Харшилтай хүмүүс ямар дэглэм сахих вэ?

2020-05-14 Зөвлөгөө

Агаарт ургамлын тоосонцор дэгдэх үед харшилтай хүмүүсийн халдвар авах эрсдэл нэмэгддэг тул харшлын өвчтэй хүмүүст цар тахлын үед өөрийгөө тусгаарлах хорио цээрийн дэглэм сахихыг эмч нар зөвлөж байна. Учир нь, агаарт ургамлын тоосонцор дэгдэх улиралд ургамлын харшилтай хүмүүсийн дархлаа суларч, нүд, ам, хамрын салст бүрхэвч харшиж, гэмтдэг. Энэ тохиолдолд хүний бие организм коронавирус болон амьсгалын замын халдварт өртөмтгий болдог аж.

Тиймээс харшилтай хүмүүс гэртээ өөрийгөө тусгаарласнаар халдвар авах эрсдэлийг бууруулна гэж Арьсны өвчин судлалын төв болон арьс, харшлын эмч нар зөвлөж байна. Мөн цар тахлын үед ариутгалын хэрэгслээр цэвэрлэгээ хийхийг зөвлөж байгаа тул харшилтай хүмүүс энэ ажлыг гэр бүлийнхээ бусад гишүүдэд даатгаж, тухайн өрөө тасалгаанд цэвэрлэгээ хийснээс нэг цагийн дараа орохыг сануулж байна.

Ингэхдээ харшилтай хүмүүст зориулсан ахуйн цэвэрлэгч бодисыг сонгохыг зөвлөжээ. Тасалгааг хэт их чийгшүүлэх нь тоосны хачиг төдийгүй мөөгөнцөр бий болоход нөлөөлж, эдгээр нь харшлын гаралтай ханиад, бронхит, астм зэрэг өвчнийг үүсгэдэг байна. Харшил нэг хэлбэрээс нөгөө рүү шилжих нь элбэг. Нялх хүүхдүүдэд харшил арьсан дээр анх илэрч, 3-5 насанд нь ургамлын тоосонцорт харшиж эхэлдэг бол 5-7 насанд уушгинд нөлөөлж эхэлдэг байна. Хотын бүсэд цэцэг дэлгэрэх явц аажим явагддаг тул бие организмд аажмаар дасах боломж олгодог гэнэ. Цэцэг дэлгэрэх оргил үе нь дунджаар тавдугаар сарын 10-15-ны хооронд үргэлжилдэг аж. Цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар хэт олноороо үйлчлүүлэхгүйн тулд АӨСҮТ-ийн 70135035 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл аваарай гэв.

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Коронавируст халдварын үед хүүхдийн баяраар юуг анхаарах вэ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед хүүхдийн баяраар анхаарах зөвлөмжийг боловсруулсныг хүргэж байн

2020-05-29

Оройн 6 цагаас хойш идэж болох 12 ХҮНС

Олон хүмүүс гоё сайхан бие галбиртай болж, турах нь хэцүү гэж боддог. Үнэндээ биед ашиг тустай болон

2020-05-27

Коронавируст халдварын үед эцэг, эх, асран хамгаалагчдад өгөх ЗӨВЛӨГӨӨ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед эцэг, эх, асран хамгаалагчид өгөх зөвлөгөөг боловсруулсныг хүрг

2020-05-26