Хүүхэд насанд хүргэж өгдөг эд, зүйлс

 Пянз тоглуулагч

Ажиллаж байсан үеийнх нь гягтнасан, сөөнгөтсөн үл мэдэг намуухан дуу чимээг сонсонгоо хөнжлийнхөө завсраар шагайн хэвтэхдээ бүхнийг ажиглаад мэдчихдэг тагнуулч мэтээр өөрийгөө төсөөлдөг үлгэрийн  үдшүүдийн дурсамжууд энэ төхөөрөмжийг харахад төрдөг. Ихэнхдээ ажилладагггүй ч танай гэрийн хүндэт хойморт байрладаг пянз тоглуулагчийн тухай дурсамж танд байдаг уу?

Гэрлийн абжур

Нэг нэгээр нь угсарч хийдэг ийм гэрлийн бүрхүүлтэй, түүнийгээ байсхийгээд авч угаадаг байсан үеийн хүн бий л биз дээ. Харин энэ гэрлийн бүрхүүл доор өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамжууд чинь ямар вэ? Үсээ перкестээд толгойгоо оруулаад зогсож байв уу, эсвэл хятдын тулаант киноны төсөөлөлдөө хэт автаж энэ бүрхүүлийг өшиглөх гээд савж унасан өдрүүд бий юу?

Булган бишээ тавраган малгай

Булгаар гангарах дуртай байсан аав нарын хүүхдүүд бас л бий биз дээ. Аавын хөлсний үнэр нэвт шингэсэн ийм малгайг харах бүрийд судалтай том эрээн ороолт, сул загвартай пальто, үүдний өлгүүр нүдэнд үзэгдэх нь бий.  Юм бүхэн ховордсон 1990-ээд онд энэ малгайг дуурайлган тарваганы арьсаар хийдэг болсон юм билээ. Тийм учраас булган малгайтай ах нар бас чинээлэгтээ тооцогддог байсан гэх.

Бугуйн цаг

Мода эргэдэг. Монголд эдүгээ мода болж буй электрон цаг бидний багад аав, ээжийн бугуйнд бас байдаг байжээ. Хажуугийн тохируулагч дээр нь дарж, хамаг тохиргоог нь алдагдуулах, хааяа хулгайгаар зүүж сургууль руугаа яваад бугуйнаас сурагч хаягдаад, би мэдэхгүй гэж сар, жилээр гүрийгээд.

Касет

Өөр дээрээ өнгө өнгийн гэрэлтэй, хоёр талдаа хоёр касет тоглуулдаг хөгжимтэй зууралдаж хамаг цагаа барна. Хуучраад ирэхээрээ араа нь муудаж, хальсыг зажилна. Гаргаж ирээд харандаа шургуулан эхнээс нь хөвөгдсөн хальсыг орооно. Эцэхгүй, бас цуцахгүй. Эхнээс нь ахиад тоглуулна. Муудсан хальсаа хийгээд рек товчоо дарж эхнээс нь дуустал өөрийнхөө төгс элийрлийг хурааж, түүнийгээ бараг анхны цомог шигээ их юманд бодоод л

Өвөөгийн гар цүнх

Ийм хар цүнхтэй, урт хар цувстай, том хүрээтэй, зузаан линзтэй нүдний шилтэй ах нар үнэхээр байсан шүү. Мөрдөгч Дерик гэдэг киноны гол дүр шиг тийм ах нарын цүнхэнд яг юу байдаг юм бол гэж үнэхээр их сонирхдог байлаа. Гар буу, өгөгдсөн даалгавар зэрэг нь байдаг болов уу, эсвэл ганц шил архи, хиам, талх байдаг юм болов уу гэж бодоод бодоод олоогүй юм даа.

Хажуу айлтайгаа хамт хэрэглэдэг Харилцуур

Энэ харилцуурын хүрдийг эргүүлэх мэдрэмж одоо ч хуруунд мэдрэгдэж байна. Нэг залгаад ярьвал тэгээд тэр чигтээ зүүгдчих нь тэр. Хажуу айлтайгаа салаалчихна. Дундаа нэг шугам, хоёр харилцууртай. ФМ радиод дуу захиалж, сайн охиныхоо ээж, аавыг нь сонсож байгааг ч анзааралгүй романтик яриа өрнүүлж л явсан биз.

Жинхэнэ анд

Ийм хуучны хар цагаан телевизийг хүний биеэс илүү мэддэг болчихсон хүмүүс байна уу? Арыг нь задлахаар тоостой тэр харанхуй хэсэгт ламп гээд хуруу шилний хэмжээний зүйлс байдаг даа. Мэдэхгүй ч гэсэн гарахаа байхаар нь оролдоод үздэг байсан шүү. Дүрс нь дээрээс доошоо, эсвэл хоёр хажуу руугаа тогтохгүй эрээлжилж байхад эсрэг талаас нь цохиод ч хамаагүй үзээд суучихдаг, ай жинхэнэ анд шүү дээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Удам дамжсан уран бүтээлчдийн фото түүх

Монгол Улс 20 дугаар зуунд орчин цагийн дэлхий ертөнцийн соёлтой нийтээрээ танилцаж, суурин соёл, ши

2020-05-26

Биедээ шимэгч хорхой байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

Хүний биед үүрлэж, шим тэжээлийг нь сорохын зэрэгцээ, өөрөөсөө хор ялгаруулж тухайн хүнийг өвчлөлд х

2020-05-25

Хүүхэд насанд хүргэж өгдөг эд, зүйлс

 Пянз тоглуулагч Ажиллаж байсан үеийнх нь гягтнасан, сөөнгөтсөн үл мэдэг намуухан дуу чимээг сонсон

2020-05-21