51 нэр дэвшигч ХОМ-ээ мэдүүлэхгүй дэвших эрхээ хасуулав

2020-05-21 Нийгэм

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Нам, эвсэл, бие даагч 698 орчим нэр дэвшигч цахим сайтад ХОМ бүртгүүлэх эрхээ үүсгэсэн. Тэдгээрийн 647 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаандаа баталгаажуулсан гэж АТГ-аас мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, 51 нэр дэвшигч ХОМ-ээ хугацаанд нь мэдүүлэхгүй, дэвших эрхээ хасуулав.

Сонгуулийн хуульд зааснаар АТГ нь Сонгуулийн ерөнхий хороо руу ХОМ бүртгэлийн тухай лавлагааг явуулах ёстой. Энэ лавлагааг явуулсны дараа албан ёсоор нийтэд дүн мэдээлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өөрөө буулгагч онхолдож нэг иргэн амиа алджээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн “Задгай”-д “Хово” загварын өөрөө буулгагч онхолдож

2020-05-26

АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн

2020-05-26

Автобусны буудлуудад хөөстэй угаалга хийв

Нийслэлчүүд нийтийн тээврийн автобус цэвэрхэн байж болдогийг мэдрээд чамгүй хугацаа өнгөрсөн. Олон ж

2020-05-26