Д.Трамп БНХАУ-ын эсрэг эрс арга хэмжээ авахыг зорьж байна

2020-05-15 Дэлхийд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын эсрэг эрс арга хэмжээнүүд авахыг зорьж байгаа талаараа пүрэв гарагт мэдэгджээ.

“Бидний хийж чадах маш олон зүйл бий бөгөөд харилцаагаа бүрмөсөн таслах ч боломжтой” гэж Д.Трамп “Fox News” сувагт ярилцага өгөх үеэрээ хэлжээ. Түүнээс ийм шийдвэр гарсан тохиолдолд юу болох эсэх талаар лавлахад, БНХАУ-тай харилцаагаа тасалвал 500 тэрбум ам.доллар хэмнэнэ гэж хариулжээ.

Гэсэн хэдий ч тэрбээр энэхүү тооцоог хэрхэн гаргасан нь тодорхойгүй байна. БНХАУ-ыг вирусний талаарх мэдээллийг нууцалсан хэмээн үзэж байгаа Д.Трампын засаг захиргаа тус улсын эсрэг арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа ажээ. Үүнээс гадна АНУ Хятад улсыг шүүхэд өгөх эрхийг америкчуудад олгож магадгүй байна. АНУ-д халдварын улмаас 84 мянга гаруй хүн нас барсан бөгөөд ирэх наймдугаар сар гэхэд 147 мянган хүн нас барж болзошгүй гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ

Хятадын уулчдын баг лхагва гаргийн өглөө дэлхийн дээвэр Эверестийн /Жомолунгма/ оргилд гарлаа гэж ту

2020-05-27

Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

The voice of Australia шоунд монгол залуу Бөхөөгийн Ганбүргэд оролцож шүүгчдийг уяраажээ. Тэр

2020-05-27

Бээжин хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ

БНХАУ-ын эрх баригчид Хонгконгийн газар нутгийн тухай аюулгүй байдлын хуулийн улмаас Бээжинд хориг н

2020-05-27