“Дурсаж яваарай” УСК энэ сарын 24-нд үзэгчдийн хүртээл болно

2020-05-20 Нийгэм 0

Босго фильмийн бүтээл “ДУРСАЖ ЯВААРАЙ” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо.  Кино 2020 оны 05 сарын 24-нд Univision 88, Ddish 900 сувгаар тус тус цацагдах аж.

1990 онд тайван замаар болсон ардчилсан хувьсгалын дүнд коммунист засаг огцорсны дараа хаягдал дахин боловсруулах нэрийн дор олон сая номыг үгүй хийжээ. Энэ үед хэдэн мянган айл, сум суурингийн номын сангууд устсан юм. Монголчууд өөрсдийн оюуны өмчөө найруулсан спирт, багахан хэмжээний хоолны мөнгөөр үгүй хийж байгаагаа ойлгосонгүй.

Найруулагч Э.Ган-Очирын “Дурсаж яваарай” кино энэ үйл явдал өрнөж буй буйдхан тосгонд өсвөр насны охин, хүү хоёрын түүхийг үзүүлнэ.

Мөрөн охин өвчтэй ээжийнхээ оронд тосгоны сургуулийн номын санд ажиллана. Хүнд өвдсөн ээж нь хотын эмнэлэгт эмчлүүлэх ёстой болно. Гэсэн боловч ээжийнх нь цалин буухгүй байгаагаас болж тэдэнд замын зардлын мөнгө олдохгүй. Энэ үед хаягдал цуглуулах бизнес эрхэлдэг тосгоны гэр бүлийн хоёр мафийн аргаар явуулах бөгөөд орон нутгийн иргэдийн авч ирсэн багахан хэмжээний хаягдлуудыг цааш нь өндөр үнээр худалдахын тулд гэртээ найруулсан архи эсвэл өчүүхэн бага мөнгөөр худалдан авна. Жавхаа хүү найзуудынхаа хамт идэх чихэр, татах тамхины мөнгө олохын төлөө хаягдлын эрэлд гарна. Үүнтэй зэрэгцэн анхны хайрын сэдэл төрөх бөгөөд тэрээр Мөрөн охинд дурлана. Түүнчлэн хөдөө нутагт орлогын эх үүсвэр хумигдахын хэрээр иргэд амьдралаа хөөн хот бараадахаар нүүнэ.

Найруулагч өөрийн бүтээлээ салшгүй уялдаатай хоёр тэнхлэгийг огтлолцуулан харуулжээ. Эхнийх нь насанд хүрч буй Жавхаа хүү найзуудын хамт энэ бүхнийг туулахын зэрэгцээ эцсийн бүлэгт ээжтэйгээ цуг арай ядан амь зууж буй Мөрөн охинд сэтгэл алдарна. 90-ээд онд өмнөх үеийнхний гаргасан алдаа завхралд гээгдсэн залуу үе цаашдын амьдралаа өөрсдөө босгох болсныг найруулагч хурцаар үзүүлжээ.

Босго фильмийн бүтээл "ДУРСАЖ ЯВААРАЙ" УСК Албан ёсны трайлер бэлэн боллоо

Босго фильмийн бүтээл "ДУРСАЖ ЯВААРАЙ" УСК Албан ёсны трайлер бэлэн боллоо.2020 оны 05 сарын 24 нд #univision 88 #ddish 900 сувгаар хүлээн авч үзээрэй.

Posted by Дурсаж Яваарай УСК on Monday, May 18, 2020

Энэ байдал нь нэгдүгээрт нийгэм-улс төрийн байдал буюу нэгдмэл цул байдал, өөрийн гэсэн үнэлэмжээ гээсэн өмхөрч буй нийгмийн гишүүд амь зуухын тулд, эсвэл балга тагш сархдын төлөө эргэн тойрондоо байгаа бүхнээ золиосолж байгааг найруулагчын шийдлээр илэрхийлсэн байна. Сумын төвд болж буй уг уналтыг зураглаач Х.Өлзийбаяр энгийн саарал өнгө давамгайлсан дүрсээр эсрэг-утопи байдлыг харуулан авсан байна.

Ийм нөхцөлд орших цор ганц гоо үзэсгэлэнг залуусын итгэл найдвар, хүсэл мөрөөдлөөр дамжуулж болох бөгөөд үүнийг Э. Ган-Очир номоор дүүрсэн талд хэвтэх хоёр хүүхдийн зураглалыг уран сайхнаар толилуулсан нь киноны оргил хэсэг болно.
Д.Анар, М.Өнөрбаяр нарын хөгжим нь уйтгар гуниг, найдваргүй байдлын аль алиныг нь илэрхийлж, ямар нэгэн ноцтой зүйл удахгүй болох гэж байгааг харуулж байгаа бол С.Бат-Өлзийн хийсэн монтаж нь уг киног харьцангуй хурдтайгаар өрнүүлэх бөгөөд киног бараг шаардлагагүй гэмээр сценээр төгсгөжээ.

Киноны найруулга, хийц өнгө аяс нь энгийн реализмд чиглэсэн нь энэ киноны оновчтой шийдэл боллоо гэж өндрөөр үнэлэхээр болжээ. Үүний хажуугаар сануулахгүй орхиж боломгүй зүйлс байгааг дурдвал кинонд гарч буй дэлгүүрийн болон эмийн сангийн худалдагч нар телевизийн цувралд гардаг жүжигчид шиг дэндүү царайлаг байлаа. Нөгөө талаас Монголын киночид тал нутгийн үзэсгэлэнт төрх байдлыг үзүүлэхийн оронд түүний цаана бодит амьдрал байдаг гэдгийг тод харуулжээ.

Сүүлд үзсэн монгол киноны жүжиглэлт асуудалтай байгаа ч Мөрөнд тоглосон Э.Отгончимэг, Жавхаад тоглосон Бат-Ууган нарын тоглолтыг киноны ерөнхий гоо зүйд нийцүүлэн харахад таатай байсан гэдгийг цохон тэмдэглэе.

“Дурсаж яваарай” кинонд өрнөх нэн сонирхолтой түүхийг бүтнээр үзээд та хоёрыг бодож нэгийг тунгаах бизээ.   Утга уянгыг, нийгэм улс төрийн өөрчлөлт өсвөр үеийнхэний сэтгэхүйтэй хослуулан харуулсан энэхүү бүтээлийг 2020 оны 05 сарын 24-нд Univision 88, Ddish 900 сувгаар хүлээн авч үзэхийг үзэгч танд дахин сануулъя.

Холбоотой мэдээ

“Монос” Л.Хүрэлбаатар, “Жигүүр гранд” Д.Баттөр, “Макс” Д.Ганбаатар нар Хөдөлмөрийн баатар цол тэмдэг хүртлээ

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлө

2020-09-26

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарьлаа

Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн тал

2020-09-25

Монголд 20 жил хууль бусаар амьдарсан гадаадын иргэдийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2020 оны эхний найман сарын байдлаар Гадаадын иргэний эрх зүйн байдл

2020-09-25

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...