БНХАУ АНУ-ын судалгааг хулгайлж байна гэх мэдээллийг няцаажээ

2020-05-15 Дэлхийд

“Цуу яриа коронавирусийг ялахгүй, нэр төрд халдсанаар цар тахлыг даван туулахгүй” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь пүрэв гарагт мэдэгджээ.

БНХАУ “COVID-19”-ийн эм, вакцин, эмчилгээний талаарх АНУ-ын судалгааг хулгайлж байна гэж тус улсын Холбооны мөрдөх товчоо мэдээлсний дараа уг мэдэгдэл гарсан байна.

“Түүхийн хуудсыг сөхөж үзвэл, АНУ цахим тагнуулын ажиллагааг хамгийн их явуулж байсан. БНХАУ-ын хувьд вирусний эсрэг тэмцэлд хамгийн их ахиц дэвшлийг гаргаж, “COVID-19”-ийн эмчилгээ, вакциныг гарган авах чиглэлд тэргүүлж байна. Тиймээс манай улс илүү их болгоомжлох хэрэгтэй” гэж Жао Лижянь мэдэгджээ.

“АНУ-ын мэргэжилтнүүдийн явуулж буй “COVID-19”-ийн судалгааг БНХАУ-тай холбоотой бүлгүүд хулгайлахыг завдсан хэргийг мөрдөн шалгаж байна” гэж Холбооны мөрдөх товчоо, Цахим аюулгүй байдлын агентлагаас лхагва гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд тэмдэглэсэн юм.
“БНХАУ цахим халдлагын улмаас хамгийн их хохирол амсдаг хохирогчдын нэг бөгөөд цахим халдлагын бүх хэлбэрийн эсрэг үргэлж хуулийн дагуу хатуу арга хэмжээ авдаг” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ

Хятадын уулчдын баг лхагва гаргийн өглөө дэлхийн дээвэр Эверестийн /Жомолунгма/ оргилд гарлаа гэж ту

2020-05-27

Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

The voice of Australia шоунд монгол залуу Бөхөөгийн Ганбүргэд оролцож шүүгчдийг уяраажээ. Тэр

2020-05-27

Бээжин хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ

БНХАУ-ын эрх баригчид Хонгконгийн газар нутгийн тухай аюулгүй байдлын хуулийн улмаас Бээжинд хориг н

2020-05-27