Тоймч Ш.Гантулга АТОЗН-аас Сонгино Хайрхан дүүрэгт нэр дэвшинэ

2020-05-20 Улс төр

Ард Түмний Олонхийн Засаглал Нам /АТОЗН/-аас 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо. Тус нам энэ удаа УИХ-ын нийт 29 тойргийн 11-д нь 25 нэр дэвшигчийг өрсөлдүүлэхээр сонгожээ. Нэр дэвшигчдийнх нь 28 хувь нь эмэгтэй, 32 хувь нь хуульч, эрх зүйч, мөн 32 хувь нь инженер техникийн мэргэжилтэй хүмүүс байна.

Нэр дэвшигчдийнхээ талаар намын Улс төрийн зөвлөлөөс тодорхойлохдоо: “Манай намаас нэр дэвшигчид нь өнгөнд автаж хөнгөдөхгүй, үгэнд хууртаж гэнэдэхгүй, нас тогтож, амьдралыг ухаарсан, үүрэг хариуцлагаа ухамсарлах хүмүүжил ёс суртахуун нь төлөвшсөн, итгэл хүлээж, ачаа даах мэдлэг чадвар, боловсролын шалгуур хангасан, олонхи нь төрийн ажлын туршлагатай, улс нийгмийн эрх ашгийг эрхэмлэх чин сэтгэлээс өөр хурааж өмчилсөн эд баялаггүй, эх орон ирээдүй хойчийнхоо төлөө санаагаа чилээсэн, нэр бүтэн, мөр цагаан, жинхэнэ эгэл жирийн олны элч төлөөлөл юм” гэж тэмдэглэжээ.

УИХ-ын 2020 оны сонгуульд АТОЗН-аас нэр дэвшигчид

1. 3-р тойрог Баянхонгор аймаг Чимиддоржийн Гантулга Байгаль судлаач

2. 19-р тойрог Дархан-Уул аймаг Доржийн Тэрбиш Хуульч, Гомбожавын Энхжаргал Аялал жуулчлалын хөтөч

4. 20-р тойрог Орхон аймаг Балдоржийн Мөнх-Алдар Барилгын инженер

5. Баасангийн Эрдэнэзул Эрх зүйч, улс төр судлаач

6. 22-р тойрог Баянзүрх дүүрэг 2 Дашдондогийн Ганзориг Хуульч

7. Цэцэгээгийн Мөнхжаргал Сэтгэл судлаач

8. 23-р тойрог Баянзүрх дүүрэг Вандандоржийн Ганболд Хуульч

9. Дарамсэнгийн Батбилэг Дизайнер

10. 24-р тойрог Сүхбаатар дүүрэг Нацагийн Гансайхан Инженер, технологич

11. Лувсанвандангийн Дарамсэнгэ Физикийн Шинжлэх ухааны доктор,

12. Бяруузанын Оюунсайхан Эдийн засагч

13. 25-р тойрог Чингэлтэй дүүрэг Чойсүрэнгийн Буянжаргал Инженер

14. Дашдэлэгийн Нямтүшиг IT-гийн инженер, орчуулагч

15. 26-р тойрог Баянгол дүүрэг Дамдингийн Батсайхан Холбооны инженер

16. Шагдарын Мөнхбаатар Инженер геофизикч

17. Дэнзэнгийн Чулуунбат Теологич

18. 27-р тойрог Сонгино-хайрхан дүүрэг Дүгэржавын Батбаатар Хуульч

19. Должингийн Нармандах Хуульч

20. 28-р тойрог Сонгино-хайрхан дүүрэг Алтанцэцэгийн Батдорж Хуульч

21. Шагдарсүрэнгийн Гантулга Геологийн инженер, Улс төрийн тоймч

22. Лхүндэвийн Лхагвадорж Хуульч

23. 29-р тойрог Хан-Уул дүүрэг Агваанпүрэвийн Дугармаа Нийтийн хоолны технологич

24. Ойдовын Лхагвадорж Барилгын инженер, сэтгүүлч, нийгмийн сэтгэл судлаач

25. Нанзаддоржийн Эрдэнэцэцэг Хими биологийн багш

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

589 нэр дэвшигч тус бүрт 15 минутын төлбөргүй сурталчилгаа явуулах цагийг хуваарилжээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т заасны дагуу Харилцаа холбо

2020-05-29

Н.Номтойбаярыг цагдан хорьжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Но

2020-05-28

Дархнаас сонгогдох дараагийн гишүүд хэн бэ?

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхэд зургаан өдөр үлдээд байна. Бие даагчид, залуу

2020-05-27