Амьдарч буй нийгмээ өнгө өнгөөр нь харж болох ТАВАН фэйсбүүк хаяг

2020-05-11 Дэд онцлох

Монгол Улсын хэмжээнд фэйсбүүкийн аккаунт 2,2 саяд хүрч нийт хүн амын 70 гаруй хувь нь хэрэглэдэг болжээ. Хаяг бүр зураг, текст бүхий мэдээллийг өдөр тутамдаа оруулдаг. Энэ дундаас ялгарч бусдыг дагуулж буй ямар хэрэглэгч байдаг талаар танд дараах мэдээллийг хүргэж байна.

Тав. Жүжигчин Б.Цэцэг – Tsetseg Byambaa

Сүүлийн үед VoteMongolia гэх контентыг бэлтгэн хүргэж буй энэ эмэгтэй олон нийтийн сүлжээнд алдартай. Тэрбээр байсхийгээд хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хувийн мэдээллийг задрууллаа, бусдын эрх чөлөөнд халдаа гэх зэргээр дагагчдынхаа зүгээс шүүмжлэлд өртдөг ч улам бүр идэвхжсээр байна. Бүр улс төрийн идэвхээ нэмэгдүүлж, шинэ хүмүүсийг УИХ-д оруулна хэмээн өөрөө зарлажээ. Охид эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн асуудалд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг энэ бүсгүй энэ удаад улстөрчидтэй нягт холбоотой ажиллах болов.

Дөрөв. Ч.Ганжавхлан – Ganjavkhlan Chadraabal

Эцэг эхдээ хаягдаж, эзэнгүй нийгэмд өнчин нэрийг зүүж явсан олон мянган хүүхдийн төлөө ажилладаг гэдгээрээ нийгэмд танигдсан Ч.Ганжавхлан олон нийтийн сүлжээнд алдартай. Тэрбээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийгэмд бага насны хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийлэл, хараа хяналтгүй байдал зэрэгт бүх нийтийн анхаарлыг хандуулах, хараа хяналтгүй хүүхдийн асрамжийн газрыг байгуулж ажилласан нь залуу үеийнхэнд урам зориг өгдөг ч гэж хэлж болох юм. Хамгийн сүүлд олон мянган хүүхдэд бэлэг хүргүүлсэн ажил олон нийтээс талархал хүлээгээд байна.

Гурав. Осоржамаа – Ослино Осоржамаа 

Манай нийгмийн хамгийн содон дүр болсон энэ хүн олон нийтийн сүлжээнд алдартай. Олон нийтийн зүгээс түүнийг элдвээр хэлж, шүүмжилдэг ч хамгийн сүүлд хийсэн лайв бичлэг нь 32 мянгад хүрснээр монголын хамгийн их хандалттай хүнээр тодроод байна. Хамгийн сүүлд Оскарын шагнал хүртсэн Жокерын дүрийг өрөвдөж байсан ч бидний дунд оршин буй бодит “Жокер”-ыг түүнээс харж өрөвдөх биш шоолж инээж байгаагаа бид анзаардаггүй. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 20 жилд эзэнгүй орхигдсон бяцхан зүрхнүүд хэрхэн гэмтсэний тод жишээ гэж хэлж болох юм.

Хоёр. Э.Цэрэн – Tseren Enebish

Хувь аккаунт боловч олон мянган дагагчтай. Тэрбээр нийгмийн болж бүтэхгүй асуудал нэг бүрт оролцож, шүүмжлэлтэй байр сууринаас ханддаг. Өмнө нь Мүүнийн шашин Монгол Улсад дэлгэрсэн тухай, С.Баярцогтын офшор данс Швейцарт байдаг тухай зэрэг халуун сэдвүүдийн гол дүрээр явж байсан бол сүүлийн үед микрофон барьж Загдаагийн шуугианаас эхлээд Осоржамаа хүртэл уулзаагүй хүн, уудлаагүй яриагүй болоод байна. Түүний пост бүрд анхаарал хандуулбал Монгол Улс сүйрлийн эрмэгт буй мэдрэмжийг танд өгч мэднэ.

Нэг. Шагж Гэлэн – Шагж Гэлэн 

Хэдийгээр түүний дагагчийн тоо 45 мянга боловч оруулж буй нийтлэл хэдэн арван мянган хүнд шууд хүрдэг. Жишээ нь түүний сүүлийн нийтлэл 2,6 мянга шэйр. Нийтлэлийн гол агуулга Монгол хүн, монгол гэр бүл, монгол ахуйн натурт дүн шинжилгээ хийж, задлан дүгнэсэн байдаг. Ингэхдээ хөнгөн, ёжилсон сонирхолтой байдлаар бичих тул дагагчдын хувьд нийгэмд өрнөж буй гол асуудлыг энгийн, ойлгомжтой байдлаар хүлээн авахдаа дуртай байдаг. Түүнийг уншихад ямарч стресс байхгүй хэрнээ далд бол их эмзэг юм хэлдэг. Түүнд гарт баригдаж нүдэнд үзэгдэх улс төр ашиг сонирхол байдаггүй. Сонирхолтой нь түүнийг яаж хоргоосон ч ил гардаггүй. Бидний хүрээлэл дунд Шагж Гэлэн бол халдашгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ч.Улаан сайдын уучлаарай ба ямаа жагсаал хийж, ямаачид ял нэхсэний хариу

Энэ харвын хамгийн том популизмыг эрх барьж буй МАН, Засгийн газар хийсний нэг нь ноолуурыг иргэдээс

2020-05-25

Хүний тойргийн хэрүүлд бус өөрийн тойргийн нэр дэвшигчдэд анхаарлаа хандуулцгаая

2020 оны УИХ-ын сонгууль 29 тойргийн 76 мандатад улс төрийн нам, эвсэл, бие даагчид өөрсдийн мөр

2020-05-25

Арслангийн ордынхныг гэрээ хэлэлцээр хүлээж байна

Хонь Хонины ордны бизнесмэнүүд энэ долоо хоногт хэцүү шалгууруудтай нүүр тулах бололтой. Гэхд

2020-05-25