Д.Нямхүү: Өчигдөр 109 хүнд шинжилгээ хийхэд КОРОНАВИРУС илрээгүй

2020-05-21 Нийгэм

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвараар 5.79 сая хүн өвчилжээ. ОХУ-д 8764 хүн шинээр халдвар авчээ. Сүүлийн 24 цагт 47 хүн ажиглалтад орж нийт 1962 хүн ажиглалтад байна. 24 цагийн хугацаанд 119 дугаарт 242 дуудлага ирсэн ба АНУ, Швед, Австри, Казахстан улсаас иргэд холбогдож зөвлөгөө авсан” гэж мэдээлэв.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа “АНУ, ОХУ, Бразил улс халдварын тоогоороо тэргүүлсээр хэвээр байна. АНУ-д 23 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, ОХУ-д өдөрт дунджаар 10 мянга нэмэгдэж байсан бол энэ долоо хоногоос өсөлт тогтворжиж байна. Бразилд хоногт 22000 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ. БНСУ-ын эмнэлгийн 4 сувилагч халдвар хаанаас авсныг хараахан тогтоогоогүй байна” гэв.

Харин өчигдөр хийгдсэн COVID-19-ийн шинжилгээний хариу, сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өгч байна. Тэрбээр ХӨСҮТ, Дарханы лабораторид нийт 109 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Коронавирусийн халдвартай нийт 116 хүний 88 хүн хөнгөн, 26 хүн хүндэвтэр байна. Эмчилгээнээс гадна 67 хүн ХӨСҮТ-д байна. Ойрын хугацаанд тэд гарч эмчилгээнд байгаа хүмүүс л үлдэх төлөвтэй байна” гэв.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.21-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.21-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, May 20, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өөрөө буулгагч онхолдож нэг иргэн амиа алджээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн “Задгай”-д “Хово” загварын өөрөө буулгагч онхолдож

2020-05-26

АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн

2020-05-26

Автобусны буудлуудад хөөстэй угаалга хийв

Нийслэлчүүд нийтийн тээврийн автобус цэвэрхэн байж болдогийг мэдрээд чамгүй хугацаа өнгөрсөн. Олон ж

2020-05-26