Орхоны засаг дарга Д.Батлут АТГ-т шалгагдаж байна

2020-05-20 Улс төр

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нь Орхон аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компанид тендер зарлалгүйгээр 300 сая төгрөгийн шууд худалдан авалтын ажлыг өгч, эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж их хэмжээний үнийн дүнтэй ажлыг нэг компанид давуу эрх олгон өгсөн гэх хэргээр холбогдох байгууллагад шалгагдаж буй.

Түүнийг одоо Авлигатай тэмцэх газраас эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад хохирол их хэмжээ учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

Жилийн өмнө Д.Батлутыг “Эрдэнэт” үйлдвэрийн Орхон аймагт төлөх ёстой байсан 579 сая төгрөгийг газрын төлбөрт суутгах замаар аймгийн удирдлагууд нь том оврын автомашинуудыг авч унасан талаарх баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байв. Уг асуудлаар АТГ-аас өнгөрөгч дөрөвдүгээр сард хэрэг бүртгэл нээн шалгаж, прокурорт хаагдсан байдаг.

Тодруулбал,

Газрын төлбөр нэрээр, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нар Ланд Крузер-200 автомашиныг 185.5 сая төгрөгөөр тооцож, “Эрдэнэт” үйлдвэрээс авсан байна. Тэд уг автомашинуудыг өдөр тутам унадаг талаар эх сурвалж тодотгож байв.

Үүнээс гадна,

• Prado 150 автомашиныг 130 сая ба 3.5 төгрөгөөр ХОЁР ШИРХЭГ,
• Toyota Highlander автомашиныг 45 сая төгрөгөөр,
• Ланд Крузер-76 автомашиныг 30 сая төгрөгөөр авчээ.

Ингэж нийтдээ 579 сая 500 мянган төгрөгийн газрын өрийн төлбөрийг хаах хурлын протокол үйлджээ.

Холбогдох хуулиараа аймгийн удирдлагууд автомашин авах шаардлагатай бол ИТХ-аар хэлэлцүүлэх шугамаар төсөвтөө суулгах учиртай. Гэтэл Орхон аймгийн удирдлагууд шууд байдлаар “Эрдэнэт” үйлдвэрээс төсөвт орох ёстой мөнгөн дүнгээс суутган машин авч, хууль зөрчжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн хувьд ч тэр, төсөвт төлөх ёстой мөнгөн дүнг суутган төлсөн нь Татварын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа юм. Харамсалтай нь дээрх хэрэг прокурорт очоод хаагдсан байдаг.

Түүнчлэн тэрбээр аймгийн төв цэнгэлдэх дотор албан тушаал эрх мэдлээ ашиглан 1200 айлын орон сууцыг БНСУ-ын нэгэн компаниар 48 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгүүлж бариулж эхэлсэн байна. Үүнийг нь нутгийн иргэд эсэргүүцэж, хууль хяналтын байгууллагад хандаж 180 айлын орон сууцан дээр барилгын ажил явагдаж байхад нь үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Энэхүү гомдлыг тухайн үед нутгийн иргэд АТГ-т ирүүлсэн бөгөөд гомдол мэдээллийн дагуу хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Өдгөө УИХ-ын гишүүнд өрсөлдөхөөр эрхээ авч, сонгуульд нэр дэвшиж байгаа түүнийг хийсэн хэргээ хаацайлж, уснаас хуурай гарахаар оролдож байна хэмээн олон хүмүүс хардаж байна.

Учир нь Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эрх мэдлээ ашиглан 150 сая төгрөг авсан, мөн хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр иргэн Б.Цэцэгмаад 50 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл байгаа юм.

Тэр бас нэлээдгүй тавьтаргүй нэгэн…

2015 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Д.Батлут нь “Яахаараа намайг тоодоггүй юм” хэмээн агсарч “Надтай мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар “Эрдэнэт секьюрити” компанийн захирал Э-г зодож хүнд гэмтээж байв. Хохирогч “Э” нь тархины суурь ясны гэмтэл авсан бөгөөд хэргийн газарт хохирогч Э шалан дээр түрүүлгээ хараад уначихсан ам, хамар, чихнээс нь цус гарч байсныг хамт байсан хүмүүс нь цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Хохирогч Гэмтлийн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан ба тархины суурь яс хоёр газраа хугаралтай, хамар, хацар цөмөрсөн, цус харвалттай гэсэн оноштойгоор эмчлэгдэж байсан аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

589 нэр дэвшигч тус бүрт 15 минутын төлбөргүй сурталчилгаа явуулах цагийг хуваарилжээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т заасны дагуу Харилцаа холбо

2020-05-29

Н.Номтойбаярыг цагдан хорьжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Но

2020-05-28

Дархнаас сонгогдох дараагийн гишүүд хэн бэ?

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхэд зургаан өдөр үлдээд байна. Бие даагчид, залуу

2020-05-27