Монгол Улсын насанд хүрсэн нэг хүн жилд 97 кг мах хэрэглэдэг

Дэлхий нийтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, судалгааны дүнгээ танилцуулдаг “Helgi Library” байгууллагаас дэлхийн 157 орны иргэдийн хонь болон ямааны махны хэрэглээнд судалгаа хийжээ. Уг судалгаагаар Монгол Улс Туркмэнистан, Шинэ Злеанд улсуудын өмнө орж, нэг хүнд жид 50 кг хонь, ямааны мах хэрэглэдэг гэсэн дүн гарчээ.

Хэдийгээр уг судалгаа нь 2013 онд хийгдсэн боловч малын тоо толгой тогтмол өсч байгаагаас харвал мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ буураагүй. 2019 онд болсон “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” улсын хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс 2018 оны байдлаар 66 сая 463.7 мянган толгой малтай болжээ. Үүнээс 12 сая орчим толгой малыг дотоодынхоо хүнсэнд хэрэглэжээ.

Олон улсын хэмжээнд насанд хүрсэн хүний махны хэрэглээ өдрийн 90 гр байдаг бол манай улсад 265 гр мах оногдож байна. Энэ статистикыг жилээр авч үзвэл насанд хүрсэн нэг хүнд жилд 97 кг мах хэрэглэдэг гэсэн тоо гарч ирнэ.  Тэгвэл 2013 онд хийгдсэн ОУ-ын байгууллагын судалгааны дүнгээр даруй хоёр дахин өссөн махны хэрэглээ бидний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар сонирхоцгооё.

Мах нь биологийн өндөр ач холбогдолтой төгс уургийн баялаг эх үүсвэр юм. Түүнчлэн маханд агуулагдах зарим эрдэс бодис, аминдэм зэрэг бичил шимт нэгдлүүд нь ургамлын гаралтай хүнсэнд байхгүй, эсвэл шингэц нь тааруу байдаг. Үүний зэрэгцээ мах нь, нүүрс усны агууламж багатай учраас хэт таргалалт, шижин, хорт хавдрын үед сувиллын хоолны суурь байдлаар хэрэглэхэд харин ч тохиромжтой байх онолын үндэстэй.  Тиймээс  хувь хүний хувьд жимс ногоо ихтэй мах, махан бүтээгдэхүүн оролцсон холимог хүнс хэрэглэж, биеийн жингээ хэвийн барьж, дасгал хийж байх нь аливаа өвчин, түүний дотор хавдраас хамгаалах чадвараа нэмэгдүүлэх хамгийн шилдэг зам болдгийг судалгаагаар тогтоожээ.

Гэвч бидний хэрэглэж буй мах сайн чанартай биш болохыг мэргэжилтнүүд хэлж байлаа. Хэдийгээр манай бэлчээрийн мал аж ахуй нь малын махны чанарыг дээшлүүлдэг ч өвчин, түүнийг дагасан тарилга, нэмэлт бүтээгдэхүүн, ариун цэврийн шаардлага хангаагүй мах бэлтгэл, хадгалалт, тээвэрлэлт зэргээс шалтгаалан монголчууд чанаргүй мах хэрэглэх нөхцөл байдал үүсээд байгаа аж.

ДЭМБын Хавдрын Судалгааны Агентлагийн хавдар үүсгэгчийн ангилал дөрвөн бүлэгтэй. Нэгдүгээр ангилалд багтсан бүтээгдэхүүнүүд хавдар үүсгэх магадлал хамгийн өндөр бол дөрөвдүгээр бүлэгт хавдар үүсгэх магадлал хамгийн бага бүтээгдэхүүнүүд багтдаг. Боловсруулсан мах нь энэ ангиллын нэгдүгээр бүлэгт багтдаг харин боловсруулаагүй мах нь 2А бүлэгт хамаардаг. Энэ утгаараа хавдар үүсгэх зэрэглэл нь өөр гэсэн үг. Судалгаагаар боловсруулсан махнаас үүдэлтэйгээр жил бүр 34,000 хүн нас бардаг гэсэн тоо бий. Боловсруулсан мах гэдэг нь амтыг нь нэмэгдүүлэх, хадгалах хугацааг нь уртасгах зорилгоор давсалсан, утсан, амталсан, ферментээр баяжуулсан махыг хэлнэ. Үүний гол төлөөлөгч нь хиам, зайдас, гахайн утсан мах зэрэг юм.

Сонирхуулахад сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхийн хүн ам хоёр дахин нэмэгдсэнийг дагаад бидний идэж буй мах махан бүтээгдэхүүний хэрэглээ гурав дахин өссөн байна. Дэлхий дээр ойролцоогоор 19 тэрбум тахиа, 1.5 тэрбум үхэр, 1 тэрбум хонь болон гахай энэ цаг үед хүн төрөлхтөн бидэнтэй цуг амьдарч байна гэсэн тооцоолол гарсан нь манай гарагийн нийт хүн амыг гурав нугалсантай тэнцэх тоо аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Удам дамжсан уран бүтээлчдийн фото түүх

Монгол Улс 20 дугаар зуунд орчин цагийн дэлхий ертөнцийн соёлтой нийтээрээ танилцаж, суурин соёл, ши

2020-05-26

Биедээ шимэгч хорхой байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

Хүний биед үүрлэж, шим тэжээлийг нь сорохын зэрэгцээ, өөрөөсөө хор ялгаруулж тухайн хүнийг өвчлөлд х

2020-05-25

Хүүхэд насанд хүргэж өгдөг эд, зүйлс

 Пянз тоглуулагч Ажиллаж байсан үеийнх нь гягтнасан, сөөнгөтсөн үл мэдэг намуухан дуу чимээг сонсон

2020-05-21