Нэрт улстөрчийн мятрашгүй хүү

2020-05-12 Нийтлэл

Төрийн ордны  76 –гын хонины ээлж солигдох мөч хаяанд иржээ. Үүнийг илтгэх мэт  түмэнд хайртай, төрд хэрэгтэй хэмээн өөрийгөө өргөмжилсөн олон “жаалууд” уламжлалын дагуу гарч ирж байна.

Гэхдээ улстөр гэх халуун тогоонд хэн дуртай аавын хүү чанагдаад байдаггүй. Гэсэн ч цаг үе бүхэн өөрийн эзэнтэй, тэр нь тодорхой шинж, онцлох үзүүлэлттэй байдаг нь жам. Найм дахь удаагийн сонгуульд ард иргэд хуучин бууны хугархай гэхээсээ илүүтэй шинэ залуу улстөрчдийг дэмжих урьдчилсан судалгаа гарсан байна.

Гэтэл залуу улстөрч гэдэгт хий хоосноор дүүлэн ниссэн,  мөрөөдөгч залуус олон байгаа нь мөнөөх л  хуучны 76-тайгаа агаар нэгэн буй болох. Тиймээс долоо хэмжиж, нэг огтлохын үлгэрээр орчин цагийн залуу улстөрчдийн удмыг нь шинжиж, ухааныг нь хэмжиж байж сонгох шаардлага бидний өмнө тулгарч байна. Улстөрд хөл тавьж буй залуусын ихэнх нь аав, ээжийн нэрээр үе дамжин орж ирэх нь олонтаа. Тиймээс хэний хэн бэ гэдгийг нягталж үзэхэд хэзээд илүүдэхгүй. Тэднийг шинжиж, дотроос нь шүүрдэж харвал нүдэнд торох “хуухь”-тай улстөрч нэг л байна. Анхдагчдын өлгий нутаг Булган нутгийн унаган хүү, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбишийн хүү Мөнх-Очир.

Тэрбээр улстөрийн халуун тогоонд аавынхаа залгамж халааг үргэлжлүүлэн “чанагдаж” яваа туршлагатай улстөрч.

БНТУ -ын Стамбул хотод суух бүрэн эрхт элчин, Ерөнхий консулаар ажиллаж байх хугацаандаа нам гүмхэн амьдарч байгаад төрийн тусгай албаны хугацаат албаа дуусгаад бүр мөсөн нутагтаа эргэн ирж буйгаа мэдэгдсэн. Энэ үеэрээ Монгол, Туркийн харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, хоёр улсын харилцаа холбоог улам батжуулсан.

Төрд хүндтэй, түмэнд хүндлэгдсэн улстөрчийн хүү тэрбээр аавыгаа залгамжилж Булган нутгаас УИХ-д сонгогдож, нутаг нугынхандаа нүүрээ улалзуулаагүйд ард иргэд ч ам сайтай байдаг.

Спорт тэр дундаа буудлагын спортод хорхойтон Э.Мөнх-Очир буудлага, самбо бөхийн холбооны Дэд ерөнхийлөгч, биатлоны холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Авсан спортын холбоо нь сэргэлтийг хурдан авч, тамирчид нь тив, дэлхийд гялалздаг. Тиймдээ ч түүнийг хөгжлийн байг алдалгүй онодог ирээдүйтэй удирдагч гэж  спортынхон үнэлдэг.

Мэдээж ажил хийдэг хүнийг асуудал тойрдоггүй жамтай.  Турк улсад Ерөнхий консулаар сууж байх хугацаанд дипломат ажилтан нь хар тамхины хэрэгт холбогдож, нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидогийн адилаар Монгол Улсын дипломат албаны нэр хүндийн асуудал босч ирсэн. Өөрийн алдаа биш боловч юм үзэж нүд тайлсан хүний хувиар, улсаа төлөөлж харьд суугаа дипломатчийн үүднээс  хэн бүрийн гаргаад байдаггүй ёс зүй гаргаж ажилтныхаа өмнөөс уучлалт гуйж байсан нь саяхан. Монголын хувь заяаг атгалцах мөнхийн ирээдүйг засалцах хүн төрсөн биеийг хоёрт тавьж, төрт ёсыг нэгт тавих учиртай. Чухам Э.Мөнх-Очир ийм л ёс зүй, зарчмыг гаргаж чадсаныг ахмад үеийнхэн магтаж, ард олон үнэлдэг юм.

Үнэлэгдэж, хүндлэгдсэн төрийн хүн учраас өдгөө МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын ХАА, хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байна.

Хэдийнэ төрийн тэргүүн, түмэн олны итгэлийг авсан ийм хүнд төрсөн нутгийнхан итгэлгүй яахав.  Хэрэв Э.Мөнх-Очир аавынхаа нутгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл тэрэн шиг сайн зүйл булганчуудын төдийгүй монголчуудын хувьд байхгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй гар ч зөрүүлж, хундага ч тулган нөхөрлөж явсан Э.Мөнх-Очирын туулсан түүх, замнасан замнал цэгц шударга, монгол эр хүний зам байсаар ирсэн.  УИХ-ын гишүүн, МАН-ын Нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн, Элчин сайд, спорт хороодын Ерөнхийлөгч гээд хашсан алба, хариуцсан ажлаа нэр төртэй гүйцэтгэж, намын нэрийг төрийн хэрэгтэй хутгаагүй хүн төвтэй, нутаг амьтай улстөрч.

Үеэ өнгөрөөж, үнэн худал нь танигдахаа байсан хуучин цагийн хэдэн улстөрчдөө гавьяанд нь суулгаад  Э.Мөнх-Очир шиг залууст итгэл хүлээлгэх нь энэ цаг үеийн шаардлага, ирээдүй цагийн дуудлага юм даа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя

Ногоон гэсэн тодотгол байгаль орчинд ээлтэй байхаар илэрхийлэгддэг. Олон улсын банк санхүүгийн байгу

2020-05-29

Л.Оюун-Эрдэнэ ээ, цонхоо нээгээд хар даа, өнөөх мафи чинь өвдгөн дээрээ өндийх гэж байна

Хэнтийн хүү, Л.Оюун-Эрдэнэд хэлэх гэж хадгалсан хэдэн үг бий. Хан Хэнтий нутгийг би хар залуугаасаа

2020-05-29

Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

Ардчилсан нийгэмтэй Монголд ирсэн шашин шүтэх эрх чөлөө маань сүүлийн жилүүдэд шүүмжлэлд өртөх болло

2020-05-26