Хонгор нутгаа төлөөлөх хүсэлтэй А.Адьяасүрэн АТГ-т шалгагдаж байна

2020-05-21 Улс төр

УИХ-ын гишүүний нэр дэвших эрхийг 100 саяар үнэлж зарсныхаа төлөө АН-ын дарга С.Эрдэнэ олон хүмүүсээс шүүмжлэл хүртээд буй. Үүнээс гадна АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ аваад байгаа 76 нэр дэвшигчийн 12 нь өнөөдрийн байдлаар албан тушаал, авлига хээл хахууль залилангийн хэрэгт шалгагдаж, сэжигтэн, яллагдагчаар татагдаад байна.

Энэ дотор Баянхонгор аймагт АН-аас УИХ-ын гишүүнээр нэр дэвших эрхээ авсан А.Адьяасүрэн гэгч эмэгтэй нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100.000 ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагдаад байна.

А.Адьяасүрэн гэж хэн бэ?

АН-ын ҮБХ-ны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Монгол улсын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, “Номгон Санчир” группийн ерөнхий захирал А.Адьяасүрэн нь 2020 оны сонгуульд өөрийн төрсөн нутаг болох Баянхонгор аймагт нэр дэвшиж буй.

Багш, сэтгэл зүйч мэргэжилтэй түүний удирдсан компани жолоодлогын сургуулиас гадна өөрсдийн МСҮТ-ийг байгуулан найман чиглэлээр авто тээврийн засвар үйлчилгээний ажилтан бэлтгэж байгаа бөгөөд Оюутолгой компанийн аюулгүй жолоодлогын сургалт хариуцсан анхны Монгол компаниар тав дахь жилдээ ажиллаж байна.

Авто тээврийн салбарт 20 жил ажиллаж байгаа түүнийг Оюу толгойтой нягт холбоотой гэлцэхээс гадна Таван толгойн нүүрс тээврийг гараасаа гаргадаггүй гэлцэх нь бий. Тийм ч болохоор маш их хэмжээний авлигын хэргээр шалгагдаж байгаа биз.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Тавантолгой Ухаахудгийн уурхайгаас Гашуунсухайт-БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт эрхэлдэг ААНБ-ууд дунд А.Адьяасүрэнгийн 3 ч компани бий…

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН НЬ ШҮҮХЭЭР ТОГТООГДСОН БОЛ НЭР ДЭВШИХГҮЙ

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд оруулсан нэг өөрчлөлт бол авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэж хуульчилсан. Энэ заалтаар зарим иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаж, хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн гомдол гаргасан байдаг.

Цэцэд ирсэн гомдлыг 2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр хэлэлцэж, хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа”, мөн зүйлийн 32.3.11 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан юм. Харин үүнийг нь УИХ хэлэлцэж, Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан.

Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм.

Тэгвэл авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа нь яах вэ?

Шалгагдаж байгаа нэртэй төрийн сэнтийд заларч эцэстээ эрх мэдлийн хүчээр өнөө хэргээ даруулаад УИХ-ын гишүүн болоод өнгөрөх үү? Ёс зүй талаас нь аваад үзвэл А.Адьяасүрэн болон бусад хэрэгт холбогдсон нэр дэвшигчид шалгагдаж буй хэргээ нэг тийш нь шийдэгдтэл өндөр албан тушаал, тэр дундаа УИХ-ын гишүүний суудалд санаархахгүй байх нь нэр төртэй санагдана.

“Адгийн зарга арав хоног” гэдэг шиг “За, энэ яахав” гэсэн аястай өөрийгөө их хэмжээний авилгын хэргээр шалгагдаж байгаагаа ч тоохгүй эрх мэдэл рүү зүтгээд байгаагийн цаад учир нь юу вэ? Арай УИХ-ын гишүүн болоод халдашгүй эрхээрээ далайлгах гэж байгаа юм биш биз…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Нэр дэвших болзлоо хангалаа

СЕХ-оос ХУД-т бие даан нэр дэвшиж байгаа Н.Номтойабряын материалыг буцаагаад байсан. Тэгвэл дөнгөж с

2020-05-26

Тод өнгийн оймсноос тэнгэрийн үнэтэй дугуй руу гуллсан Г.Амартүвшингийн Пи Ар

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Хөгжлийн банкны захирал асан Г.Амар

2020-05-26

Н.Номтойбаяр сонгуулийн материалыг нь татсан асуудалд тайлбар хийв

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж буй 95 хүний материалыг Сонгуулийн Ерөнхий хороо энэ с

2020-05-25