МЗХ мөхөх үү, сэхэх үү?

2020-05-09 Нийтлэл

1990 онд байгуулагдсан Монголын Залуучуудын холбоо гэх байгууллага монголын залуучуудын биш “намчин”-гуудын үүр, уурхай болоод удаж буй. Улиг болсон уриа лоозон, яриа цуглаан, одон медалиас хэтрэхээ больсон энэ байгууллага үндсэндээ устаж үгүй болсон нь сонгууль угтсан энэ өдрүүдэд хийсэн хаалттай, хэрүүлтэй хурлаар илэрхий болов бололтой.

МЗХ 6-р их хурал гэгчээ өчигдөр буюу баасан гаригт ХААИС-ийн байранд өндөр хамгаалалт дор хийжээ.
Хурлыг хийхийн тулд Баянзүрх дүүрэгт байрлах Амар зочид буудалд 21 аймгаас нийт 300 орчим залуусыг 270 орчим сая төгрөг зарцуулан нэг дор цуглуулсан байна. Хөрөнгө мөнгө, хөл хориог үл тоон яаравчилж хийсэн “цахим” нэртэй энэ хурлын талаар Цагдаагийн байгууллага дуудлага хүлээн авч очсоноор үндсэндээ дуусчээ.

Энэ сарын 08 буюу баасан гаригийн 13 цагт эхэлнэ гэж байсан хурал 14 цаг гэхэд үндсэндээ тарж, 30 орчим минутын дотор “хайрцаглагдсан” шийдвэр гаргаснаар дуусгавар болсон байна.

Хамгаалалтын алба хөлсөлж, хаалттай, хяналттай болж дууссан гэх энэ хурлаар шинээр холбооны Ерөнхийлөгчөөр Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооны тэргүүн О.Гэрэлт-Одыг сонгосон гэх. Мөн шинэ сонгогдсон ерөнхийлөгчөө тунхагласан даруй МЗХ-ны Ерөнхийлөгчийн санал болгосноор Дэд Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх гэдэг заалтыг 5.3.12-т нэмж оруулахаар тусгасан шинэ дүрмээр өөрийн хүнээ дэд ерөнхийлөгчийн орон тоонд нэр дэвшүүлж баталжээ.

Харин тус холбооны одоогийн ерөнхийлөгч А.Мөнхбат болон ажлын албаныхан нэг нь ч оролцоогүй бөгөөд энэ удаагийн хурлыг хууль бус гэж үзжээ. Ингэснээр Монголын залуучуудын холбоо “мөхөөлдсөө” хувааж чадахаа байсан хуучин, шинэ хоёр ерөнхийлөгчтэй болж байна.

Яаран сандран байж хийсэн хурлаар сонгогдсон гэх Отгоны Гэрэлт-Од нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрж өссөн. Нийгмийн халамжийн чиглэлээр төгссөн. Солонгост магистр хамгаалсан. Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилд 13 жил ажилласан гэж тэрбээр өөрийгөө танилцуулдаг.

О.Гэрэлт-Од нэрээ дэвшүүлэх үеэр үг хэлэхдээ, “Монголын залуучуудын холбоо гэх байгууллагаар дамжуулан улс төрийн болоод төрийн байгууллагатай эн зэрэгцэн найрсаг харилцаатай хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж ажиллана” хэмээн тунхаглаж амжсан юм. Хамгийн хачирхалтай нь 21 аймаг, 9 дүүрэгт 1080 салбар нэгж байгууллагуудтай гэгддэг Үндэсний хэмжээний залуучуудын төв байгууллагаас О.Гэрэлт-Одтой өрсөлдөж, нэрээ дэвшүүлэх хүн нэг ч байгаагүй гэхээр өмнө хэлсэнчлэн МЗХ гэх байгууллага МАНАН-гийн дэргэдэх бас нэг залуучуудын байгууллага болсон нь илэрхий харагдах биз ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя

Ногоон гэсэн тодотгол байгаль орчинд ээлтэй байхаар илэрхийлэгддэг. Олон улсын банк санхүүгийн байгу

2020-05-29

Л.Оюун-Эрдэнэ ээ, цонхоо нээгээд хар даа, өнөөх мафи чинь өвдгөн дээрээ өндийх гэж байна

Хэнтийн хүү, Л.Оюун-Эрдэнэд хэлэх гэж хадгалсан хэдэн үг бий. Хан Хэнтий нутгийг би хар залуугаасаа

2020-05-29

Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

Ардчилсан нийгэмтэй Монголд ирсэн шашин шүтэх эрх чөлөө маань сүүлийн жилүүдэд шүүмжлэлд өртөх болло

2020-05-26