт тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Манай улсад юу ч хийсэн мөнгө идэх асуудал ердийн үзэгдэл болсон л доо. Гэхдээ манай салбарт харьцуулалт хийх боломжгүй салбар л даа. Гэвч, манай салбарынхны бүтээсэн программ бүтээгчийн хэлсэн үнээс болоод хэд ч байж болох учраас манай төрийнхөн гадныхнаас хэр өртөгтэй бүтээгдэхүүн гэдгийг нь тооцож үзэлгүй дурын үнэ хэлснийг барьж авч мөнгө угаах зэргээр ашиглаж байна уу гэх хар төрөөд байгаа юм. Жишээлбэл, сонгуулийн хар машиныг манай компани ч зохион бүтээж чадах юм. Хэн гэдэг хүнийг хэн дугуйлсныг тооцоолж хэвлэх үйлдлийг хийх хялбархан л даа. Гэтэл манай төрийнхөн гадны улсуудад тендерт өгчихөөд хэт үнэтэй, жишээлбэл баттерэй нь гэхэд л нэг тэрбумын өртөгтэй хар машин мэтийн зүйлсд цаг мөнгө зараад байгаа нь асуудалтай л даа. Ер нь тэгээд төр бидэнд захиалга өгөх хэрэгтэй байхгүй юу, хугацаа шалггуур заагаад л юу хүсч байгаагаа эртнээс хэлэх хэрэгтэй. Гэтэл гэнэт нэг тендер зарлачихдаг тэрэнд нь бэлэн сууж байдаг юм уу гэмээр гадныхан ороод хамаг юмыг нь түүчихдэг. Миний бодлоор Монголд үйлдвэржилтээс илүүтэй  IT салбар илүү ирээдүй гэж боддог. Бид интернеттэй компьютертэй л бол тэрбум төгрөг босгох чадвартай, хэрвээ саад байхгүй л бол шүү дээ. Аягүй их саадтай л даа. Хийлээ, мөн л саад. Жишээлбэл, ЗЦ-н торгуулын машин байна. Энэ нь зүгээр л жолоочийг торгох үүрэгтэй машин нь 5 сая төгрөгний үнэтэй. Тэгээд үүнийгээ нийт цагдаагийн тоогоор үржүүлээд үзэхээр маш их тоо гарна даа. За тэгээд энэ мөн солонгосын төхөөрөмж, ингээд харахаар камер нь, утас нь, автобус нь гээд л бүх зүйл л солонгос байгааг нэг  анзаараарай. Гэтэл манай компани мөн л энэ асуудлыг маш хялбараар шийдчихсэн байсан бөгөөд цагдааг торгуулийн төхөөрөмжнөөс гадна бүрэн тоноглоход л 500 мянган төгрөг хангалттай байсан.

-Цаашид хэрэгжлүүлэхээр төлөвлөсөн санаа юу байна?

-Бид нийслэлд болон төрд санаагаа даруулж, алдаж, цагаа дэмий үрэхийн оронд шинийг сэдэж, бүтээж байна. Тухайлбал, бид төрийнхөнд булаалгахгүйгээр санаа олсон. Энэ нь гар утас болон төхөөрөмжнөөсөө машинаа хөдөлгөх, явуулах, халаах унтраах зэрэг хялбаршуулсан ажил дээр анхаарлаа хандуулж байна. Магадгүй цаашид худал үнэнг ялгадаг робот бүтээх мөрөөдөл бий.

Холбоотой мэдээ

Б.Бямбадорж: Улаанбаатараас эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын

2021-03-02

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...