Ерөнхийлөгч өө, ард түмнийхээ баатар болоорой буюу миний дайх үг

2017-07-21 Нийтлэл 0

Монгол улсын тав дахь ерөнхийлөгчөөр Халтмаагийн Баттулга сонгогдов. Анх удаа дахин сонгууль болж ард түмний итгэлийг баталгаажуулсан онцлогтой сонгууль болж өнгөрлөө. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд энэ удаагийн сонгууль хамгийн олон фанаттай байлаа. Тодруулбал сошиел ертөнц тэр чигээрээ Халтмаагийн Баттулгаар давалгаалж Монгол ялна гэх оновчтой, сонсголонтой энэ үг фээсбүүк хэрэглэгчдэд трэнд болсон юм.

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг ард нийтээрээ чих тавин түгшин хүлээв. Үнэн хэрэгтээ эрх баригчдыг хар машинаа хакердана гэсэн хардлага хүн бүрд төрж байсан нь нууц бишээ. Гэвч Халтмаагийн Баттулгыг хар машины халдлага холуур тойрсон юм.

Шинээр сонгогдсон ерөнхийлөгчөө тангараг өргөхийг бас л ард нийтээрээ догдлон хүлээв.  Түүний хэлсэн үг бүрийг чих тавин сонсож, үйлдэл бүрт нь огшин бүх нийтэээрээ  тангараг өргөв. Мөн энэ үеэр МАН-ын төрийн түшээдийн өөдгүй муухай харц ард түмний эгдүүцлийг хөдөлгөв.

Шинэ ерөнхийлөгчийн анхны “томилгоо” гал түймрийн голомтод ажиллав.

Энэ бүхнээс ажиглалт хийж эрхэм ерөнхийлөгчдөө дайх үг хэд байна. Нэгдүгээрт, та бол ард түмнийхээ хүслээс, зүтгэлээс төрсөн ард түмний ерөнхийлөгч юм. Тэгэхээр олигарх, авилгачдын ороонгоны иш үндэс бус эгэл жирийн ард түмнийхээ асуудлыг ойлгодог, шийддэг ерөнхийлөгч байгаарай. Улс оронд маань ухаалаг оновчтой шийдэл хүлээсэн салбар бүрийн олон асуудал байгаа ч он удаан жил засрахгүй, залрахгүй яваа ард түмэнд “зовлон” болсон асуудлуудад анхаарлаа хандуулаарай. Хэдхэн асуудлыг энд дурдья.

  1. Эр хүн болж төрснийх эр цэргийн алба хаах ёстой гэдэг. Гэвч өнөөдөр цэрэг армийн салбарт бугшсан оны ялгаа, дарангуйлал хэрээс хэтэрч байна. Энх амгалан энэ цагт эр цэргийн албанд үрсээ мордуулсан ээж, аавууд эсэн мэнд эргэж ирээсэй хэмээн залбирч сууна. Хичнээн сайхан үрс мунхаг дарга нарын дарангуйлал, дээд оныхондоо харгислуулж амь насаа алдаж, тахир дутуу болов. Ерөнхийлөгч өө, та цэргийн дарга нарыг гэдэснийхээ булчинг хөгжүүлж илүүдэл жингээсээ салахыг үүрэгдсэн. Тэгвэл одоо энэ асуудалд анхаарлаа нэг хандуулаарай.
  2. Таван толгойн тээврийн асуудал. Хяналтгүй, зохион байгуулалттгүй, дүрэм журамгүй энэ урсгалд олон монгол залуу бас л эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Хоёр улсын албан ёсны гэрээ байна, хариуцсан салбар, үйл ажиллагаа явуулж буй орон нутаг нь байна. Энэ тээврийн асуудлыг цэгцэлж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг мөрдөж цэгцлэхгүй бол хичнээн айлын амьдралд хар толбо үлдээж, хагацал нөмрөхийг таашгүй.
  3. Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ-ийн асуудлыг холбогдох газруудаар уль суурьтай судалгаа хийлгэж, цэгцэлж өгөөч. Өнөөдөр хэдэн мянган байрны лизинг, түрээсийн мөнгөний дээрээс СӨХ-өөс гаргадаг ашиглалтын мөнгөнд нэрвүүлж байна. Дулаан, цахилгаан бусад төлбөр хэрхэн яаж бодогддог талаар судалж эрх зүйн орчныг сайжруулж өгөөч.

Их л энгийн хүсэлтүүд. Угаасаа иргэн хүний хүсэлт энгийн л байдаг. Холбогдох газрууд нь оновчтой шийдэж, цэгцлэхгүй байгаа ийм асуудлууд иргэд, айл өрх бүрт асуудал тээж ирсээр байна, Ерөнхийлөгч өө.

Эцэст нь эрхэм ерөнхийлөгч таныг ухаалаг шийдвэр, мэргэн ухаан, эв нэгдлийг дээдлэн ажиллаж Ард түмнийхээ баатар болоорой хэмээн ерөөе.

/хүсэлт үргэлжилнэ/

идэвхтэн бичигч

 

 

 

Холбоотой мэдээ

Даваад л гарах өвчний төлөө дааж давшгүй их ачааг битгий үүрээрэй

Халдвар авсан мэт санаа зовох нь, улс төржих нь, халдвар авсан нэгний өмнөөс сэтгэлээрээ өвдөх н

2021-04-28

“Эко констракшн”-ы “River Villa” хотхоны бохирын шугам Дунд, Туул голыг бохирдуулах эрсдэл үүсгэж байна

"Эко констракшн" ХХК-ийн захирал С.Нямдаваагийн нэр дээр баригдаж буй “River Villa” хотхон анх газры

2021-04-15

“Хуулийг гууль” болгосон “Эко констракшн”-ыг АТГ-т шалгуулж, хариуцлага тооцно уу ХОТЫН ДАРГА АА !

Нэг сая 500 мянга гаруй иргэнтэй Улаанбаатар хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиа

2021-04-14

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль