Номны сурталчилгаа юу, нэр дэвшигчийн сурталчилгаа юу?

2020-05-18 Улс төр

Хошин урлагийн продакшнууд нэг хэсэг “Үзэгчдийн хүсэлтээр” гэсэн марктингаар өөрсдийн тоглолтыг бараг өдөр бүр хийдэг байсан үе бий.

Тэгвэл “Уншигчдын хүсэлтээр” гэсэн үгээр халхавчилсан номны нэртэй нэр дэвшигчийн сурталчилгаа хотын төвийн самбаруудад ярайх болов. Сүхбаатар дүүргээс нэр дэвшигч Э.Долгион орчуулгын номны сурталчилгаа нэрийн дор өөрийн  зурагт хуудсаа байршуулжээ.

Зурагт самбарыг харвал нэр дэвшигч өөрийн овог, нэрийг санал өгөх хуудсанд бичигдэх хэлбэрээр байршуулсан байх бөгөөд сурталчилж буй гэх номны зураг зүүн доод буланд жижгээр, орчуулсан гэх өөрийн зургийг самбарын 90 хувьд байршуулжээ. Эндээс харвал энэ нь номны бус сонгуулийн сурталчилгаа гэдэг нь төвөггүй уншигдах ч хуулийн үүднээс батлах боломжгүй юм.

Сонгуулийн тухай хуулиар Сонгуулийн сурталчилгаа ирэх зургадугаар сарын 2-ноос албан ёсоор эхэлнэ. Хэрэв нэр дэвшигч болон нам эвсэл энэ хугацаанаас өмнө сурталчилгаа хийвэл хууль зөрчсөн үйлдэл болно. Гэвч энэ сурталчилгаа нь нэгэнт нэр дэвшигчийн бус номны сурталчилгаа гэж тайлбарлагдах тул ийм арга, залиар хуулийг гажуудуулагчдад ямар хариуцлгаа үүрүүлэх талаар холбогдох газруудаас тайлбар шаардсан сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд хөвөрч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

589 нэр дэвшигч тус бүрт 15 минутын төлбөргүй сурталчилгаа явуулах цагийг хуваарилжээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т заасны дагуу Харилцаа холбо

2020-05-29

Н.Номтойбаярыг цагдан хорьжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Но

2020-05-28

Дархнаас сонгогдох дараагийн гишүүд хэн бэ?

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхэд зургаан өдөр үлдээд байна. Бие даагчид, залуу

2020-05-27