Дасгал хийх нь мөнгө олохоос ч илүү аз жаргалыг мэдрүүлдэг гэдгийг эрдэмтэд нотолжээ

Оксфорд болон Йелийн их сургуулийн эрдэмтэд хүмүүст эдийн засгийн байдлаас ч илүү нөлөөлдөг зүйлийг олжээ. Дэлгэрүүлбэл, тэд дасгал тогтмол хийдэг хүн жилд дунджаар 35 хоног сэтгэлээр унадаг бол дасгал хийдэггүй хүн түүнээс 18 хоногоор удаан хямардаг болохыг тогтоосон байна. Мөн багийн спорт нь хүний сэтгэл санааг маш ихээр дээшлүүлдэг байна.

“The Lancet” сэтгүүл дээр хэвлэгдсэн тус судалгаанд нийт 1.2 сая гаруй Америкчууд хамрагдсан бөгөөд тэдэнд “Сүүлийн 30 хоногт танд стресс, сэтгэл гутрал гэх мэтийн сэтгэл санааны асуудал хэдэн удаа тохиолдсон бэ?” гэдэг асуултыг тавьжээ.

Мөн судалгаанд хамрагдсан хүмүүс өөрсдийн санхүү болон эрүүл мэндийн байдлын талаар тайлбарлаж бичих ёстой байв. Эцэст нь оролцогчид нийт 75 төрлийн дасгалаас алийг нь хийдэг болохоо сонгожээ.

Дээр дурдсанчлан дасгал тогтмол хийдэг хүн жилд дунджаар 35 хоног сэтгэлээр унадаг бол дасгал хийдэггүй хүн түүнээс 18 хоногоор илүү хямралын байдалтай байдаг аж. Түүнчлэн жилд 25 мянган доллароос илүүг олдог, дасгал хийдэггүй хүмүүс бага орлоготой дасгал хийдэг хүмүүсээс илүү удаан хугацаанд сэтгэлээр унадаг болох нь батлагджээ.

Гэхдээ зарим тохиолдолд хэт их дасгал хийх нь сөрөг нөлөө үзүүлдэг аж. Йелийн их сургуулийн эрдэмтэн Адам Чекроуд “Долоо хоногт 5 удаа 30-60 минутын дасгал хийх нь хамгийн үр дүнтэй байдаг бол өдөрт 3-аас дээш цаг дасгал хийдэг хүмүүс дасгал огт хийдэггүй хүмүүстэй адил сэтгэл гутралд ордог” гэж хэлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Удам дамжсан уран бүтээлчдийн фото түүх

Монгол Улс 20 дугаар зуунд орчин цагийн дэлхий ертөнцийн соёлтой нийтээрээ танилцаж, суурин соёл, ши

2020-05-26

Биедээ шимэгч хорхой байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

Хүний биед үүрлэж, шим тэжээлийг нь сорохын зэрэгцээ, өөрөөсөө хор ялгаруулж тухайн хүнийг өвчлөлд х

2020-05-25

Хүүхэд насанд хүргэж өгдөг эд, зүйлс

 Пянз тоглуулагч Ажиллаж байсан үеийнх нь гягтнасан, сөөнгөтсөн үл мэдэг намуухан дуу чимээг сонсон

2020-05-21