Уйлахын ач тус

Сэтгэл хөдлөлөөрөө уйлах нь зөвхөн хүн төрөлхтөн бидэнд байдаг гуниг болон уй гашууг илэрхийлэх нэгэн томоохон дэвшил юм. Гэвч уйлахыг сэтгэлийнхээ удирдлагыг алдах таагүй зан авир хэмээн ойлгох нь олон билээ. Уйлах нь ихэнхдээ хэт их сэтгэл хөдлөл болон тэвчээрээ алдахтай холбоотой байдаг ба төлөвшлийн дутагдал болон балчир настай холбож ойлгох нь их байдаг учир уйлахыг муу зан авир мэт ойлгох нь олон. Мөн харамсалтай нь уйлахыг хүйс болон соёотой холбож стоицизм болон догь байдалтай хамааруулж сэтгэл санааны хэврэг байдал гэж ойлгож эмэгтэйлэг хэмээн тодорхойлох нь олон билээ.

Гэвч нэг талаас уйлах нь гүн өрөвч сэтгэл, хүн хоорондын холбоо болон бодит сэтгэл хөдлөлтэй холбоотой юм. Хүмүүс бусдыг өвдөлт мэдрэх болон зовох үед уйлах тохиолдол байдаг билээ. Тэд сэтгэлийн гүнд хуримтлагдсан томоохон гуниглалыг гаргахын тулд уйлдаг. Уйлснаар хүнд зайлшгүй шаардлагатай тайтгарлыг авахаас гадна ямарваа нэгэн шокоос гаргаж чаддаг аж.

Та бүхэнд уйлахын гурван давуу талыг хүргэж байна.

Бусдын сэтгэл санааг ойлгох

Хайртай нэгэн болон найздаа тохиолдсон гунигт үйл явдлыг сонсох болон хэн нэгний дурсгалт өдөр цугларах зэрэг бусдын зовлонг гүнээ ойлгож өрөвдөх үед хүн уйлж чаддаг. Киноны ямар нэгэн дүрийн зан чанар болон гунигт үйл явдал нь мөн биднийг уйлуулж чаддаг билээ. Ийм нөхцөлд уйлах нь хүнлэг чанар болон бусдын хэрэгцээг мэдрэх маш эерэг дохио юм.

Стресс тайлах

Хүмүүс хэвийн, сэтгэл хөдлөлгүй мэт харагдавч маш их стресс болон дарамт дор байх нь олон байдаг. Насанд хүрсэн хүний хувьд бухимдлаа удирдах, ажлын байранд мэргэжлийн зан төлөвөө авч үлдэх шаардлага гардаг. Гэвч энэ нь эрүүл бус харилцаа болон асуудлыг дарах хандлагыг бас илэрхийлдэг юм. Янз бүрийн тохиолдолд маргаан үүмч болох ба өнгөрсөн муу дурсамжийг сэдрээх жижиг зүйл ч тохиолддог. Хамгийн муу тохиолдолд бүтцийн болон нийгмийн дарамтад байнга дарлагдаж энэ асуудлыг нь дарагдуулах тохиолдол ч олон гардаг. Эдгээр хүмүүст илүү эрүүл гарц хэрэг болох ба энэ үед уйлах зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь стрессийг тайлахад ач тус болдог. Энэ нь хүчирхийлэл, уур хилэн болон амиа хорлох зэрэг аргуудаас хавьгүй илүү эрүүл арга юм. Гэвч ийнхүү тохиолдол үргэлжлүүлэн гарч байвал чадамжтай нэгнээсээ туслалцаа авч ярилцах шаардлагатай юм.

Шок эмчлэх

Гуниглахаас гадна маш гэнэтийн тохиолдлоор уйлах тохиолдол гардаг. Гэвч ихэнхдээ үүнд нь ямарваа нэгэн шалтгаан болон хамаарал байдаг билээ. Энэ нь нэг төрлийн шок эсвэл шийдэгдээгүй маргааны нэгэн жижиг илрэл байж болох юм. Харьцангуй энгийн тохиолдолд бодсоноосоо илүү сэтгэл хөдлөл гаргах нь хэн нэгний хэлсэн зүйл болон ганцаардал эсвэл өнгөрсний гунигт үйл явдалтай холбоо хамааралтай байж болно. Иймэрхүү тохиолдолд уйлах нь дотроо хадгалсан зүйлсээ олох чухал дохио бөгөөд өөрийгөө илүү ойлгож өсөн дэвшихэд тус болдог юм.

Эх сурвалж: PsychologyToday

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Удам дамжсан уран бүтээлчдийн фото түүх

Монгол Улс 20 дугаар зуунд орчин цагийн дэлхий ертөнцийн соёлтой нийтээрээ танилцаж, суурин соёл, ши

2020-05-26

Биедээ шимэгч хорхой байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

Хүний биед үүрлэж, шим тэжээлийг нь сорохын зэрэгцээ, өөрөөсөө хор ялгаруулж тухайн хүнийг өвчлөлд х

2020-05-25

Хүүхэд насанд хүргэж өгдөг эд, зүйлс

 Пянз тоглуулагч Ажиллаж байсан үеийнх нь гягтнасан, сөөнгөтсөн үл мэдэг намуухан дуу чимээг сонсон

2020-05-21